Монгол улсын Засгийн газар шүүхэд дуудагдана

Гэтэл өнөөг хүртэл дээрх байдалд Монгол Улсын Засгийн газар арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд өнгөрсөн зургаан сарын хугацаанд онгоц ослын байдалтай, нуурын усыг бохирдуулсаар байна. Монгол орны цэвэр усны нөөцийн 93.6 хувийг агуулдаг Хөвсгөл нуурын усыг цэвэрлэж, нөхөн сэргээх байгаль орчин болон иргэдэд учирсан хохирлыг арилгаж нөхөн төлбөр төлүүлэх, төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлөх зорилгоор Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөнийхөн Хууль ба хүний эрх ТББ-тай хамтран стратегийн өмгөөлөл явуулах ажээ. Энэхүү өмгөөллийн хүрээнд Ханх сумын иргэд Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хуулийн заалтуудыг зөрчиж үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгөх гэнэ. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн саяхан хийсэн шалгалтын дүнгээс усан дахь нефтийн бүтээгдэхүүний агууламж Ү зэрэг буюу их бохирдолттой гэсэн хариу гарчээ.

(Ардын эрх 103/634)

М.САЙХАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button