Сонгодог бэлэг Интерном-д

Энэхүү арга хэмжээнийхээ үеэр номонд дуртай хүүхэд багачуудынхаа дунд бяцхан иргэдийнхээ авъяас билгийг тодруулах сонирхолтой уралдаан тэмцээнийг зохион байгуулж, шилдэг уншигчдыг урамшуулан хүүхдийн номын үзэсгэлэн болон хямдралтай худалдаа гаргана. Мөн залуу хамтлаг дуучид оролцож ая дуугаа өргөх ба гарын үсэгтэй худалдаагаа явуулах болно.
Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн редакц, Интерпресс, Сэлэнгэпресс, Гараг ертөнц, Ирмүүн, Эмпати, Аз хур, Урлах эрдэм, зэрэг хүүхдийн ном эрхлэн гаргадаг компаниуд болон хүүхдийн номын редакциуд оролцоно.
Эдээр биеэ чимэхээр
Эрдмээр биеэ чим гэсэн монгол ардын сайхан зүйр цэцэн үг байдаг. Тиймээс хүүхэд багачууддаа эрхэмийн дээд номоор бэлэг барих аяныг энэхүү арга хэмжээгээр эхлүүлж байгаа юм. Хүүхдийн баярын арга хэмжээ 5-р сарын 28-аас 6-р сарын 1 хүртэл явагдах болно.
/olloo mn/