Алтыг нь авсан Авдраа засах аргаас монголчууд суралцлаа

Монгол Улсад уул уурхайн салбар ид хөгжиж байна. Энэ салбар өдгөө гадаад, дотоодын бизнесменүүдийн анхаарлын гол төв болоод буй. Улсын маань төсөв анх удаа их наяд хүрсэн нь ашигт малтмалын салбарт хөлс, хүчээ урегаж яваа эрхмүүдийн гавъяа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Улсын эдийн засгийн хөгжилд томоохон хөшүүрэг болж буй олборлох үйлдвэрлэл хөгжихийн хэрээр байгаль орчны асуудал хөндөгддөг. Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил өдгөө маш чухал сэдэв болоод буй. Энэ сэдвээр өчигдөр гадаад, дотоодын эрдэмтэд саналаа солилцлоо. Уурхайн хаалтын горим, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн менежментийн асуудал сэдэвт семинарыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, ШУТИС-ийн Уул уурхайн их сургууль, ХБНГУ-ын StuBA, LMBҮ байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Л.Болдын ХБНГУ-тай хамтран хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд энэхүү семинар зохиогдож байгаа юм. Хоёр өдөр болж буй энэхүү семинараар нөхөн сэргээлтийн талаар цөөнгүй асуудлыг хөндөж ярилцлаа. Нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, тулгамдеан асуудлуудын талаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга С.Баттулга илтгэл тавив. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг орхигдуулдаг, дутуу дулимаг хийдэг гэхчлэн шүүмжлэл байнга дагалдаж, нөхөн сэргээлтийн ажил уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын хувьд тархийг нь багагүй гашилгадаг. Алтыг нь аваад авдрыг нь эвдэлж сүйтгээд хаячихаж болохгүй учраас сүүлийн жилүүдэд байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил хэрхэн хийгдэж байгаад төр засаг нэлээд анхаарлаа хандуулах болсон.

Шинэчлэн баталсан Ашигт малтмалын тухай хуульд ч байгаль орчныг хамгаалах талаар нэлээд тусгасан байгаа. Үүний хүчинд энэ ажил нэг үеэ бодоход овоо урагштай байгаа бололтой. Гэхдээ ок гэсэн үзүүлэлт биш гэнэ. Нөхөн сэргээлтийн ажил огт хийгддэггүй байсан үетэй харьцуулахад сүүлийн жилуүдэд компаниуд алтыг нь авсан авдраа засч додомдохыг боддог, оролддог болжээ. Уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар Германы болон олон улсын туршлагаәс ноён фон Бисмарк монголчуудтай хуваалцлаа. Тэрбээр ХБНГУ-ын хүрэн нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийн санхүүжилтийн удирдах хорооны хэрэгжүүлэх албаны даргын албыг хашдаг. Түүний тавьсан илтгэл семинарт оролцогчдын сонирхлыг багагүй татсан юм. Семинарын үеэр ноён фон Бисмаркаас цөөн асуултад хариулт авлаа.

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын талаар та ямар бодолтой байна вэ?

-Монголын зарим нэг компаниудын нөхөн сэргээлтийн ажилтай танилцсан. Тэд нөхөн сэргээлтийн ажилд маш их хөрөнгө мөнгө зарцуулдаг гэж ярьж байсан. Нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар менежмент боловсруулах ёстой л доо. Нөхөн сэргээлтийг олборлох үйлдвэрлэл явуулж байх үедээ хийх хэрэгтэй байдаг. Ингэвэл зардал мөнгө бага ордог. Тэгэх-гүйгээр олборлох үйлдвэрлэлээ явуулж дууссаны дараа нөхөн сэргээлт хийвэл асар их хөрөнгө мөнгө шаардагддаг. Монголын компаниудын хувьд олборлолтын явцад давхар нөхөн сэргээлтийн ажлыг явуулдаггүй нь ажиглагдсан. Нөхөн сэргээлт сайн хийхгүйгээс уул уурхайн салбарын нэр хүнд унадаг. Уул уурхайн салбарын нэр хүндийг өсгөе гэвэл нөхөн сэргээлтийн ажлаа сайн хийх хэрэгтэй. Нөхөн сэргээлтийн ажилд танай төр, засгийн байгууллагууд хяналт сайн тавьдаг нь ажиглагдсан.

-Нөхөн сэргээлт гэхээр байгальд ээлтэй технологийн талаар давхар хөндөгддөг?

-Байгальд ямарч хор хохиролгүйгээр олборлох үйлдвэрлэл явуулна гэж байдаггүй. Гэхдээ аль болохоор байгальд бага хохирол учрууләх технологио хэрэглэх хэрэгтэй. Ямар технологи хэрэглэвэл байгальд хор хөнөөл бага учруулах вэ гэдгийг урьдчилан тооцсон байх хэрэгтэй гэв.

Мөн үеэр уул уурхайн орд газрын ашиглалтын зөрчил багагүй гардаг. Хариуцлагын тогтолцоо сул учраас орд газрын ашиглалтын зөрчил гарч байна гэх хүн ч байсан. Яагаад энэ зөрчил гарч байна, энэ зөрчлөөс салах ямар арга зам байна гэдгийг уг семинарын үеэр хэлэлцсэн юм. Энэ талаар Улсын мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын хэлт-сийн дарга Ч.Энхбаяраас тодрууллаа.

-Нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй хийгдэж байна гэсэн шүумжлэл байнга гардаг. Энэ талаар Улсын мэргэжлийн хяналтын газар ямар арга хэмжээ авч байна вэ?

-Нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй компаниудтай бид хатуу, чанга хариуцлага тооцож байгаа. Тиймээс өмнө нь дөрөвхөн хувьтай байсан нөхөн сэргээлтийн ажил өнгөрсөн онд 40 хувьтай гарсан. Энэ бол нэг алхам. Үүнээс илуү их нөхөн сэргээлтийн ажил хийх боломж байна гэсэн үг. Нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар Улсын мэргэжлийн хяналтын газраас үзүүлэх сургуулилт хүртэл зохион байгуулсан. Цаашдаа ч бид үүнд маш их анхаарлаа чиглүлэх болно. Нөхөн сэргээлтийг яаж хийх талаар сургалт семинар зохион байгуулахаар төлөвлөөд байтаа. Нөхөн сэргээлтийн ажил гэдэг зөвхөн булаад орхих биш шуү дээ. Тэр газар ногоо тарьж болно. Нөхөн сэргээлт хийсэн газраа тариа ногоо тариалсан жишээ дэлхийд олон байдаг юм билээ. Монголчууд бид ч гэсэн яагаад ингэж болохгүй гэж. Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэдэг компаниудад энэ талын ойлголтыг суулгахаар нэлээд ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Энэ семинарын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Маш их ач холбогдолтой семинар. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хэрхэн хийх, энэ ажилд яаж бага мөнгө зарцуулж болох арга замаас суралцлаа.

(Ардын эрх 103/635)

Ж.ЭРХЭС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button