Ж.Картер өнөөгийн ерөнхийлөгчийг зайлуулж дөнгөх үү?
Үүний үзэл суртлын бэлтгэлд Ж.Бушийг Америкийн түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч гэж нэрлэсэн Жимми Картер зэрэг хүнд гарууд хэрэгтэй юм. Бин Ладенийг дэмжиж, ЗХУ-д цөмийн цохилт өгөхийг үгүйсгэдэггүй байсан Картер өөрөө яаж алдаршсаныг санахад муугүй сонсогдоно.
Дэлхийд ноёрхох стратегийн төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхийн тулд АНУ-ын санхүүгийн элит анги улс төрийн команд бүрдүүлж, Ерөнхийлөгчдийг хөлсөлж байна. Үүний үр дүнд Цагаан ордны ээлжит эзний үзэл бодол Америкийн санхүүгийн хүрээний хүсэл зоригтой ямар нэг хэмжээгээр нийцэж байх ёстой. Харин үйл ажиллагаа нь тийм нэр алдартай биш ч ашиг авчирч, дэлхийд ноёлж байх ёстой аж.
Хэрвээ төрийн тэргүүн цаг үеийн шаардлагад нийцэхгүй бол ажил олгогчид түүнтэй ихэд харгис харилцах гэнэ. Тэгвэл ерөнхийлөгчийг импичмент эсвэл дураараа огцрох нөхцөл байдалд аваачих аж. Эдүгээ АНУ-д хүнд цаг үе иржээ. Улс орон гадаад улс төрийн шархаа долоосоор залхжээ. Дотоод улс төрд анхааръя гэтэл цаг үгүй болжээ. Америкийн улс төрийн хүүхэлдэйг хөдөлгөгчид бага Бушийг төрийн тэргүүний албан тушаалд барьж байх нь эдийн засгийн хувьд ашиггүй, улс төрийн хувьд сүйрэлтэй гэдгийг сайтар ойлгох болов.
Америкийн элит анги дотороос бушийн засаг захиргаа руу довтолж байгаа нь тоглоом биш бөгөөд урьдчилан хэлшгүй үр дүн авчирч магадгүй байна. Гадаадаас ирж буй довтлогоо шүүмжлэлийг эс тооцож дотоодын шүүмжлэлийг анхаарч үзэх юм бол Бушт тун бага хугацаа үлдсэн мэт сэтгэгдэл төрнө. Бушийг эрх мэдлээс зайлуулахын тулд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид шүүмжлэл өрнүүлээд хэрэггүй. Тэгвэл иргэд сонгуулийн өмнөх кампани хийж байгаа хэмээн ойлгоно. Харин өөрийн санаа бодолтой, Америкийн ард түмний ашиг сонирхлын төлөэ зүтгэгч хүнд жингийн боксч хэрэгтэй. Түүнийг ч олжээ.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер юм. Зэвсэглэлийг хураахын төлөө байдаг, Нобелийн энх тайвны шагналт түүнээс өөр шилдэг дүрс олдсонгүй. Картер бол Америкийн гүнээс гарч ирж, энхийн нэртэй зүтгэлтэн болсон эгэл залуу юм. Үүнээс гадна түүнд З.Бжезинский хэмээх үндэсний аюулгүй байдлын гайхамшигтай туслах байсан. З.Бжезинский нь дэлхий дээрх Америкийн ноёрхлын гол үзэл сурталчдын нэг байсан билээ.
Энэхүү хослол эгэл америкуудын бахархлыг төрүүлдэг Америк бол ардчиллын түшиг тулгуур гэсэн гэсэн онолыг ашиглан өнөөгийн засаг захиргааг довтлох довтлогоондоо оржээ. Тэд өнөөгийн байдлыг дэлхий нийт америкийн мөрөөдөлийн хойноос явж байна, харин буш энэ бүхнийг батлаж байна гэж томъёолжээ. Картер Цагаан ордны өнөөгийн тэргүүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн муу Ерөнхийлөгч хэмээн нэрлэв. Түүнийг эрх мэдэлд гаргаагүй бол ийм юм болохгүй байсан, бидний л үйл, лай юм гэлээ. Вьетнамын дайн бүтэлгүйтэж, АНУ-ын бодлого нурж унасны дараа Вашингтоны бодлогыг илүү зөөлөн болгон өөрчилж чадах хүн хэрэгтэй болсон юм.
Санхүүгийн хүрээнийхэн өмнөх адал явдалд хутгалдаагүй, өмнөдөөс гаралтай хөдөөний эрийг сонгож гаргаж иржээ. Энэ нь эхлээд оносон сонголт байв. Ж.Картер Вьетнамын дайны дараа шударга ёс, нийгмийн эрх тэгш байдлын тухай ярьж эхэлсэн нь зохих үүргээ гүйцэтгэжээ. Харин дараагаар нь бүх юм ингэж явсангүй. Энхийн тагтаанд харцаганы хумс гарч ирлээ. 1979 онд Москватай байгуулсан цөмийн зэвсгийг хорогдуулах гэрээг амөрикууд баталсангүй. 1979 оны зургадугаар сард Афганистан дахь нөхцөл байдлыг тогтворгүй болгож, бин Ладены отрядад тусламж үзүүлэхэд чиглэгдсэн үдирдамжийг батлав.
Энэ үед зөвлөлтийн цэрэг афганистанд ороогүй байсан юм. Америкийн суу билэгт хэн ч эргэлзэхгүй байхын тулд картерийн номлол хэмээх зүйл гарч иржээ. Энэ нь Персийн буланд нэр нөлөөгөө тогтоох гэсэн ямар ч улс гүрнийг Америкийн амин чухал ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж цэргийн хариу цохилт өгч болно гэсэн номлол юм.
Мөн ЗХУ-д цөмийн цохилт өгч болзошгүйг номлолд тусгаж өгчээ. Москвагийн талд бодлого баримталж байсан Ираны шахыг эрх мэдлээс зайлуулахад Картер зохих үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх хэрэгтэй. Харин энэ бүгд лалын хувьсгал гарснаар төгсч, Тегеран дахь Америкийн ЭСЯ-нд 60 ажилтныг нэг жил орчим барьцаалахад Картер хийдгээ хийсэн, одоо дараагийнх нь хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болсон юм. Эдүгээ Ерөнхийлөгч асан Картер буруутгагч болж, эх орончийн дүрд тоглоод ирэхээр Тэгээд шүүгч нь хэн юм бэ гэдэг сонгодог үг өөрийн эрхгүй бодогдоно. Одоо Бушийн ээлж иржээ. 20 жилийн дараа түүний гэм нүгэл мартагдахад Ж.Буш улс орны хувь заяаны талаар, тэр үеийн Ерөнхийлөгчийн талаар юу гэж ярих нь сонирхолтой. Магадгүй эрх тэгш байдал, ардчилал үнэ цэнийн тухай ярих биз.
Н.Мөнхжин