Цөс яагаад чулууждаг юм бол?

-Юуны өмнө өөх тос ихтэй махан хоол хүнс үүнд нөлөөлдөг. Хэт их өөх тосыг цөс боловсруулж дийлдэггүй байна. Ингээд өөх тос хэмээх хүсмээргүй зочин-оос бие махбодийг хамгаалах зорилгоор элэгнээс их хэмжээний цөс эрчимтэй ялгарч, цөсний хүүдийд хуримтлагдана. Ходоодонд хоол орж ирэх бүрт цөсний хүүдий агшиж, 12 нугалаа гэдэс рүү цөсийг илгээдэг. Элэгнээс 12 нугалаа гэдэс рүү илгээсээр байдаг тул тэр болгонд цөсний хүүдий агшиж сунан, эцэстээ ядарч цуцдаг юм байна. Ингэж их хэмжээгээр хуримтлагдсан цөс хүүдийдээ өтгөрч, том жижиг янз бүрийн хэмжээтэй, арзгар, мөлгөр олон чулуу-г үүсгэдэг ажээ. Элгэнд илүүдсэн зарим бодис, нэгдэл цөсний хамт цөсний хүүдий рүү илгээгдэж, тэндээ тогтонги болон тунадасжиж улмаар цөсний шороо чулуу үүсгэдэг гэдэг. Мөн цөсний хүүдийн хананы салст бүрхэвчийн үрэвсэл ч ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг байна. Цөсний чулуу олон төрлийн бүтэц, найрлагатай байдаг ч тухайн хүнд голдуу нэг л төрлөөрөө байх нь элбэг аж. Ер нь цөсний үндсэн үүрэг нь дан ганц өөх тостой үзэлцэх биш, ходоод гэдэсний хоол боловсруулах ажиллагааг дэмжиж бас нойр булчирхайн шүүрлийг идэвхжүүлдэг давхар ажилтай. Цөс энэхүү нойр булчирхайн шүүрэлтэй хамтарч өөх тосыг мөн Ч нүүрс ус, уургийг боловсруулахад оролцдог байна. Ингэж эрхтэнүүд хамтран ажилласнаар цөс чулуужихад бас цугтаа хямардаг аж. Цөсний чулуу элгийг 70-75, нойр булчирхайг 75-80 хувь хямраадаг гэсэн судалгаа гарчээ. Цөсний чулуу өвчнийг одоогоор ихэнхдээ мэс заслын аргаар эмчилж байгаа. Харин сүүлийн үед чулууг бутлах, хайлуулах зэрэг эмчилгээний арга нэвтэрч, энэ талаар анагаах ухаан идэвхтэй эрэл хайгуул хийж байна.

Нүд хатдаг гэх юм. Юунаас болж, яагаад тэр вэ?

-Манай орон хавар, намартаа их хуурайшилттай, өвөл болохоор бид гэрийнхээ зуух, ажлын газар, орон сууцныхаа паар, цахилгаан халаагуур зэрэг аль дулаан халуун газарт ойр байхыг хичээж, хуурай агаарт удаан хугацаагаар байдаг учир нүд хатах эмгэг өвчин элбэгшиж байна. Нүд өвдлөө гэж эмнэлэгт хандаж буй хүмүүсийн 90 хувь нь ийм эмгэгтэй байгаа нь үүнийг батална. Уг өвчний зовиур нь нүд улайх, торох, нуухтах, аргах, загатнах болно. Өглөө сэрэхэд нүд хорсоно, хараа бүрэлзэнэ, телевизор, компьютер харахад амархан ядарч, элдэв үнэрт ч эмзэг болдог байна. Салхинд гарах болон ялимгүй утаанд нүд хорсож, нулимс гоождог болно. Энэ өвчний улмаас нүд үрэвсэн, өвдөг гарч улмаар мах өөх урган, байнга нуухтах болдог байна. Нүд хатах нь бас үе мөчний болон бамбай булчирхайн өвчинтэй холбоотой байж болох гэнэ. Иймээс энэ өвчин анхдагч үүсгэгчээр үү, хоёрдогчоор уу гэдгийг зөв тодорхойлуулж, оношлосны дараа эмчлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед дотоод шүүрлийн булчирхайд хүчтэй өөрчлөлт гарч үүнээс шалтгаалан ам, хамар хатаж, нүд аргах явдал элбэг байдаг. Дөчөөс дээш насанд гадагш ялгаруулдаг булчирхайн шүүрэл багасч ингэснээр нүд хатах, аргах шинж тэмдэг илэрч болох юм. Түүнчлэн контакт линзийг удаан хугацаагаар зүүх, харшлын ба халдварын гаралтай өвчнөөр өвдөх нь нүд хатахын бас нэг шалтгаан болдог байна.

Нүд хатахаас сэргийлэхийн тулд

-Нүд аргаж хатах үед нүдний дусаалгыг эмчийн зөвшөөрөлгүй авч, дураараа хэрэглэж болохгүй. Сүүлийн үед гоёлын дусаалга гэгчийг их хэрэглэх болж. Түүнийг удаан хэрэглэж болохгүй, нүд улам хатна. Нүдний улааныг арилгадаг гэх дусаалгыг хэрэглэхэд нүдний судас улам нарийсч, нүд бүр хатна.

-Нар, салхи, тоосноос нүдээ хамгаалж явах

-Хүйтний улиралд аль нэг халаалтын системийг удаанаар залгахгүй байх

-Нүд нь хатаагүй хүн жирийн нүдний дусаалгыг дусаахад хорсож байвал өвчилсний шинж тул эмчид яаралтай хандаарай.

-Аль болохуйц контакт линз зүүхгүйг хичээж харин нарны болон харааны бууралттай шилийг тогтмол зүүх хэрэгтэй.

Ядаргаанд орж байгаагаа яаж мэдэх вэ?

-Нойр үргэлж хүрнэ. Эсвэл нойргүйдэн, өнгөц унтахдаа ойр ойрхон сэрнэ, элдвийг зүүдэлнэ, буцаж унтахгүй удна.

-Шалтгаангүйгээр уурлаж бухимдан, ажил амжихгүй, төвөгтэй байгаа мэт санагдана.

-Бие нозоорох, үс унах, арьс хуурайших, хоол унданд муу болох шинж илэрнэ.

-Дуу шуугиан яршигтай санагдан, олны дунд байхаас төвөгшөөнө.

-Албан болон хувийн ажилдаа сонирхолгүй болж, албаар хийж байгаа мэт гүйцэтгэнэ.

(Бизнесийн мэдээ 18.19/220.221)

С.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий нарын Эрүүл мэндийн хуанли-гаас

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button