Ерөнхийлөгчийн санаачилсан Цогц бодлого, зарлигуудын төсөлд санал өгөв

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж байгааг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

Үндэсний хөгжлийн цогц бодлогыг боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайд М.Энхболд даргалж, нэг жил орчим хугацаагаар ажиллан, боловсруулж хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн билээ.

– Их эзэн Чингис хааныг дээдлэн хүндэтгэх, зарлигласан онол сургаалиас нь суралцах, түүний дурсгалын болон ёслол хүндэтгэлийн цогцолборт төрийн хүндэтгэл үзүүлж байх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, зарим саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Зарлигийн төсөлд Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн өдөр, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Цагаан сарын Шинийн 1-ний өдөр цогцолборт хүндэтгэл үзүүлж байх, төрийн хүндэтгэл үзүүлэх журмыг боловсруулан мөрдөж ажиллах зэрэг заалтууд багтсан байна.

– Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг зарчмын хувьд дэмжиж, саналаа Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Зарлигийн төсөлд БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх асуудлын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны түүхэн шийдвэрийн дагуу Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан ард түмний санал асуулгыг явуулсан өдрийг тохиолдуулан Засгийн газар, орон нутгийн удирдлага, тэдгээрийн харьяаны бүх шатны байгууллага, албан тушаалтнууд бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөгөөг сонсож тусгах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 20-нд орон даяар Нээлттэй хаалганы өдөр-ийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах талаар хэлэлцэв

1. Дүрэм батлах тухай Засгийн газрын 2003.07.04-ний өдрийн 164 дүгээр Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэв.

– Наадамд барилдаж буй бөхчүүд ам авахдаа цолны болон амжилтын эрэмбээр, оноолтоор барилдуулахад зөвхөн цолны эрэмбийг харгалздаг байхаар ялгавартай хуульчлан тогтоосныг нэг мөр болгон 1, 2, 4-ийн даваанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр оноож барилдуулах, түрүү, үзүүрээс бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдах

– 1024 бөх барилдсан тохиолдолд 5 давсан бөхчүүд сэргээшийн шинжилгээнд хамрагдахгүй байхаар дүрэмд заасан заалтыг өөрчилж, улсын баяр наадмын бөхийн барилдаанд 5 ба түүнээс дээш давж шөвгөрсөн бөхчүүд сэргээшийн шинжилгээнд хамрагддаг байх зэрэг өөрчлөлт оруулахаар тусгажээ.

2. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны зам, гараа болон барианы талбайг шинэчлэн тоноглоход шаардагдах зардлын асуудлыг хэлэлцээд Засгийн газрын Тогтоол гаргахаар болов.

Цогцолборыг Хүй долоон худагт барих бөгөөд тойрог хэлбэртэй замын байгууламж нь наадамчид уралдааныг бүрэн үзэх боломжоор хангагдаж, уралдааны морьд дутуу эргэх, маргаан будлиан гарах, олон машин дагаж давхих явдлыг таслан зогсоож, цаг хэмнэх зэрэг олон давуу тал бий болох юм. Талбай нь 500 м өргөн, 900 м урттай, нас бүрийн уралдааныг явуулах тусгай төхөөрөмжтэй байх юм. Морьд 800 метрийн өргөнтэй эгнэн зогсож, гараанаас гарах бөгөөд уралдааны зам 3.5 км-ын уртад 700, 600, 500, 300 метрээр, цаашдаа бүх зам нарийсч 200 м өргөнтэй байхаар барих ажээ. Гараанаас гарсан морьд 3.5 км яваад үзэгчдийн урдуур өнгөрөх юм байна.

Тодруулга Үндэсний их баяр наадамд даага 11.7, шүдлэн 15.3, хязаалан 18.3, азарга, соёолон 24.7, их нас 27 км-т уралдана.

3. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 86 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах зардлын тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын Тогтоол гаргахаар болов.

Энэ жилийн баяр наадмын нийт зардал 451.9 сая төгрөгөөр тооцогдож буй бөгөөд зардлын 131.9 сая төгрөгийг наадмын орлогоос олох бөгөөд 220.0 сая төгрөг нь нийслэлийн төсөвт тусгагдсан байна.

Цахим нэг цонх-той болно

Гадаад худалдааг хөнгөвчлөх цахим нэг цонх хөтөлбөрийн талаар хэлэлцээд Засгийн газрын Тогтоол гаргахаар тогтов.

Хөтөлбөрийн үндсэн зорилт нь Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаа эрхлэгч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, гадаад худалдаа руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цахим арилжааг эрчимжүүлэх, лиценз, тусгай зөвшөөрөл зэрэг асуудлыг шийдвэрлэн, шат дамжлагыг цөөрүүлэх, ил тод байдлыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд АНУ-ын тусламжийн байгууллага USAID техникийн туслалцаа үзүүлэх юм.

Хамтын ажиллагааны хөтөлбөр батлав

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2007-2010 онд хөгжүүлэх хөтөлбөрийн Монголын талын төслийг хэлэлцээд БНХАУ-ын талтай хэлэлцээ хийхийг Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид даалгав.

Монгол, Хятадын харилцаа 1960-аад оны эхнээс түүхийн тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд орсноос хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа 1964 оны наймдугаар сараас үндсэндээ хаагдсан гэж үздэг бөгөөд 1980-аад оноос хоёр талын хүчин чармайлтын үр дүнд харилцаанд зарим нааштай эхлэлүүд гарсан юм.

Улмаар БНМАУ, БНХАУ-ын хооронд эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комисс байгуулах тухай хэлэлцээрийг Засгийн газар хооронд 1989.03.30-ны өдөр, Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Гэрээг 1994.04.29-ний өдөр байгуулсан байна.

Тодруулга Монгол, Хятадын гадаад худалдааны нийт эргэлт 1990 онд 33.6 сая ам. доллар байсан бол 2006 онд 1.450.3 сая ам.доллар болж, 43.2 дахин, үүний дотор экспорт 92.6 дахин, импорт 18.1 дахин өссөн байна. БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын хэмжээ болон хөрөнгө оруулалттай компанийн тоогоор тэргүүлж, 1990-2006 онд 841.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүртгүүлсэн байна. Монгол Улсад оруулж буй гадаад шууд хөрөнгө оруулалтын бараг 50 хувийг Хятадын хөрөнгө оруулалт эзэлж байгаа юм.

Мянган малчны чуулган болно

Хуралдаанаар Мянган малчны чуулган-ыг 2007.06.13-14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж, шаардагдах хөрөнгийг гаргахаар тогтов.

Мал аж ахуйн салбарын ойрын жилүүдийн зорилтыг тодорхойлох, малын чанар, үүлдэрлэг байдлыг дээшлүүлэх, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, худаг, уст цэгийн хүрэлцээ, хангамжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцаж, салбарын хөгжлийг түргэтгэх зорилгоор энэхүү чуулганыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Чуулганд бүх аймаг, сумдын малчдын төлөөлөл болсон 1000 малчин оролцоно.

Тодруулга Монгол Улсын мал сүрэг сүүлийн 3 жилд жил дараалан өссөнөөр 34.8 саяд хүрч, малчин өрхийн тоо 170.5 мянга болсон байна.

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг сувилах журам батлав

Монгол Улс цэргийн албан хаагчдаа 2003 оноос Ирак дахь дайны дараах гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах олон улсын үйл ажиллагаа болон Афганистаны үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр-т, 2005 оноос Косово дахь НАТО-гийн цэргийн хүчний бүрэлдэхүүнд тус тус илгээж, 2006 оноос Сьерра Леонд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байна.

Эдгээрт оролцож байгаа монгол цэргийн албан хаагчид нь эрсдэлтэй, амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах магадлалтай нөхцөлд, цаг агаарын эрс өөрчлөлт дор, сэтгэл зүй, бие бялдрын хүнд ачаалалтай ажиллаж байгаагаас тэдгээрийн эрүүл мэндэд өөрчлөлт орж, өвчлөх явдал тохиолдож байна. Иймээс хилийн чанадад үүрэг гүйцэтгээд ирсэн цэрэг, цагдаагийн албан хаагчийн сэтгэл зүй, бие бялдрыг нөхөн сэргээх, сувилах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Журам гаргах нь зүйтэй гэж үзэв.

Журамд сувилгааны зардлыг төсвөөс гаргах, зардлын хэмжээг цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор тусгажээ.

Зардал нь

– сэтгэл заслын сувилгаа

– бие бялдрыг нөхөн сэргээх гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд нэг албан хаагчид зарцуулах зардлын хэмжээ нь тухайн албан хаагчийн сүүлийн албан тушаалын 3 сарын дундаж цалингаас хэтрэхгүй байх ажээ.

Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт төлөөлөгч оролцуулна

Малайз улсын Куала Лумпур хотод 2007 оны зургадугаар сарын 3-30-нд болох Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүн таслах ажиллагаанд Монголын талын оролцогчийг оролцуулах нь зүйтэй гэж үзэж, шаардагдах зардалд зориулан 16680 ам.доллартай тэнцэх хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах нь зүйтэй гэж үзэв.

2006 оны аравдугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчээр цагдаагийн ажилтан Азила Хадри, Сирул Азхар Умар нарыг, захиалагчаар улс төр судлаач Абдул Разак Багиндаг Малайзын цагдаагийн газар баривчлан шалгаж байгаа билээ.

Шүүн таслах ажиллагаа хуулийн дагуу шударгаар явж байгаа эсэхэд хяналт тавих, иргэнийхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор ГХЯ, ХЗДХЯ-ны албан тушаалтнууд, англи хэлтэй, нийтлэг эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчийг оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд мөн малай-англи хэлний орчуулагч, орчуулагчийн хянагч ажиллуулах шаардлагатай байгааг үндэслэн дээрх хөрөнгийг гаргахаар тогтсон байна.

Иргэний бүртгэлийн талаар арга хэмжээ авна

Иргэний бүртгэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын Тогтоол гаргахаар болов.

Тогтоолын төсөлд

– Иргэний бүртгэл, мэдээллийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор сумдад иргэний бүртгэл хариуцсан нийт 158 ажилтныг шинээр нэмж ажиллуулах

– Дээрх ажилтнуудыг ажлын байр, шаардагдах техник хэрэгслээр хангах

– Иргэдийн бүх төрлийн бүртгэл, мэдээлэл, шилжилт хөдөлгөөний асуудлыг нэг мөр цэгцлэх зорилгоор Иргэний бүртгэлийн улсын үзлэг-ийг Үндэсний статистикийн газартай хамтран 2007 оны эхний хагас жилд багтаан явуулах

– Иргэний бүх төрлийн бүртгэлийн давхардал, шат дамжлагыг цөөлөх, хүн ам, өрхийн бүртгэл болон эрүүл мэнд, нийгмийн даатгал, статистикийн мэдээллийн сангуудын уялдаа холбоог сайжруулах

– Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэний бүртгэлийг 2007 онд багтаан гаргах зэрэг заалтууд багтжээ.

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв

40.000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд Яармагийн дэнжид орон сууцны хороолол барих болсонтой холбогдуулан Богд хан уулын тусгай хамгаалалттай газар нутгаас 837.1 га газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргаж, хилийн заагийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээас гаргасан саналыг тусган УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзэв.

Барилгын төлөвлөлт хийгдэж буй газар нь Яармагийн товчооноос Хүүшийн зоорь хүртэлх уулын ар бэлийн хэсэг бөгөөд энд Яармаг нэртэй орчин үеийн шинэлэг, орон сууцны загвар хотхон бий болгохоор зорьж байна.

Төлөвлөлтөөр ногоон байгууламжийг Богд хан уулаас тусгаарласан 30 метрийн өргөнтэй 4 км, 60 метрийн урттай 3 км хамгаалалтын ногоон зурвас байгуулж, шинэ хотхоныг бүхэлд нь цэцэрлэг, ногоон байгууламжаар холбон 100 метр урттай цэцэрлэгт зурвас, гудамж талбай болон төв замын хажуугаар 20 метрийн өргөнтэй ногоон бүс, гуу жалгыг ашиглан Туул гол руу цутгах 2 хиймэл нуур, гол зэргийг тус тус байгуулахаар тусгасан байна.

Тус суурьшлын бүсэд өндөр, дунд, бага нягтралтай сууцуудыг төлөвлөн 31680 өрхийн 126 мянга гаруй хүн оршин суух юм.

ТОВЧХОН

• Бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн Гаагийн хэлэлцээрийн 1999 оны Женевийн актад нэгдэн орсныг соёрхон батлуулах нь зүйтэй гэж үзэж, энэ тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

• Засгийн газрын 2003 оны 31 дүгээр Тогтоолоор батлагдаж, 2003-2006 онд хэрэгжүүлсэн Латин үсгийн Үндэсний хөтөлбөр-ийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн тухай танилцуулгыг сонсоод уг хөтөлбөр хэрэгжиж дууссантай холбогдуулан нийгмийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хөтөлбөрийг шинэчилж, Засгийн газраар батлуулахыг БСШУ-ны сайдад даалгав.

• Ядуурлыг бууруулах үйл ажиллагааны хяналт шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийн нэгдсэн мэдээллийн сүлжээ бий болгох талаар хийж байгаа ажлын тухай НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл танилцуулав.

• Орчны эрүүл мэнд Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2006-2007 онд хийсэн ажлын тухай Эрүүл мэндийн сайд Д.Туяагийн мэдээллийг сонсоод хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр төсвийн багцад тусгаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.

• Тогтвортой амьжиргаа -1 төсөлд хийсэн үнэлгээний тайлантай танилцав.

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСУ-д хийх айлчлалын үеэр Монгол Улс болон БНСУ-ын хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахыг зөвшөөрч, гэрээний төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх нь зүйтэй гэж үзэв.

(Ардын эрх 103/634)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button