Л.Батсүх Г.Хайдав гуай ардын жүжигчин болтлоо өөртэйгээ ижил тенор хоолойтой хүнийг сургуульд явуулаагүй юм

-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгаас гаралтай вэ?

-Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1950 онд малчны гэрт Арын тойром гэдэг газар төрж өсөөд 1958 онд найман настайдаа Сүхбаатарын нэрэмжит арван жилийн II дунд сургуульд цэнхэр даалимба тэрлэгтэй, даавуун цүнхтэйгээ ирж суралцаж 1967 онд төгсөөд Шаамарын трактор комбайны ТМС-д хуваарилагдан удалгүй 1968 оны тавдугаар сард 50 төгрөгний төлбөртэй анхны шүхрийн курст ороод 20 гаруй удаа буулт хийж байлаа. Гэтэл гэнэт дээд сургуульд ормоор санагдаад аугаа их коммунизмын оронд суралцах хүслээр дүүрч шалгалт өгтөл тэнцчихвээ. Ингээд 1968 оны намар Киев хотын Геологийн техникумын хуваарь авч Эрхүүгийн хэлний бэлтгэлд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, сансрын нисгэгч Ганзориг нартай анхлан очиж суралцав.

-За хөөө, тэгээд Геологийн сургуульдаа оролгүй өөр сургуульд ороод дуучин болчихсон хэрэг үү?

-Үгүй ээ үгүй. Би Геологийн сургуульд Киев хотод суралцахаар очиход манай дээд курст Гарампэрэнлэй, Минжээ гэж хоёрхон монгол оюутан байж. Би гурав дахь монгол оюутан болж очлоо. Тэгээд энэ сургуульдаа хоёр жил суралцаад, эрүүл мэндээс шалтгаалж хоёрдугаар курс төгсөхийнхөө үед нэг жилийн чөлөө аваад 1973 онд сургуульдаа буцах жилээ Монгол улсынхаа дуурийн театрт очоод шалгуултал хөгжмийн зохиолч Дарамзагд сонсгол, ритм сайн гэсэн дүгнэлт өгч МУИС-ийн нэр дээр бичиг үйлдээд явсан учир МУИС-ийн боловсон хүчинд манай дуурийн театрт энэ хүнийг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтээ гаргасан. Тэгээд л Киевийн сургуульдаа ч явалгүй дуурийн театрын найрал дууны ангид дуучнаар ороход уран сайхны удирдаач нь өнөөгийн алдарт Д.Лувсаншарав, ерөнхий найруулагч нь Балтад тоглодог УГЗ Лхасүрэн, театрын дарга нь урлаг судлаач Дашдондог байлаа. Ингээд л би хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуайн rap дээр анхлан очиж дасгал уншлаа. Пүрэвдорж гуай намайг зоригжуулж, тухайн хоолойны өндөр өнгийн дээд хэмжээнд хүртэл дуугарахыг хүсэхийн зэрэгцээ амыг маань ангайлган харж, тагнайг минь хүртэл харж байгаад за боллоо гээд л гараад явсан. Дараа нь намайг театрын дарга, уран сайхны удирдаач нар сонсоод Чамайг бид дуучнаар авахаар шийдлээ. Чи овоо материал сайтай юм байна гээд хэлтэл миний баярласан гэдэг жигтэйхэн, бараг л чигээрээ гараад гүйчих шахсан. Тэгээд бөөн баяр гэртээ очлоо. Гэхдээ онцлог нь би тэр болгон хүн дуулаад байдаггүй Э.Чойдогийн хөгжим Анивалзан гялалзах оддын дор гэдэг дууг Эстоны дуучин Георгий Отс гэдэг хүн Монголын радиод дуулж бичүүлсэн байсныг явах бүрт нь сонссоор сурчихсан байсан. Түүнийгээ л дуулсан. Мөн ч зоригтой байж дээ.

-Та яагаад хойшоо хөгжмийн дээд сургуульд явж суралцаагүй юм бэ?

-Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав гуайг гомдохгүй байх гэж бодож байна. Өөрийнхөө ижил хоолойтой, ижил төрлийн тенор ямар ч хүнийг ардын жүжигчин болтлоо сургуульд явуулаагүй юм. Учир нь би сургууль төгсөөд диплом өвөртлөөд ирвэл Хайдав гуайтай мөр зэрэгцэн хашгирах байсан байхгүй юу.

-Өө та тэгээд л ямар ч сургууль төгсөлгүй 18 жил найрал дуунд дуулсаар насыг барсан хэрэг үү?

-Өө тиймээ, тийм. Энэ хугацаандаа МУИС-ийн франц хэлний оройн хоёр жилийн курсыг 390 төгрөг төлж сурч, дараа нь 1977-1980 онд Марсизм-Ленинизмын оройн их сургуулийн урлагийн ангийг төгссөн. Төгсөхдөө ардын жүжигчин А.Загдсүрэнгийн хоолойн онцлогоор Хоёр хоолойтой дуучин сэдвээр диплом хамгаалахад хөгжмийн зохиолч Цэндорж намайг Монголын дуурийн түүхэнд хамгийн анхны шинжлэх ухааны үндэстэй ажил хийлээ гэж миний дипломын ажлыг үнэлсэн юм. 1980 оны Соёл сэтгүүлд байгаа.

-За за, та тэгээд дуулахынхаа хажуугаар бас амжуулаад сурчихсан юм байна шүү дээ. Нөгөө их сайхан дуурь орчуулдаг ажлаа хэзээ эхэлсэн юм бэ?

-1974 онд анх Лисанскийн хөгжим, Долуханяний үг Бид тэр цагт амьдарна дууг орчуулснаар анхны орчуулгын гараагаа эхэлсэн юм. Энэ дуу сэтгэлд их гоё гэгээтэй ч юм шиг надад их ойр буусан юм. Тэгээд л түүнээс хойш орос хэлээр дамжуулаад Польш, Чех, Итали, Орос, Франц,

Унгар, Болгар, Казак, Шотланд, Грузин зэрэг орны бүтээлүүдийг орчуулсан. Мөн Ж.Вердийн Аида, Леонкаваллогийн Паяы дуурийг орчуулаад байна. Удахгүй тус хоёр дууриас авсан 17 ари, романс, 10 итали дууныхаа номыг гаргахаар УГЗ багш Хаянхярваагаар хянуулж байна.

-Энэ том дууриудыг орчуулна гэдэг их хөдөлмөр шүү. Ер нь хоёр дуурь орчуулсан хүн монголд олон бий юу?

-За нэг гарын таван хуруунд л багтахаар хэдхэн хүн л байгаа байх аа. Гурван дуурь орчуулсан хүн бараг л байхгүй шүү дээ.

-Танд ийм дуулах эрдэм заасан олон сайн багш байгаа биз дээ. Тэднээ уншигчдад танилцуулахгүй юу?

-Миний анх тенор хоолойн багш Молдавийн дуурийн гоцлол дуучин В.А.Заболокин гэж итали багштай байсан хүн байсан. Украйны хормейстер О.Орест, Грузины ардын жүжигчин Гивий Мундашвили, Армяны ардын жүжигчин Э.Данилян,энэ хүний Их театрт дуулж байсан бөгөөд Аида дуурийн Радамесийн дүрд 300 удаа дуулсан хүн юм. Мөн түүнчлэн Болгарын мэргэжилтэн К.Кирова, Москвагийн Броско чуулгын дарга Л.Н.Тумашев нарын гавъяатнуудыг дурдмаар байна. Бас миний баритон хоолойн багш Палам хэмээх хүн бий.

-Энэ олон мундгуудын номын авшиг авсан хүн. Та гарын шавь нар олонтой л биз дээ?

-Хэсэгхэн хугацаанд найрал дуунд тенор хоолойтнуудын ахлагч хийж байлаа. Шавь нар гэвэл Тогоонтөмөр, Баатар, Эрдэнэбилэг (Улаанаа) нарын авъяаслаг залуус бий. Мөн 1978-1980 онд 2-р арван жилийн сургуулийн найрал дууг дээр дурьдсан Л.Н.Тумашёвийн удирдлагаар ажиллуулж байлаа. Монгол талын багш нар маань гэвэл МУГЖ Д.Баадайжав, ардын жүжигчин А.Загдсүрэн нар билээ.

-Танд баярлалаа. Уран бүтээлд тань амжилт хүсье!

Утга зохиол урлаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button