Амьдралд хэвшсэн аман хууль

-Шашны сүм хийд, дуганд арц, хүж байнга үнэртэж, айлын гэр бас ариун сүм мэт байх учиртай. Арц, хүжний үнэр муу хий, махбодийг үргээдэг гэдэг. Хонхыг хүн төрөлхтөн зүгээр нэг бүтээгээгүй билээ. Шашин номын хэрэглээнд ч хонх их үүрэгтэй. Гэртээ үе үе хонх дуугаргаж ялангуяа орон сууц, өрөөний булангаас муу энергийг зайлуулдаг тухай хүмүүс ярьдаг.

-Орчин үед толинд туссан дүрсээр нь гэмт хэрэгтэнг илрүүлэх боломжтойг хэвлэлд бичих болов. Толин тусгалын онол ярьдаг хүн ч цөөнгүй. Талийгаачийг оршуулах хүртэл айлууд толио бүтээдэг ёс бий. Харин энгийн амьдралд өдөр тутам толио хүйтэн, цэвэр усаар угааж байхыг зөвлөө. Энэ дашрамд дэлгүүр, эмнэлэг зэрэг олон хүн хөлхдөг газрын толийг өдөрт хэдэн удаа ч болов арчиж байвал зохилтой.

-Хүний үс цоор шиг хөндий гуурстай байдаг. Тэгвэл үс сансарын эрчим хүчийг биедээ авч байдаг антены үүрэг гүйцэтгэдэг учир үсний үзүүрээ хэзээ онгойлгохыг зарим хүмүүс мэддэг. Нар, сарны хөдөлгөөнтэй холбон ямар өдөр үсээ засуулах тухай ярьдаг болжээ. Үс засуулах өдрөө сонгох нь зөвхөн хүүхдийн даахи үргээх төдийгөөр хязгаарлагдахгүй юм.

-Өвгөд маань хумсаа авахдаа цаг, нар тогтоож мөн хумсаа хэмлэхийг цээрлэдэг. Хумсыг хүний биед байгаа хэрэглэсэн илүүдэл эрчим хүчийг газардуулагч гэж ойлгож болмоор. Хумсыг газарт булдаг заншил ч үүнтэй холбоотой.

-Байшинд ч, гэрт ч дэлхийн соронзон орон үйлчилж таарна. Монгол гэрийн үүд рүү буюу чанх урагш хүмүүс толгойгоо харуулж унтдагтүй. Өнөө цагт байшинд унтах зүг нь хэвтэх орныхоо чигийг ертөнцийн зүгтэй дүйцүүлэхийг хичээвэл зохино. Ертөнцийн хойд, зүүн зүгийг эс баримталж унтсанаас дэлхийн соронзон орны үйлчлэлд өртөж, хүний цусны даралт өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй.

-Айлууд гэрийнхээ хойморт, бурхныхаа дэргэд телевизээ байрлуулдаг. Телевизээр садар самуун, алаан хядаан, цус нөж, хэрүүл зодоон ихтэй киног өдөр бүр үзээд байхад тэр айлд ямар энерги хуримтлагдах бол, бодох л асуудал. Аймшгийн киног амьгүй, гэрт маань үйлчилдэггүй гэж ойлговол эндүүрэл болно.

-Зарим хүмүүс хуучин ном сонины цаасыг ариун цэврийн зориулалтаар ашигладаг. Хүний агуу их оюун билгийг цаасан дээр латин, кирилл, араб, монгол ямар ч бичгээр буулгасан бай, цөм л адилхан ном судар билээ. Түвд бичгээр буулгасан шашны судрыг гэрийнхээ хойморт тавьж шүтээд харин латин, монгол, кирилл бичгээр буулгасан ном сонинг жорлонд оруулна гэдэг ухваргүй явдал мөн.

-Хүн өөрийн орон зайтай тэнцэх энергийг хаана ч байсан авч явдаг. Гэр, байгууллага, байшинд хүн орох, гарахаар үүдэн дээр зөрөхөд гаднаас орох нь хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй гэхгүйгээр түрүүлж орж, тэр газарт энергийн шинэ сэлбэлт хийх ёстой. Зарим хүн зөрөхдөө аль болох зүүн гарын дүрэм баримталдаг. Энэ нь монголчуудын олз өвөрт орно гэдэг бэлгэдэлтэй нийцнэ.

-Хоёр хүн зэрэгцээд уулзах, ярилцах тэр агшинд энергийн солилцоонд орж байдаг. Гурав дахь хүн дундуур нь өнгөрвөл энергийн тэр солилцоо тасалдан, сааталд ордог. Энергийн солилцоонд орох үйлдэл нь бэлтгэл, солилцоо, бэхжилт гэсэн гурван үе шатыг туулах тул тэр бүрэн үйлчилгээнд саад хийхгүйг хичээх хэрэгтэй.

-Айлын гал зуух, аяга тавагны шүүгээ, сав суулганы эрэгнэг нь бичил биет их цуглах боломжтой орчин юм. Гал зуух, аяга тавгаа угааж цэвэрлэхгүй хонуулан, хог хаягдлаа бөөгнүүлнэ гэдэг нь өвчин тусах, эмгэдийн үгээр муу юм шүглэх магадлалыг ихэсгэнэ.

(Бизнесийн мэдээ 18.19/220.221)

Анагаахын шинжлэх ухааны доктор (ScD) Ш.Болдын Өрхийн эмийн сан-Таны эмч, эрүүл мэндийн дотны зөвлөх номоос

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button