Их наймын уулзалтыг эсэргүүцэгчдийг үнэрээр нь илрүүлнэ
Энэ аргыг хуучин Зүүн Германы нууц цагдаагийн газар Штази-ийн ашигладаг байжээ.
Энэ арга хэмжээний хүрээнд уулзалтын эсэргүүцэгчдийн гэрт нэгжлэг хийж хөлс, хувцас, асаагуур гэх мэтийн үнэрийг агуулсан эд зүйлсийн дээжийг цуглуулан авчээ.
Цагдаа нарын авч байгаа арга хэмжээ нь олон хүмүүсийн дургуйцлийг төрүүлж байгаа бөгөөд Зүүн Германы нууц албаны аргыг ашиглаж байгаа нь ардчилсан улсад байж боломжгүй зүйл гэж шүүмжилжээ.
Гэвч цагдаа нар энд ардчиллын зарчим хамаагүй, үнэрийн дээж цуглуулах нь гарын хээ авахтай адил хууль ёсонд нийцсэн зүйл гэсэн тайлбар хийжээ. Цаашлаад мэргэжилтнүүд нь тухайн хүний давтагдашгүй үнэрээр нь хүйс, нас, өвчин эмгэгийг нь хүртэл тодорхойлж болдог гэдгийг онцолжээ.