Живсэн онгоцноос болж Засгийн газар шүүхэд дуудагдах болов

2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын усан зогсоолын гүүрэнд байсан Дыбовский онгоц Хөвсгөл нуурт живснээс дизелийн түлш нуурыг бохирдуулсан билээ. Хөвсгөлд живсэн онгоцыг гаргаж авч чадалгүй байсаар байтал нуур ч хөлдсөн. Тухайн үед нуурын усанд 600, 400 литр шатахуун алдагдсан, алдагдаагүй гэж ярилцаж байсан. Харин нуур гэссэнээс хойш шатахуун нуур бохирдуулаагүй гэсэн дүгнэлт гаргаж, ярьж байсан хүмүүсийн зэс цухуйж иржээ. Одоо нуурын мандал дээр асгарсан шатахуун солонгорох болсон байна. Нуур өөрөө ус цэвэрлэдэг болохоор уг хэрэг гайгүй гэж ярилцаж байсан ч байдал муугаар эргэж байгаа аж. Энэ талаар Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөний тэргүүн Б.Баярмаагаас тодруулсан юм.

-Нуурын усны бохирдолтоос үүдэн Ханхын хүн мал өвчилж байгаа гэнэ үү?

-Ханх сум 1200 гаруй оршин суугчтай. Үүн дээр дотуур байрны 140 гаруй хүүхэд нэмэгдэж байгаа. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд усны хордлого гарсан. Нуурнаас ундаалсан бог мал ялангуяа ишиг хурганы нүд өвчилж байна. Малын эмч нарын акт гарсан байгаа.

-Энэ хэрэгт хариуцлага тооцох эзэн бий биз дээ. Яагаад заавал Засгийн газрыг буруутгаж байна вэ?

-Энэ онгоц ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын байгаль ашиглалтын хүрээлэнгийн шугамаар орж ирсэн гэдэг. Гэвч ийм хэрэг гарснаас хойш хариуцах эзэнгүй болсон. 1952 онд ашиглалтад орсон онгоц юм билээ. Угаасаа анхнаасаа гаалийн бүрдүүлэлтгүй орж ирсэн онгоц. Дыбовский шиг актлагдсан онгоцнууд зөндөө хөвж яваа шүү дээ. Нуурын ус бохирдуулж байхад Засгийн газар тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй.

-Яг хэчнээн литр шатахуун алдагдсан юм бол?

-Энэ асуудал маргаантай байгаа. Хариуцлага хүлээх болохоороо хүмүүс зөрүүтэй мэдээлэл өгч эхэлсэн. Уг нь анх 400 литр шатахуун 500 ам.дөрвөлжин талбайг хамарсан гэж байсан юм. Хөвсгөл далай 500 жилд л нэг удаа усаа цэвэрлэдэг. Хаялгаараас аяндаа өөрөө цэвэрлэчихнэ гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна гэв. Хөвсгөл далай хэдэн хувь бохирдсон талаархи шинжилгээний хариу энэ долоо хоногийн баасан гарагт гарах аж. Жуулчны баазууд нуур бохирдуулж байна гэж ярьдаг. Одоогоор Хөвсгөл далайн эргэн тойрон бүртгэлтэй 40 гаруй жуулчны бааз байдаг аж. Харин бүртгэлгүй нь үүнээс дутуугүй бөгөөд Хөвсгөл нуурыг тойрсон жуулчны баазууд гэр хороолол шиг гэнэ

(Ардын эрх 103/634)

Г.Мандуул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button