Д.Оюунхорол илтгэл тавив

Дуурь, бүжгийн эрдмийн театрт Монголын ажил хэрэгч эмэгтэйчүуд боломж бололцооныхоо талаар ярилцаж, өөрсдийн нуруун дээрээ үүрч ирсэн ачааныхаа жин банг хэлэлцэв. Тэртээ 15 жилийн өмнө анх бизнесийн гараагаа эхэлж байхад гэж эхлэх тэдний яриа залуу нас, эрч хүч төдийгүй Монголын ардчиллын үнэ цэнэтэй эн тэнцүү нь ойлгомжтой. Учир нь зөвхөн хувиа борлуулж, довоо шарлуулах төдийхнөөр үйл хэргээ хязгаарлаагүй тэдний байгуулсан Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо өдгөө 15 жил болж буй. Улаанбаатар хотод хүнд хэцүу цаг үеийнх нь өмөг түшиг болж байсан холбооныхоо 15 насны ойг тэмдэглэхээр хуран чуулсан тэдний энэ удаагийн хэлэлцэх сэдэв нь Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо. Хоёр өдөр үргэлжлэх бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын нээлтийн үеэр Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч Д.Оюунхорол илтгэл тавьсан юм. Тэрээр Дотоодын нийт бүтээгдэхүүнд унэлэгдээд байдаггүй өрхийн үйлдвэрлэлийг бодитоор үнэлдэг болох хэрэгтэй хэмээн эхэлж, Төр засагт эмэгтэйчүүдийн эрхэлж буй бичил бизнесийг татвараас чөлөөлж, эмэгтэй удирдлагатай байгууллагыг дэмжих, гэр бүлд дэхь эмэгтэйчүүдийн өртөж байгаа хүчирхийллийг зогсоохын тулд баримт бичиг хүргэх цаг болжээ гэсэн үгээр илтгэлээ төгсгөж байна билээ.
Харин Ерөнхий сайдын хуулийн зөвлөх Б.Долгор М.Энхбол-дын Та бүхэнд олгох хөрөнгө оруулалт стратегийн хөрөнгө оруулалт байх болно оо гэсэн таатай мэндчилгээг дамжуулж, төрийн бодлого тэдний талд байгаа гэдгийг сануулж өгсөн юм. Зөвхөн нийслэл хот төдийгүй хөдөө орон нутгаас ажил хэрэгч эмэгтэйчүүд цугласан тус чуулга уулзалт өнөөдөр үргэлжилнэ.
(Ардын эрх 103/634)
г.энхлэн