Гурван тамхичны нэг нь тамхинаас гарах гэж оролдож байсан
Судалгаанаас үзвэл ЕХ-ны гурван тамхичны нэг нь сүүлийн 12 сарын дотор тамхинаас гарах нэг оролдлого хийж байсан байна. Эдгээрээс Их Британы тамхичдын 46% нь сүүлийн нэг жилийн дотор тамхинаас гарах гэж оролдож байснаараа нэгд орсон бол Унгарт 43%, Ирланд болон Словакт тус 40% нь, Италид 22%, Испанид 19%, Австрид 18% байжээ.
Цаашилбал, судалгаанд хамрагдсан тамхичдын 28% нь 1-5 удаа тамхинаас гарах гэж оролдож байсан бол 2% нь 5-10 удаа, 1% 10-аас олон удаа оролдож байжээ. Гэхдээ тамхинаас гарах хүмүүсийн ердөө 18% нь эмчийн зөвлөгөө авч байсан байна.
Эдгээрээс 25% нь никотин орлуулах наалт, бохь зэргийг хэрэглэсэн бол 5% никотин агуулдаггүй бусад бэлдмэл, 3% нь ховс, зүү зэрэг эмийн эмийн бус арга хэрэглэж, 3% нь лекц, ярилцлагад суух замаар тамхинаас гарах гэж оролдож байжээ.
Эцэст нь сонирхуулахад уг судалгаагаар европчуудын 32% тамхичин, 47% нь хэзээ ч тамхи татаж байгаагүй, 21% нь тамхинаас гарсан болохыг тогтоожээ.