Яам яг юу хийдэг вэ?
ажиллагааных нь чиг журмыг дахин боловсруулах хэрэгтэй болсон нь өнөөгийн үйл явдлаас харагдаж байна. Энэ асуудал Монголд үнэхээр ярвигтай хэцүу зүйл болчихоод байна. Уг нь төрийн яам гэдэг улс орны улс ардын аж ахуйн тухайн нэгэн салбарын бодлогыг зангидаж авч явах гол үүрэг функцтэй. Гэтэл яамдын маань ажил үүрэг, үйл ажиллагаа нэгл биш.
Үндсэн чиглэлээсээ хазайж өөр зуйл олныг хийж, юм юманд хушуу дүрч, хийхгүй зүйл үгүй болсон мэт. Тэр бурт олны зүгээс хэл аманд өртөж орохыг нь яана. Арга ч угүй юм, үндсэн ажлаа хийхгүй өөр өөр юманд хутгалдахаар ад үзэгдэж байгаа нь тэр. Үүний хамгийн наад захын нэг жишээ нь тендерийн асуудал юм.
Нэг. Төрийн яамд тендерийн яамд болсон нь
Өнөөдөр Монголд тендерт хутгалдаагүй яам гэж үнэндээ алга. ХХААЯ гэхэд жилийн жилд малын эм тарилга, вакцин нийлүүлэх тендерийг зарладаг. Тэр бүртээ хэл аманд ордог. Анх олон нийтэд мэдэгдэж шуугиан тарьсан нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ПДамдиндорж гэх нөхөр тухайн үедээ баахан бужигнуулж байгаад алга болсон. Түүний араас Мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байсан Н.Батсуурь мөн л вакцин нийлүүлэлтийн тендерт танил тал, өөрийн хамаатан садан, найз нөхдийн ойрын компаниудаа оруулсан гэдгээр хэдэн жил дуулиан тарьж арай л Ганцын хаалга татчихаагуй дээрээ яс салсан энэ нөхөр өнөөдөр нөгөө яамандаа Төрийн нарийн бичгийн дарга хийгээд сийхгүй явж байх жишээтэй.
Өнөөдөр ч ХХААЯ дотоодын тариаланчиддаа Хятадын Өвөрмонголд үйлдвэрлсэн гэх хулхи трактор фуулж ирсэн гэдгээр нөгөө теңдеруүддагуулсан но-той асуудлууд нь дуусаагүй, салаагүй явна. Харин түүнээс ч их хэл аманд өртөж, өнөөдрийн УИХ-ын чуулганы ганц бай гал нь болж сайд нь огцрох дээрээ тулаад байгаа нь Түлш, эрчим хүчний яам. Энэ яамны салбар нь том, сайд нь хувьдаа компанитай болоод тэрүү улс орныхоо гэхээсээ явцуу эрх ашгийн хэл ам татардаггүй. Тэр л Эгийн гол, Дөргөний УЦС-ын барилга болон төвийн, орон нутгийн цахилгаан сулжээ дамжуулж түгээх шугамыг тавихаар улсын төсвөөс гаргасан хөрөнгө Б.Эрдэнэбат сайдын Эрэл ХХК-д очсон л гэнэ, аль эсвэл Хятадын нэг компанид өгөгдсөн гэнэ, хамгийн суүлийн жишээ гэхэд малчдыг цахилгаанжуулах Буман нарны төсөл-ийг хаа байгаа АНУ-д амьдардаг, хэн болох нь бараг мэдэгдэхгүй Солонгосын нэг авгайд өгөөд алдчихсанаас малчид XXI зуун гарчихаад байхад гэрэл гэгээгүй суугаа гээд хэл ам тасрахгүй. Энэ бүхнээс бусад ЭМЯ, ҮХЯ, Сангийн яам ер дутахгүй. Энэ бүхэн нөгөө яамдын гол барих чиг үүрэг бодлого мөн үү гэж асуумаар.
Хоёр. Яамд сайдын дамжaаг хичээллүүлсээр байх уу
Үүнд ҮХЯ орно. Тус яам сүүлийн үед сайдын дамжааг хичээллүүлдэг яам болсон гэхэд хилсдэхгүй. Нэг үе Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийх нь гэсэн сураг сайдын суудалд нүдээ унагагсдын хорхойг гозолзуулах шиг л болсон. Энэ сургаар хэн овсгоотой, танил танил сайтай нь эгээ л элсэлтийн шалгалт өгөх гэж буй оюутнууд шиг энэ тэрүүгээр гүйх нь хяслантай, нөгөө талаар өрөвдмөөр.
Арааны шүлсээ гоожуулан, нүдээ унаган алдан гуйгсэд тухайн яамны салбараас тэс өөр мэргэжилтэй, тухайн салбарын талаар А ч үгүй хүмүүс байх нь элбэг бөгөөд энүүхэнд. Тэгээд яадаг вэ гэхээр бас сайд байхын зовлон-г өөрийн биеэр туулж үзсэн УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэлдэгээр 400-500 сая төгрөгөөр сайдын суудлыг наймаалцдаг болж үүнээс болж нөгөө салбарын бодлого баригч яамдууд ашиг сонирхлынх болж өөр зүйлд хутгалддаг болсны нэг үндэс энэ. Үүний эх үндсийг сонгуульд ялсан тухайн улс төрийн хүчин, намын дарга нь Ерөнхий сайд байна гэж улс төрчдийн өөрсдийн гаргаж, Үндсэн хуулийг явцуу эрх ашгийн үүднээс өөрчилсөн санал бүхий явдал яах аргагүй орно.
Нэг талаас мөнгөтэй баячууд, нөгөө талаас хувиа бодсон улс төрчдийн хоорондын эрх мэдлийн төлөөх энэ цуегүй тулааны хөлд элдэв хууль бус явдалд нэр холбогдоогүй, мэдлэг боловсрол сайтай, төрийн ажлаа хүнээр ч заалгахгүйгээр мөрөөрөө хийгээд явж байгаа хүмүүс нь ч тэр, яамны ажил ч унаж бүдэрдэг. Гол нь дээрээ ийнхүү суудлаа олохгүй бужигнасны дүнд, бужигнуулсны эцсийн хар гайгаар улс орны хөгжил дэвшлийг тодорхойлогч бүтээлч салбарын үйл ажиллагаа доголдож гацдаг.
ГУРАВ. Үзэсгэлэн яармагийн яамд
Төрийн яамд, туүний удирдлага болох сайд дарга нар салбарын бодлогыг барьж эмхэлж цэгцэлж суухын оронд өөр зүйлүүдээр орооцолдож байдгийн нэг жишээ бол яамдын зүгээс гадаад, дотоод, энд тэндгүй, тиим ч байгууллагын, тэр ч салбарын тэмдэглэлт ой гэдэг нэрийн дор зохион байгуулах болсон үзэсгэлэн яармаг, түүнийг даган гадаадад төсвийн мөнгөөр доншуучилдаг явдал болоод байна. Энэ шинэ үүрэг-т үйл ажиллагаагаар яамдын дотроос ХХААЯ толгой цохидог гэвэл нэг их буруудахгүй. ҮХЯ гэхэд л тэр ч Канадад уул уурхайн салбарын олон улсын чуулга уулзалт гэдгээр далимдуулан улс орноо сурталчилж байна гээд тийм ч яармаг үзэсгэлэн гээд арай л үслэг эдлэлийн яармагийг гадаадад зохиох нь холгүй байдаг болов.
ХХААЯ гэхэд өвөл, хавар, намар зунгүй тиим ч шинэ ургәцын, жижиг дунд бизнес эрхлэгчдийн, тариаланч, малчдын үзэсгэлэн худалдаа зохиохдоо тэр бүрт оролцож буй малчдын цагаан идээ, айраг сүү, тариаланчдын ургуулсан хүнсний ногоо, төмс, гурилын үнийг бууруулах, үндэсний үйлдвэрлэлээ гадаадын импортын хүнсээс дотоодын зах зээлээ хамгаалах талаар хийж буй дорвитой ажил, авч байгаа арга хэмжээ, бодлого байхгуй, ядаж тэр үзэсгэлэн худалдаанд дотоодын үйлдвэрлэгчдийнхээ хаа холоос авчирч байгаа бүтээгдэхүүнүүдийг нь төр, засаг нь худалдаж аваад бөөний дэлгүүр, сүлжээний үйлчилгээ байгуулаад эргүүлж худалдаж чадахгүй л байна. Тэгсэн мөртлөө цагаан идээний яармаг үзэсгэлэн худалдаа тээр тэнд бодлого баригч яаманд юуны хамаа байхав дээ.
Гэтэл яамд туүгээр ажил хийж байна гэж хэлүүлэх дуртай болж, үүргээ ингэж танилцуулж суудаг болсон нь нэг талаар өрөвдмөөр, нөгөө талаар яамдын ажил ингэж доошоо оржээ гэсний нэг баталгаа нотолгоо нь энэ юм. Албан тушаалд ээлж дараалан морилох болсон шинэхэн сайд, дарга нар эхэн үедээ хариуцсан салбарынхаа гадаад, дотоод асуудалтай танилцаж байна гээд практик дадлагадаа гарч өгдөг. Төрийн яамныхан сайдаасаа аваад ахлах, дунд хурган дарга мэргэжилтнүүд төсвийн өч төчнөөн хөрөнгөөр бараг амралтын маягтай гадаад, дотоодоор хий дэмий тойрдог болсон. Ингэж явахдаа хариуцсан салбараа гүнзгий мэдэрч, түүнийхээ зовлон, жаргал проблем-ыг ойлгож явдаг гэвэл юу л бол. Уг нь тэдний үндсэн ажил үүрэг бол салбарын холбогдох хууль, эрх зүйн актын төсөл, хөтөлбөр, тогтоолуудыг нарийн боловсруулж, улс орны хөгжлийн асуудлыг нэн түрүүнд тусган, улмаар УИХ-ын холбогдох байнгын хороодоор оруулан хэлэлцүүлж хууль болгон батлан гаргаж ирүүлэн ажил, амьдралд хэрэгжүүлэх явдал байдаг. Гэтэл тэрийгээ мэргэжлийн түвшинд хийж, боловсруулж гаргасан төсөл хөтөлбөрөө хамгаалан шийдвэр гаргагчдад ойлгуулахын оронд гадаадад үзэсгэлэн яармаг
зохиогоод явж байх нь бий. Саяхан гэхэд ҮХЯ-ны дэргэдэх Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг харьд зохиогдох үзэсгэлэн худалдаа эрхлэж, энэ аяндаа дагуулж явсан бизнес эрхлэгчдээс тус бүрийн 400 ам.долларыг аваад сууж байх жишээтэй. Улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас аван амь зуудаг төрийн яамд, түүний хэрэгжүүлэгч, хэрэгжүүлдэггүй агентлагууд дээрх 400 ам.долларын татаас гувчуур мөнгөөр юу хийж, юунд зарцуулдаг нь ойлгомжгүй, түүнийгээ дэлгэн тәвьж ил тод танилцуулж байгаа явдал ч үгүй.
Ийнхүү төр л юм бол бие даасан яам байгуулаад зарцуулах хөрөнгө мөнгөөс илүү яамгүй байгаад хохирох хохирол багагүй болсон өнөө цагт асуудлыг шийдсэн шиг шийдэх чухал болжээ гэдгийг үүгээр өгүүлэх гэсэн юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн яамыг мэргэжлийн хүн нь удирдаж, мэргэжлийн хүмүүс нь мэргэжлийн ажлаа хийх нь улс орны чухал чухал салбарыг нэгдүгээрт, улс төрчдийн популист дайралтаас хамгаалах, мэргэжлийн чиг гольдролд нь оруулан зүй зохисоор ажиллуулах хэрэгцээ шаардлага тулгарчээ.
Засгийн газар яамдын бүтцийн өөрчлөлт хэмээн УИХ-д асуудлыг тулгаж суухын оронд яамдынхаа үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг эргэн нэг харж, үйл ажиллагааных нь чиг журмыг дахин боловсруулах хэрэгтэй болсон нь өнөөгийн үйл явдлаас харагдаж байна.
(Бизнес таймс 14/508)
Б.УРАМ