Хурдан морьд тойрог замаар, наадамчдын нүдний өмнө уралдах боллоо

Үндэсний их баяр наадмын хурдан морьд энэ жилээс эхлэн хашаанд уралдана. Гэхдээ наадамчдын яг нүдэн дээр, тусгай зассан замаар тойрч давхих юм. Наадамчид өмнөх шиг гараа, барианаас л хурдан хүлгүүдийг харах биш, хэний морь хэрхэн хурдалж байна гэдгийг бүхий л замын турш сонирхох боломжтой болсон гэсэн үг. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ийн шийдвэрлэжээ. Энэ тухай Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга С.Батбаатар сэтгүүлчдэд дуулгалаа. Уг цогцолборыг Хүй долоон худагт барих бөгөөд тойрог хэлбэртэй замын байгууламж барьснаар наадамчид уралдааныг бүрэн үзэх боломжоор хангагдах аж. Мөн тойрог хэлбэртэй байгууламжийг барьснаар уралдааны морь дутуу эргэх, маргаан будлиан гаргах, олон машин дагаж давхих явдлыг нэг мөр таслан зогсоож, цаг хэмнэх зэрэг олон давуу талтай гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна. Морьд уралдах талбай нь 500 м өргөн, 900 м урттай, нас бүрийн уралдааныг явуулах тусгай төхөөрөмжтэй байх гэнэ. Морьд 800 метрийн өргөнтэй эгнэн зогсч, гараанаас гарах юм байна. Морьдын зул задрахад зам нарийсч, 200 м өргөнтэй болох аж. Гараанаас гарсан морьд 3.5 км яваад үзэгчдийн урдуур өнгөрөх гэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар даага 11.7, шүдлэн 15.3, хязаалан 18.3, азарга, соёолон 24.7, их нас 27км-т уралдана. Түүнчлэн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар бөхийн барилдааны дүрэмд ч өөрчлөлт оруулсан байна. Наадамд барилдаж буй бөхчүүд ам авахдаа цолны болон амжилтын эрэмбээр, оноолтоор барилдуулахад зөвхөн цолны эрэмбийг тогтоосон байсан юм. Харин үүнийг нэг мөр болгон 1, 2, 4-ийн даваанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр оноож барилдуулах, түрүү, үзүүрээс бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдахаар боллоо. 1024 бөх барилдсан тохиолдолд тав давсан бөхчүүд сэргээшийн шинжилгээнд хамрагдахгүй байхаар дүрэмд заасан заалтыг өөрчилж, улсын баяр наадмын барилдаанд тав ба түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүдийг сэргээшийн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэжээ. Харин сүүлийн үед эрийн гурван наадмаас хасагдах дөхөөд байгаа сурын харвааны талаар ч Засгийн газрын хуралдаанаар ярилцжээ. Сурын харвааны талбайгаас хомслон, барилга барьж байгаа асуудлыг шалгаж, эргэж мэдэгдэхийг Ерөнхий сайд М.Энхболд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр нарт даалгасан байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 451.9 сая төгрөг зарцуулахаар тооцоолсноос 131.9 сая төгрөгийг наадмын орлогоос олох бөгөөд 220.0 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргах аж.

2007.05.24 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button