Өнөөдрөөс туршилтын электробус үйлчилгээнд явж эхэлнэ
Энэхүү электробусын онцлог нь троллейбустай адилхан явж байх үедээ цахилгаан хураагуур нь цэнэглэгдэж, 5-6 километр цахилгаан хэрэглэлгүй явах боломжтой юм байна. Өөрөөр хэлбэл Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл цахилгаан хэрэглэлгүй явах боломжтой аж. Хэрэв туршилт амжилттай болбол хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн дахин үйлдвэрлэх аж.
(Ардын эрх 103/634)
Л.ХАЛИУ