Цалинг сараар бус цагаар тооцох саналыг ИЗН дэвшүүллээ
ИЗИ-ынхан иргэдийг ядуурлаас гаргах талаар УИХ-д асуудал өргөн барихаар болжээ. Социалист нийгмийн зарчмаар хөдөлмөрийн хөлсийг сараар үнэлдэг нь цалин нэмэгдүүлэхэд гол саад тотгор учруулж байна гэж тус намынхан үзэж байна. Хийсэн ажлын хөлсийг цагаар тооцож, нэг цагийн хөдөлмөрийг нэг ам.доллараар үнэлэх нь шударга ёсонд нийцнэ, хувьсгалын шинжтэй өөрчлөлт гарна гэж ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын дарга О.Магнай өчигдөр сэтгүүлчдэд ярилаа. ОХУ, БНХАУ, Монгол Улс гурав л цалинг сараар тооцож олгодог системтэйгээ хоцорчээ. Гадаадад байгаа монголчууд хөдөлмөрөө цагаар үнэлүүлж, долоо хоног тутамд цалингаа авдаг, оюутнууд ч хичээлийнхээ завсраар ажиллах боломжтой байдаг. Монгол Улс ийм зарчимд шилжвэл ажлын бүтээмж нэмэгдэж, ядуурлаас гарах боломж бүрдэнэ гэж ИЗН-ынхан тооцоолжээ.
Гадаад, дотоодын ажил олгогчид Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 69 мянган төгрөгөөр тогтоос-ноор баримжаа авч ажиллагчдынхаа цалингийн хэмжээг тогтоодгоос болж ядуурлаас салж чадахгүй байгааг ИЗН-ынхан шүүмжлэв. Харьд боолын хөдөлмөрт зүтгэх гэлээ гэж ад үздэг ч түүнийг олж хийхээр манайхны үхэн хатан зүтгэдэг БНСУ-д цалинг цагаар тооцож, ажилчин хүн сард 1000 ам.доллар олж байхад Монгол Улс Ерөнхийлөгчдөө тийм мөнгө өгч чадахгүй байгааг жишээ болголоо. Хамгийн бага цалин болох 69 мянган төгрөгөөр бүтэн сарын хөдөлмөрөө үнэлүүлсэн хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлс 392 төгрөг бөгөөд татвар, шимтгэлээ төлөөд өдрийн хөлс нь 2823 төгрөг болдог гэсэн судалгааг тус намынхан хийжээ. Түүнээс автобусанд өдөрт 800, хоолонд 2500 төгрөг зарцуулна гэж үзвэл өдөртөө 477, сардаа 10494 төгрөгийн алдагдал хүлээж, ажил хийсэн биш өрөнд унадаг байна.
Харин нэг цагийн хөлсийг нэг ам.доллараар үнэлбэл өдөртөө 9320 төгрөгөөр ажлаа үнэлүүлж, түүнээс 4567 төгрөгийн цэвэр ашиг олж, сардаа 100474 төгрөгийг rap дээрээ цэврээр авна гэсэн тооцоо гаргажээ. Үүнээс доош хэмжээний цалин бол мөлжлөг юм гэсэн дүгнэлтэд хүрснээ танилцуулав. Төрийн албан хаагчдын цалинг цагийн нэг ам.доллараар үнэлэхэд улсын төсөвт ачаалал ирэхгүй, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас цалингийн зөрүүг олгож болох аж.
(Ардын эрх 103/634)
Д.Цэцэг