Иргэний холбоо мэдэгдэл гаргажээ
Уг мэдэгдэлд Солонгос Улсад ажиллах хүч гаргах нэрээр монголчуудыг доромжилсон үйл ажиллагаа явуулсан, цианит натригаар Монгол Улсын экологид ноцтой хохирол учруулсан явдлууд нь нийт иргэдийн сэтгэлийг гүнээ түгшээж байна. Гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа нь Монгол төр хүн ам зүйн бодлогоо алдаж, дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүйд хүрсний улмаас иргэдээ гадаадад зохион байгуулалттайгаар дүрвүүлэн, төр засаг нь боолын наймаа эрхлэх болсны шууд үр дагавар мен.
Гадаадад хөдөлмөрлөж эх орондоо явуулсан мөнгийг нь хадгәламж зээлийн хоршоо болон эдийн засгийн бусад хэлбэрээр дээрэмддэг төр засаг бол Монголын ард түмний төр биш гэж бид үзэж байна. Мөн цианит натри алдагдсан явдал нь төр эдийн засгийн бодлогоо алдаж, хэдхэн хүн хувийн ашиг сонирхлын үүднээс баялгаа цөлмөн дээрэмдэж ирсэн олон жилийн хорт бодлогын үр дүн бөгөөд Монгол орныг экологийн сүйрэлд оруулсан гэмт хэрэг мөн гэж дурдаад Бид эх нутгийнхаа хөрс, ус, агаараас хордож үхмээргүй байна, Бид гадаадад дүрвэж гэр бүл, үр хүүхдүүдээ амьдын хагацалд оруулмааргүй байна, бид ийм төр засгаас залхаж байна. Иймээс Иргэний Холбоо Монголдоо сайхан амьдаръя гэсэн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Монгол орны төрийн бодлого, ялангуяа экологи, хүн ам зүйн бодлого, үндэсний аюулгүй байдалд гарсан гажуудлыг бүхэлд нь үнэлж дүгнэх, буруутай албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг уриаллаа гэжээ.
(Ардын эрх 103/634)
Г.БААТАР