40 мянган айлын орон сууцны хөтөлбөр эрсдэл дагуулж мэдэх бус уу

Өөрөө л болж байвал бусад нь яах нь бараг л падгүй. Үүнийгээ зах зээлийн нийгэмд зохицож амьдрахын тулд хэмээн тайлбарладаг. Энэ бүгд нь улс хөгжихөд багагүй саад учруулах нь гарцаагүй. Сарын 160 мянган төгрөгийн цалинтай төсвийн албан хаагч нэг ам метр нь 370-450 ам.долларын үнэтэй, нийт өртөг нь 25 сая төгрөгийн орон сууцыг 10 жилийн хугацаатай, жилийн 12-14 хувийн хүүтэй авах боломж олгох гэж байгаа. Тэгэхдээ нийслэлчүүд орон сууцны үнийн 30 хувийг харин хөдөө орон нутгийнхан үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг урьдчилан төлөх учиртай. Энэ нь ойролцоогоор 5-7.5 сая төгрөг болж байна. Гэтэл банкнаас 4-7 сая төгрөгийн зээл олгох тухай яриа байна. Үлдсэн хэдэн саяыг нь хаанаас олох болж байна. Дээр нь жилд 1.5-1.7 сая төгрөгийг банкинд төлнө. 10 жилийн зээл авсан бол ингэж төлөх байх. Харин таван жилээр тооцож зээл олговол төлөх төлбөр нь хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Сарын 100 гаруйхан ам.долларын цалин нь амьдралдаа тачирхан хүрдэг төсвийнхөн яаж зээлээ төлж дуусгана даа. Барьцаанд байгаа байраа зарах эрх тэдэнд байхгүй. Төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй гээд байр нь хураагдахад ч хүрч мэднэ.

Энэ цагт байдал улам л дордох байх. Тэр цагт яах билээ. Байгаа мөнгөө орон сууцандаа оруулчихсан. Хэрэв зээ өнөөдрийн яриад байгаа шиг 40 мянган айлын орон сууц баригдчихвал ч орон сууцны үнэ навс унах магадлалтай.Тэр цагт байр худалдан авах ч хүн олдохгүй л болов уу. Хөтөлбөрт хамрагдсан хүмүүст зээл олгосон банкны хувьд мөн л багагүй эрсдэл дагаж мэдэх юм. Орон сууцны зээл авагсад зээлээ цаг тухайд нь өгөөд байвал ч банкныхан болж байна аа. Хэрэв зээлдэгч мөнгөө өгч чадахгүй бол банкны ирээдүй ч нь бүрхэг болох нь. Хэрэв орон сууцууд хураагдвал олон орон сууцыг гадаадад ажиллаж буй монголчууд авахгүй л бол дууслаа гэсэн үг. Эцсийн дүндээ байраа суллаж өгөхгүй гэсэн жагсаал цуглаан хийж 2010 оноо угтахыг үгүйсгэхгүй. Ядаж л эдгээр орон сууцыг ихэвчлэн хятад барилгачид барьж таарна. Тэд өндөр бас тогтмол цалинтайгаар хэдэн жил ажиллаж мөнгөө цуглуулж байгаад л харина. Манай залуус хий л гадаад явахыг мөрөөдөж, ажилгүй, дээр нь мөнгөгүй үлдэх байх. Учир нь тэд дээд сургуулийн диплом өвөртөлсөн хоосон толгойтнууд учир сурсан мэдлэгээ зах дээр бараа зарахад л ашиглаж байх шив. Сургууль төгссөн гээд бусдаас илүү гараад байгаа ч зүйл алга.

Бахь байдгаараа. Монголд төр гээч нь байдаг л юм бол барилгын салбарт ажиллагчдын цалинг доод тал нь 300 ам.доллартай тэнцэхүйц болгоод, дээр нь хөтөлбөрт хамрагдах тэр эрхийг нь олгочихвол болохгүй зүйлгүй санагдана. Тэр цагт л ёстой Монголдоо томоохон хөрөнгө оруулалт хийсэнд тооцогдох биз ээ. Барилгын компаниуд барилга угсралтын ажлаа хятадуудаар хийлгэдэг. Энэ нь учиртай. Тэд ажлаа хийсэн шиг хийдэг гэх бөгөөд дээр нь ажлын хүндийг хятадуудад үүрүүлж байгаа юм хэмээн өөрсдийгөө зөвтгөдөг. Монгол залуусыг ажилд хойрго, сав л хийвэл зүгээр суух гэдэг, дээр нь ойр ойрхон шаардлага тавивал ажлаа хаяад явчихдаг тухай яриа байсан. Ажлын бүтээмжийг үр дүнтэй нь холбоод цалинг нь өндөр тогтоочихвол байдал өөрчлөгдөх бус уу. Өнөөдөр Монголд ажилладаг үйлдвэр ховор байна. Бараг байхгүй. 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр гэж яриад байхаар наанадаж барилгынхаа материалыг хийчих төрийн өмчит томоохон үйлдвэрийг байгуулж болно доо. Тийм ч юм алга. Нийт барилгын материалын 80 гаруй хувийг гаднаас зөөж байна. Хэрэв үүнд эргэлзэж байгаа бол Гаалийн ерөнхий газраас гаргадаг статистикийн мэдээнээс харж болно. Тэгэхээр бид чинь жинхэнэ утгаараа урд хөршдөө хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм биш үү. Барилгын чанар ч санаа зовоож байна. Тэр мэргэжлийн хяналтынхан л байнга хяналт тавихгүй юм бол барилгын компаниуд ашгаа болохоос, чанарт нэг их анхаарахгүй байх. Улсын комисс хүлээж аваагүй байранд одоо ч иргэд амьдарч байна шүү дээ.

Улсын мэргэжлийн хяналтын газраас нэг хэсэг улсын комисс хүлээн аваагүй барилгуудын гадаа мэдэгдэх хуудас наадаг байсан. Гэтэл наасан даруйд нь хуулдаг орон тооны гэмээражилтантай байсныг энд дурдах хэрэгтэй. Тэд мэдэгдэх хуудас наав уу, үгүй юү суугчдыг үзэхээс өмнө хуулдаг. Амиа аргацааж байгаа байдал нь. Иргэд бид мэдээлэл муугаасаа хууртдаг. Дуу хуур, найр наадам, хов живэнд сайнаас, амьдралдаа арчаа муутай.

Баригдаж буй орон сууцны нэг ам.метр талбайн үнэ ханш

Зос трейд ХХК 450 ам.доллар

Аранзал инвест ХХК 435 ам.доллар

Тайгам Алтай ХХК 395 ам.доллар

Монгол Ньюс ХХК 365 ам.доллар

Хан Хайрхан ХХК 450 ам.доллар

Баян констракшн ХХК 315 ам.доллар

Тэвхэн ХХК 370-380 ам.доллар

Тост Өргөө ХХК 450 ам.доллар

Монгол керамик ХХК 470 ам.доллар

Бэгдү констракшн ХХК 520 ам.доллар

(Бизнесийн мэдээ 18.19/220.221)

Э.Туяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button