Хонгор сумын хөрсний хорыг саармагжуулж дууслаа

Бороо гоулд компани ч амласандаа хүрч өөрсдийн нөөцөнд байсан энэхүү онцгой хорт бодисыг саармагжуулдаг 60 литр китокс хэмээх бодисыг 52 тонн усанд найруулж Хонгор сум орчмын хөрсөнд цацсан байна. Энэхүү китокс хэмээх бодис нь манай улсын нөөцийн санд байдаггүй онцгой ховор бодис ажээ. Мөн алт угаагчдын цианит натригаар хордуулсан 1200 тонн шороог 700-гаад га талбайтай өөрсдийн хорт хог хаягдлын хамгаалалттай, саармагжуулах талбайд булшилжээ. Одоогоор Хонгор суманд Онцгой байдлын ерөнхий газар, Улсын мэргэжлийн хяналтын газрынхнаас бүрдсэн 10 хүнтэй ажлын хэсэг үлдсэн бөгөөд тэд ажиглалт хийж хэсэг хугацааны дараа дахин шинжилгээ авах ажээ.

(Ардын эрх 103/634)

С.Уул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button