Монголын цахилгаан холбоо ХК дотроосоо өтөж О.Шаалуу захирал яах учраа олохгүй явна
Сүүлийн үед Монголын цахилгаан холбоо ХК-ийг тойрсон сайнаасаа саар нь дийлэх яриа өрнвх боллоо. Ашиг орлого нь жил ирэх тутамд буурч, үүрэн телефоны тендерт олонтаа ялагдах болсон тус компанид чухам юу болоод байгаа шалтгаан нь олдов бололтой. Өрөм дотроосоо өтдөг гэдэг байх аа. Түүнтэй адил зүйл энэ компанид болжээ. Санхүү эрхэлсэн дарга нь хэрэг явдал өөрөөр эргэмэгц ажлаасаа сайн дураараа халагдсан байх юм. Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттай тус компанид одоогоос нэг cap гаруйн өмнө солонгосууд аудит хийснийг санаж байна. Харин гарсэн дүнг багагүй нууцлав. Юутай ч Монголын Засгийн газар Солонгосын талд өөрийн мэдлийн хувьцааг худалдахаар болсон бололтой. Бидэнд байгаа мэдээллээр энэ тухай зургаадугаар сарын 1-д албан ёсоор зарлах гэнэ. Энэ тухай мэдээллийг дараагийн дугаарт бүрэн ихээр нь нийтлэх болно.
Г.Билгүүн
Бизнесийн мэдээ