Сарын тэмдгийг зогсоох эм хэрэглэхийг зөвшөөрлөө
Ингэснээрээ Wyeth компаниас гаргаж байгаа Lybrel эмийг хүний эрүүл мэндэд ямар нэг хоргүй гэж үзжээ.
Lybrel нь өдөр болгон хэрэглэсэн тохиолдолд зургаан сарын дараанаас сарын тэмдгийн ирэлтийг бүрэн зогсоох нөлөөтэй. Yүнээс өмнө сарын тэмдгийн үргэлжлэх хугацааг багасгах, эсвэл улиралд ганц ирдэг болгон мөчлөгийг нь уртасгах нөлөөтэй эм, бэлдмэл хэрэглэхийг зөвшөөрсөн байжээ.
Ихэнх эмэгтэйчүүд нь ийм төрлийн бэлдмэлийг жирэмслэлтээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг боловч 20% нь сарын тэмдэгтэй холбоотой таагүй шинж тэмдгээс салахын тулд хэрэглэдэг юм байна.