ХХ зууны сюрреалист уран зургийн ертөнц дэх гэмт хэрэгтэн Сальвадор Дали

1904 оны 05.02-нд төрсөн.

1921 он. Мадрид хотын Сан Фернандогийн уран зургийн сургуульд элссэн. Тэнд Гарсия Лорка, Жан Баунель нартай дотно танилцжээ.

1925 он. Лоркатай хамтран Барселоны Далмау галерейд анхны үзэсгэлэнгээ гаргасан.

1926 он. Парист аялж явахдаа алдарт зураач Пабло Пикассотай танилцжээ.

1929 он. Гала буюу Елена Тронская хэмээх орос бүсгүйтэй танилцан гэрлэж Ээж руугаа нулимна нэртэй үзэсгэлэнгээ гаргаж шуугиан тарив.

1931 он. Хайрлахуй, дурсахуй хэмээх сюрреалист уран зургийн үзэсгэлэнгээ нээсэн.

1934 он. Андре Бретоны тэргүүлдэг сюрреалист бүлгэмд элсэж, улмаар өөрийн бие даасан үзэсгэлэнгээ Нью-Йоркт дэлгэжээ.

1937 он. Холлиаудын Маркс Бродерс студи Далигийн тухай баримтат кино бүтээсэн.

1938 он. Суут эрдэмтэн Зигмунд Фрейдтэй танилцсан нь түүний урлагт хандах сэтгэлгээг орвонгоор нь эргүүлжээ.

1940 он. Дали гэргий Галягийн хамт Парисаас Нью Йоркт суурьшихаар ирж, тэнд найман жил амьдарч, ид шидийн гэмээр цуврал үзэсгэлэнгүүдээ америкчуудад толилуулжээ.

1949-1983 он. Тэрбээр эх нутагтаа эргэн ирж, Италийн Венец, Вашингтоны Үндэсний галерей, Лондон, Москва-д үзэсгэлэнгээ нээв.

1982 он. Эхнэр Гала нь, үүнээс яг долоон жилийн дараа 01.23-нд суут зураач таалал төгсчээ.

Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмэн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтад хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн сод хүний туулж өнгөрүүлсэн зовлон, түүнээс хэрхэн гарч ялалтад хүрсэн түүхийг танд хүргэе. Хамгийн зальхай зураач, Мөнгөнд цангасан хүмүүн хэмээгдэх, Испанийн хааны Алтан очир одонгийн эзэн Сальвадор Далигийн тухай энд үгүүлсү!

70 гарсан өвгөн зураач Дали Би зургаан настайдаа тогооч болохыг хүсдэг байлаа. Долоон настайдаа Наполеон шиг Европыг эзлэхийг

мөрөөдсөн. Жил бүр хүсэл мөрөөдөл минь өсөн тэлсээр ирсэн гэжээ. Гэхдээ түүний мөрөөдөлд тэр нэгэн өвөрмөц бизнес нь байсан болов уу.

1920 онд Лондоны Хэёрд галерейд залуу Далигийн бүтээлийн үзэсгэлэн нээгдсэн нь бөмбөрцгийн анхаарлыг татаж байв. Энд ч шувуу-загас спектраль үнээ, тэнд ч үл үзэгдэгч хүний хөрөг, хувцасгүй бүсгүй үзэгдэнэ. Реалист хөрөг ба натюрмортыг кубизм, неокубизмтэй чадварлаг найруулсан нь харагдана. Хоёрдмол дүрслэлийн барил, жишээ нь нойрсож буй эмэгтэй, арслан, морь болж хувирах нь ер бусын. Коммунист утга агуулгатай зургууд нь ч сонирхолтой. Гэвч энэ бүх зураг бус өөр зүйлс далименүүдийн анхаарлыг татсан юм. Лондонд Далигийн сийлбэр, бар зургийн каталогийн танилцуулах ёслол боллоо. Энэ нь Германы урлаг судлаач Михлер, Лепцингер хоёрын 13 жилийн хөдөлмөрийн үр дүн байсан ч каталогид хүмүүс нааштай хандаагүй юм. Далиг бишрэгч, зураачийн албан ёсны цуглуулгын эзэн гэж нэрлэдэг Нью Йоркийн мэргэжилтэн Альберт Филд хүртэл тэдэнтэй хамтран ажиллахаас татгалзав. Судлаачдын үр дүнг уран сайхны салон, хувийн галерейн олон эзэд хүлээн зөвшөөрсөнгүй. Яагаад гэдэг асуултад хариулах маш амархан байлаа. Далигийн бүтээл хамгийн.их асуудалтай байдаг болохоор судлаачид түүний ямар бүтээлүүд үнэд хүрч, ямар нь хуурамчид тооцогдохыг тодорхойлох гэж оролджээ. Гэвч Далигийн зургийг худалддаг, үзүүлдэг, цуглуулдаг хүмүүсийн сэтгэлийг гонсойлгосон олон баримт дэлгэгдсэн юм. Өөр ямар ч нэр алдартай зураачийн бүтээлүүд тийм их дууриамлын бай болж байгаагүй. Гэтэл энэ бүхний гол эзэн, хуурамчаар үйлдэгч нь Дали өөрөө байсан нь хачирхалтай. Михлер, Лепцингер хоёр зөвхөн музей тедийгүй Европ, Америкийн цагдаагийн газрын архивуудаар явж, хураагдсан хэдэн зуун мянган дууриамлыг шүүн нягтлах ажил хийтэл маш олон асуудал зэрэг босож ирэв. Худалдан авагчид түүний бүтээлийг зарсан галерейчдаас нөхөн төлбөр нэхэж шүүхдэж, Далигийн зургуудыг бишрэн цуглуулагчдад нандин эрдэнэ нь дууриамал болж хувирсан нь харамсалтай. Гэвч зураачийн бүтээл нэг л хувь байх ёстой, зураач өөрөө хуулбарлаж зурсан ч хуурамчид тооцно гэдгийн эсрэг зураач өөрөө зогсож байв. Дэлхий даяар Далигийн жинхэнэ гарын үсэгтэй сая сая барын зураг тэнүүчлэн явдаг байсан юм. Яагаад гэвэл алдарт зураач маань энэ хуурмаг үйлдэлдээ хэвлэлийн машин хүртэл хэрэглэж, нэг удаад л 3000 хуудас дээр гарын үсэг зурдаг байсан гэдэг. Орчин үеийн хамгийн нэртэй зураач болох Далигийн нэг бүтээл нь л гэхэд маш өндөр үнэд хүрдэг. Гэтэл тэр өндөр үнийг хэдэн мянга дахин үржүүлж, хувь бүрийг ганц оригиналь хэмээн өөрийн тусгай борлуулагчаар дамжуулан зарж байсан гэхээр түүний нүдэнд зөвхөн мөнгө л харагдаж байсныг илтгэнэ. Бүтээлийг минь олж авахыг хүссзн хүн бүхэнд тусалж буй буянтай үйл гэж энэхүү өвөрмөц хуурамч наймаагаа зөвтгөх ч энэ бол эрүүгийн хариуцлагад татагдахуйц наймаа байсан юм. Түүний энэхүү наймааг хэн нэг нь гадарлаад тайлбарлахыг шаардахад борлуулагч нь Энэ бүтээл хэд хэдэн хувь байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг Дали өөрийн гараар үйлдсэн юм. Тэгээд ч цөөхөн ширхэг л зарагдсан гэж тайвшруулна. Мөн цөөн хувь гэсэн тодотголтой фото хувь дээр гарын үсэг зурж худалдана. Сүүлдээ эдгээр фотог нь хүн авахаа больтол нь олшруулж зардаг байжээ. Үүгээр ч зогссонгүй Дали мэргэжлийн сийлбэрчдээр Дали маягийн дүрслэл хийлгээд түүнийгээ өөрийн бүтээл хэмээн дамлана. Үүнийг нь буруутгасан нэгэнд Хамгийн гол нь би л миний бүтээл гэж зөвшөөрсөн бол болоо биз дээ. Тэгээд ч сийлбэрчдэд санааг нь би хэлж өгдөг юм гэж тайлбарласан байна. Тэрээр өөрөө гүйцэтгэж байж л зохиогч гэгдэх нь цаг үеэ өнгөрөөсөн гэдэг байжээ. Дали өөрт нь л таалагдаж байвал бусдын байр суурийг төдийлөн ойшоодоггүй нэгэн ажээ. Бар гэхэд хэцүү цохиж дэлбэлж, нааж бүтээдэг зүйлийг тэрээр нэлээдийг урласан. Эргэлзээ төрүүлэм дүрслэлүүдээ тэрбээр Баруун гар завгүй байх үед зүүн гараараа үйлдсэн гэж тайлбарлана. Тэрээр төстэй байх нь хуулбарлалтын нотолгоо биш гэж үздэг учраас Пикассо, Гойя зэрэг зураачдын санааг хуулбарлаж, ялигүй нэмж чимээд л миний бүтээл гэдэг байлаа. Дууллын дуу гэдэг зургийнхаа 250 литографийг 60 мянга болгож байсан удаатай. Дали гэж ийм л өвөрмөц, сонин зураач байсан ажээ. Коммунист байсан сюрреалист маань цагтаа Троцкийн хөрөг, ЗСБНХУ мандтугай гэдэг зураг зурж байв. Гэтэл гучаад онд Гитлерийг бишрэн шүтэж эхэлсэнд дургүйцсэн дотны анд алдарт зураач, яруу найрагч Андре Бретон түүнийг социалист үзэлтэй сюрреалистуудын бүлгээсээ хөөжээ. Үүнээс үүдэн Дали Америкт гарч тэнд баян, туршлагатай цуглуулагчдын зах зээлд хөл тавьсан юм. Дали дүрслэх урлагийн урсгалыг бүх нийтийнх болгох дөхөж, өөрөө ч Америкийн хүн бүрт зургаа зарж байж явна гэдэг байжээ. Маш олон чинээлэг америкчууд Далигаар хөргөө зуруулсан боловч тэрээр илт оромдож, үсний оронд ногоон өвс, фоны оронд гүрвэл зураад л энэ бол сюрреализм гэж тайлбарлана. Энэ мэтчилэн Америкийн эрэлт хэрэгцээг хангаж гүйцээд Францад ирэв. Тэрээр цохных мэт сахлаа имрэн Би Ланвэн шоколад идэхгүйгээр зурж чадахгүй гэхийг нь харсан телевиз үзэгчид алмайрав. Тэртэй тэргүй зургаараа хангалттай мөнгө олдог, хамгийн баян зураачид рекламны клип ямар хэрэгтэй байсныг хэн ч ойлгосонгүй. Гэтэл удсан ч үгүй Би Вригли бохь зажлахгүйгээр зурж чадахгүй гэсэн нь түүнийг ёстой онигоонд оруулсан юм. Шоколад, бохийг зэрэг ам руугаа хийж чаддаг нь ганц тэр бололтой. Гэвч Дали энэ бүхнээс огтхон ч санаа зовдоггүй нэгэн байсан юм. Хэрэв тиймгүйсэн бол Дали биш байх байсан биз ээ. Урьд нь жирийн нэгэн борлуулагчтай байсан Дали Холливудын од адил арилжааны агенттай болсон нь өөр зураачийн зүүдэнд ч оромгүй явдал байлаа. Уран зургийг хэвлэмэл бүтээгдэхүүн болгож, энэ хуурамч бүтээлээрээ жилд 10 сая доллар олох бизнесийг үүсгэсэн юм. Дали хамгийн зальхай зураач байсныг түүний нарийн бичиг асан Роберт Дешарн нотолдог. Сальвадор ямагт эл бүтэхгүй үйлээрээ бахархдаг байсан гэдэг. Тэрээр Ийм олон зургийг минь хүн авч байна гэдэг миний л сайн зураачийнх. Хэрэв өөрөө ингэж хөдлөхгүй л бол бусад нь хуурамчаар үйлдээд эхэлнэ шүү дээ. Ялгаа юу байна. Харин миний бүтээлээс олддог бүх мөнгө надад л ирэх учиртай. Энэ бол шударга гэж ярьдаг байжээ.

Нүүрийг бэлтгэсэн Х.Мөнхжаргал

Утга зохиол урлаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button