УИХ дахь тамхичид буюу үхэл рүү тэмүүлэгсэд

Судлаачдын хийсэн судалгаа нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрчээ. Тэрхүү д үгнэлтээр бол тамхичдын дийлэнх нь /тамхи татдаг бол та ч энэ эгнээнд багтана/ татдаггүй хүнээс илүү худалч хүн байдаг аж. Түүнчлэн тэвчээргүй, эргэж буцалтгүй эрс шийдэмгий шийдвэр гаргах чадвар ердийн хүнийхээс тааруу, үрэлгэн, мэдээж дээр нь нэмэхэд хамгийн хэрцгий нь өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хордуулагч гэдгийг бид бүхэн мэднэ. Тэгвэл өөрийн хийсэн нэгэн сонирхолтой судалгааг танд танилцуулъя. УИХ дәхь МАХН-ын бүлгийн 38 гишүүнээс 16 нь, Ардчилсан намын 25 гишүүнээс долоо нь, дээр нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Иргэний зориг намын гишүүн М.Зориг гээд 24 гишүүн улаан тамхичин аж. Өөрөөр хэлбэл эрхэм гишүүдийн гуравны нэг хувь нь тамхичин гэсэн үг. Харин төрийн гурван өндөрлөгийн мөн л гуравны нэг хувь нь буюу УИХ-ын дарга Ц.Нямдорж тамхичин. Тэгэхээр судлаачдын дүгнэснээр бол төрийн эрх барих дээд байгууллага болон гурван өндөрлөгийн маань гуравны нэг нь худлаа хэлдэг болж таарч байна. Тиймээс өөдрөг амьдралын бус үхлийн өмнөөс утаә суунаглуулан алхагчдад бид төр бариулж, хууран мэхлүүлж байна гэсэн үг. Өнөө цагийн гадаадын сонгогчдын шалгуураар бол тэд өөрийгөө удирдах чадваргүй, худалч нэгэн учраас хамгийн түрүүнд хасах үнэлгээ авах хүмүүс.

Бурхан эдгээр худалчдыг гэсгээгээ юу гэлтэй нэгэн тоог бас энд дурдъя. Дэлхий дээр тамхинаас шалтгаалсан өвчний улмаас жилд дөрвөн сая хун нас барж байна. /XX зууны аймшигт тахал болох ДОХ-аар жилд гурван сая хүн нас бардаг/ Хэрэв энэ хэвээр үргэлжилсээр байвал 2030 он гэхэд тамхинаас шалтгаалсан нас баралт долоон саяд хүрч дэлхийн нийт нас баралтын 70 хувийг дангаараа эзлэх аж. 70 хувийг шүү. Сэтгэл сэрт хийлгэх бас нэгэн аймшигт мэдээ нь өнгөрсөн зуунд тамхинәас шалтгаалсан нас баралт 0.1 тэрбум байсан бол XXI зуунд нэг тэрбумд хүрч дәруй арав дахин нэмэгдсэи нь тогтоогджээ. Гэтэл манай улсын хэмжээнд тамхичдын талаар гаргасан нарийн тоо байхгүй ч тамхины хамрах хүрээ улам тэлж бур залуужсаар буй нь хэнд ч ойлгомжтой.

Үүнийг батлахуйц хамгийн ойрхон энгийн жишээ гэвэл тэнэмэл гэх тодотголтой бяцхан жаалууд. Тэдний гуйлга гуйж, эсвэл өөр бусад аргаар олсон хэдэн төгрөгөөрөө ТҮЦ, дэлгүүрээс талх аваад зогсч байхыг та үзсэн үү. Үгүй л болов уу. Тамхи аваад эсвэл татаад зогсч буй 10 хүрэхтэй угүйтэй бяцхан жаалыг харсан уу гэвэл олон хүн тиим гэх байх. Та тэдний хэдэд нь тамхи хортой гэж хэлсэн бэ? Таны хүүхэд биш болохоор үгүй биз дээ. Тэднийг л тамхи татдаг гэж бодож байвал та эндүүрчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 12-16 насны буюу 6-8 дугаар ангийнханд хийсэн судалгаагаар хөвгүүдийн 61.4 хувь, охидын 18.9 нь нэгээс хоёр ширхэг тамхи татсан гэсэн хариулт өгчээ. Харин нийт хүүхдүүдийн 58.3 хувь нь ямар нэг хэмжээгээр тамхи татәж үзсэн тухайгаа мэдэгдсэн байна. Гэхдээ судалгаанд оролцогсдын гуравны нэг хувь нь тамхины хор уршгийг таниулсан ямар нэгэн хичээл ороогүй гэжээ. Тамхи татдаг хүүхдүүдийн 81.9 хувь нь тамхинаас гарах хүсэлтэй гэсэн ч 30 гаруй хувь нь татахгүй байх, татаж ч магадгүй гэсэн бүдэг хариултыгөгсөн байх юм. Харин эдгээр сурагчдын ирээдүй гэж хэлж болохуйц тамхичдын дунд хийсэн өөр бас нэгэн судалгаагаар бол олонх нь буюу 85 хувь нь 12-16 насандаа тамхинд орсон бөгөөд тамхичин болно гэсэн ямар ч төсөөлөлгуй байсан тухайгаа харамсан ярьсан байна. Сонирхож сороод тамхинд орсон гэсэн үг.

АНУ болон бусад өндөр хөгжилтэй орнуудад ил болон далд хэлбэрээр тамхи суртчлах, түунтэй дуйцэхүйц киног телевизээр гаргахыг хориглосон нь үүнтэй холбоотой. Үзэл бодол нь төлөвшиж амжаагүй өсвөр насныханд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас хориг тавьсан хэрэг. Тиймээс ч дэлхийн улс гүрнүүд тамхи, тамхи үйлдвэрлэгчдийг олон нийтийн мэдээллийн хэрэгелээр сурталчлахыг хуулиар хатуу хориглосон байдаг. Манай телевизүүдэд багагүй хөрөнгө оруулалт хийж байсан Marllboro компанийг энд дурдаж болно. Ил болон далд сурталчилгааг хориглосон байх үед энэхүү компанийн сүйхээтэй менежерүүд эмнэг сургагч тэмцээнийг ивээн тэтгэх байдлаар тамхиа рекламджээ. Энэ нь өсвөр насныханд нөлөөлж эмнэг сургагч болох сонирхолтой хуүхдүүдийн дунд Marllboro тамхийг хэрэглэх явдал газар авсан аж. Үүнийг ажигласан эцэг, эхчүуд эмнэг сургагч болохын тулд Marllboro-гтатах ёстой юм байна гэсэн ойлголтыг хүүхдүүдэд төрүүлж байна хэмээн гомдол мэдүүлсэн учраас тамхи уйлдвэрлэгчдийг тэмцээн, уралдаан ивээн тэтгэхийг бүрэн хоригложээ.

Энэ мэтэд хориг тавьснаар тус улсын тамхичдын тоо багагүй хувиар буурсан гэдэг. Харин Япон, болон бусад зарим оронд авсан арга хэмжээ нь тамхинд ногдуулах татварын хэмжээг эре өегөж үнийн дүнгийнх нь ная хүртэл хувьтай тэнцүү хэмжээтэй болгосон нь үнийг нь өегөж шинэ тамхичдын тоог нэмэгдүүлэхгүйгээс гадна архагуудыг тамхинаас татгалзахад хүргэжээ. Тэгвэл Токио хотод албан газар, гудамж талбайд тамхи татахыг хориглон торгууль ногдуулах болжээ. Гэхдээ тамхи татах газрыг тусгай давхар байрлуулсан аж. Тухайн газар нь тийм ч олон байхгүйн дээр олонд ил учраас хүүхдүүд тамхи татах нь эрс багасч тамхичдын тоо ч буурсан байна. Дээр нь зарим компәниуд тамхичдаас татгалзаж эхэлжээ. Гэхдээ тэд тамхичдыг ажлаас нь халах бус ажлын байранд тамхи татахгүй байх шийдвэр гаргасан аж. Үүнийг хүний эрхийг хаан боогдуулж байна гэхээсээ илүүтэй өөрийн болон бусдын эрүүл мэндийг хордуулж байна гэдэг утгаараа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. Эхний үед тамхичид зөвшөөрсөн цэгийг зорьж байсан ч байнга очоод байх бопомжгүй учраас эцэстээ татгалзахад хүрчээ. Энэ мэтийг эх орондоо яагаад хэрэгжүүлж болохгүй гэж. Адаглаад тамхи ширхэглэн зардгийг зогеооё. Талхиныхаа мөнгийг олох гэж тамхи ширхэглэн хүйтэн цементэнд хайруулан суугаа хөөрхий эмээгийн тэтгэврийг тамхины татвараас олох мөнгөөр нэмцгээе дээ. Төв гудамж талбай, олон нийтийн газар тамхи татахыг нь хориглоод торгууль ногдуулж, орон нутагт орох орлогыг нэмэгдүүлж түүгээрээ тамхичдын эрүүлжүүлэх-ийг байгуулъя. Тэгэхдээ Өөрийгөө хайрладаггүй хүн өрөөлийг хэзээ ч хайрлахгүй-чүүдийн өргөн чөлөө гээд нэр өгчихъе. Хажуугаар нь өнгөрөх болгондоо тамхийг бус өөрийг нь татаж байгаа өмхий тамхинаас болоод тэнд зогеоог нь цэцэрлэгийн хүүхдүүдэд жигшүүлэн харуулъя. Хайрт ээж, халамжит хань, өхөөрдөм жаахан үрээ, амьдралын сайхан тэр бүхнээ орь залуугаараа орхиод одсон хөөрхийлөлтэй тамхичдын хөшөөг ч босгоё. Түүний араас одохыг хүсэгчид төрийн түшээ, тэтгэврийн хөгшин, оюутан сурагч, орлогогүй гуйлгачин хэн ч бай тэнд цуглараад улаан тамхины өнгөрсөн, одоо, ирээдүй цэгийг илтгэх мэт уушгаа утаад сууж байг.

(Ардын эрх 103/634)

Л.НАРАНТӨГС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button