Хувьцаа эзэмшигчид үндэсний татварын ерөнхий газарт хандаж УИД ХК-ийг шалгуулах гэнэ

Таны хувьцаа ном журмынхаа дагуу байгаа эсэхийг шалгуулаад үзэхэд гэмгүй байх. Хэрэв шалгуулах бол МХБ-ийн Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс лавлаж болох юм. Тэнд манай бүх хөрөнгө оруулагчийн тухай мэдээлэл байдаг бөгөөд хувьцаагаа хэзээ, хэдээр авсан, зарсан, ногдол ашиг авсан эсэх нь бүгд бий. Уншигч та дансаа нээлгэж амжаагүй бол оройтоогүй байна. Данс нээх ажиллагаа долоодугаар сарын 1-нийг хүртэл явагдах нь байна. Өнөөдрийн байдлаар манайд 300 гаруй мянган хувьцаа эзэмшигч бий гэнэ. Түүнээс дансаа нээлгээгүй нь 160-180 мянга байна. Энэ нь анх хувьчлал явагдахад хувыдаа худалдан аваад, хоёр дахь зээлд орох үед дансаа нээлгээгүй үлдсэн гэсэн үг аж. Данс нээлгэнэ гэдэг нь дуртай үедээ хувьцаагаа арилжиж, худалдан авах боломжоо нээж байна гэсэн үг юм.

Монголд нийтдээ 45 брокерын пүүс байснаас 25 нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Зах зээл дээр шинээр брокерын пүүс байгуулж, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах боломж бий. Энэ саналыг ихэвчлэн гадаадын тэр дундаа Япон, Малайз, Австралийн иргэд, байгууллагууд тавьдаг гэж байсан. Тэдэнд бүх зүйл нээлттэй гэнэ. Өнгө зүс, худалдаа үйлчилгээ, борлуулагдаж буй барааны чанар нь эрс сайжирсан УИД ХК-ийн хувьцаа эзэмшигчид их л баяртай явдаг байв. Хувьцааг нь эзэмшдэгийн хувьд ийнхүү ажил нь урагштай байгааг нь хараад яахан баярлахгүй байх билээ. Гэтэл 1998 онд МХБ-д анх бүртгүүлснээсээ хойш гурван жилийн дараа нэгж хувьцаандаа 30 мөнгө хуваарилснаас хойш сураг нь алдарч. Саяхан болсон хувь нийлүүлэгчдийнхээ хурлаар 2006 онд нийтдээ 4.6 сая төгрөгийн ашигтай ажилласан болохоор энэ удаад ногдол ашиг төлөх боломжгүй болсноо мэдэгджээ. Хувьцаа эзэмшигчид тус компанийг ашгаа нууж, тайлангаа худал мэдүүлсэн хэмээн үзэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байна. УИД ХК-д 500, гаруй хувьцаа эзэмшигчийн 36.807.850 ширхэг хувьцаа буюу 3.680.785.000 төгрөг төвлөрчээ. Үндэсний татварын ерөнхий газарт ч хандаж шалгуулах болно хэмээж байсан юм.

(Бизнесийн мэдээ 18.19/220.221)

Э.Болормаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button