Яруу найрагч агсан Бат-Очирын Төмөртогоо

Айраг, найраг дунд өссөн бага нас нь түүний унаган авъяасыг өдлүүлж, Улаанбаатар хотын Политехникумд суралцаж ахуйдаа яруу найргийн онгон хүлэгт дөрөөлөн Цасны өнгө шүлгийн номоороо одоогоос 40-өөд жилийн тэртээ эсгий туургатны яруу найргийн ертөнцөд орж ирсэн гздэг. Б.Төмөртогоо 1970 оноос Хөдөлмөр сонинд сурвалжлагч болсноор сэтгүүл зүйд хөл тавьж, хэдхэн жилийн дараа Монголдоо гарын арван хуруунд тоологдох найрууллын мастерын тоонд багтсан нь түүний хөдөлмөрч, авъяас билгийг нотолно. Манай хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгч Самбуугийн Надмид багшийнхаа сургаалаар хүүхдийн зохиол бичиж, бас л цөөн хэдэн жилийн дотор сургууль, цэцэрлэгийн багш нарын сургалтын хөтөлбөрт заавал оруулах шүлэг, дуу олныг бүтээснээр барахгүй яруу найрагч, сэтгүүлч мэргэжил дээрээ хүүхдийн зохиолч хэмээх алдрыг хүртсэн билээ.

Үеийнх нь зохиолч, уран бүтээлч нөхөд нь түүнийг Их Монгол гэж дууддаг байсан юм. Ерөөсөө Б.Төмөртогоогийн уран бүтээлийн цараа, хүн чанарыг үүнээс өөрөөр тодорхойлох аргагүй буй за. Өвөрхангай нутагт үнэхээр хоёр Их Монгол байжээ гэдэг нь цагийн уртад тодорсоор буйг түүний Цасны өнгө, Сарны цас, Өндөр хүчдэл, Сэрүүн булаг түүвэр, найрууллын Чулуутай газар, хүүхдийн Цэнхэр морь зэрэг арав гаруй ном зохиолыг амтархан уншиж байсан тэр үеийнхэн нотлон хэлэхийн сацуу өнөө цагийн уншигчид ч мэдэрсээр амуй. Түүний туурвилд томоохон байр суурь эзэлдэг нэгэн найраглалыг толилуулж байна. Таалан болгооно уу! Түүхч, зохиолч Онход Т.Мандир

Тотго үг

Би- улаан шоргоолж

цагаан нарны илчинд

Нас бие гүйцэхийн цагт

Далавч юугаа

Шүхэр мэт дэлгэн ниснэ гэж

Далан жил бодсон, зүүдэлсэн

Би- улаан шоргоолж

Би- тэмээн тэрэгний дугуй

Гэгээн орчлон намайг

Гэрэл, сүүдэр хоёроор бүтээсэн

Би тэнэг, би цэцэн

Тэнэг, цэцэн хэмээх

Хоёр ачаандаа түүртэж яваа

Тэмээн тэрэгний

Хар модон дугуй би

Өөрийгөө би

Өндөрт өргөхийг хүсдэггүй

Өрөөлийн амнаас магтаал горьдож

Өлмий аяар нь гөлөг шиг өнхөрдөггүй

Харц боолттой бул тойрсон

Хамгийн сүүлчийн хэнз илжиг

Бэлчээрийн адуу дагаж догонцсоор

Бэрэвхийгээ холгосон чөдөртэй морь

Эцсийн амьсгал хэзээг мэдэхгүй

Эвдэрхий үүртэй улаан шоргоолж

Яруу найргийн оршуулгын цуваанд

Явган бүдэчсэн монгол шүлэгч

Орчлонгийн дээдэд явсан мөртөө

Одоо нэг эргээд харахнаа

Оддын баримжаагүй манан дунд

Олон шүлэг бичсэн байх юм

Учралт сайн ханийхаа тухай

Уяран бахархан бичээгүй мөртөө

Энэрэлт ээжийнхээ бүүвэйн дууны

Эгшиг яруухан аяыг зээлдэн

Эмзэг, гэнэхэн сэтгэлээ хөглөж

Эв хамтыг магтсан байх юм

Би тэнэг, би цэцэн

Тэнэг, цэцэн хэмээх

Хоёр ачаандаа түүртэж яваа

Тэмээн тэрэгний хар модон дугуй

Гэвч би Мунхаг ухааны мэс ирлэж

Мухар эрэг рүү бусдыг түлхээгүй

Мулгуу нэгнийг үгээр илбэдэж

Муруй замаар алдар горьдоогүй

Ээж, төрсөн нутаг хоёроо

Элбэрэл буяны соронз гэвэл

Эс, ширхэг бүхнээрээ татагдсан

Энгийн нэг төмрийн үрдэс ээ

Үйл, заяа ээдэрсэн харгуйд

Үдийн нарнаар хальтарч мэднэ

Үлийн цагаан оготны нүхэнд

Үүрийн жингээр шургаж ч мэднэ

Хүн арддаа миний

Түгээх бэлэг минь шүлэг

Хүй тасарсан тоонотдоо

Босгох хөшөө минь ч шүлэг

Амьдад минь л надаас

Зуун шүлэг авахгүй юм бол

Авсанд орсон хойноо

Ганц ч шүлэг бичихгүй ээ

Хонь, хонио дагаж бэлчинэ

Жаран нэгэн оны

Попийн гэгээн танхимаас

Чацаар богинохон

Багшийгаа би олж авсан

Дундговь, Сайнцагаан.

Зохиолч Самбуугийн Надмид

Дурдатгал номын минь

Эхний гарчиг энэ

Гурван цэнхэр хангайн оргилыг

Харж хатирдаг

Гучин гурван говийн зэрэглээг

Хэрж хатирдаг

Гувай цэцгийн цагаан зам

Эсгэж хатирдаг

Гуниг, баярын эцэг сэтгэл

Асгаж хатирдаг

Багш минь

Багш минь

Ховдын Мянгадын Онхдой

Тангад өвөө

Хожим надад

Мандирыг тушаагаад явсан

Барзгар шар чулуу

Толгойн тушаа босгохын цагт

Бат-Очирын хэмээн түүн дээр

Нулимсаараа бичих хүн энэ

Антарктид хэмээх цагаан тивд

Оцон шувуу өрөвдөж жижгэрсэн

Ардчиллын өлгий дотор

Социал-демократаар сэтгэж томорсон

Радио, цаг уур хоёрын

Ацан дунд босоо яваа

Дамбын Шагдарсүрэн хэмээх

Даруухан нэгэн эр бий

Эрээн, Дулаан, Шанх

Гурван уулын бэлчир дагаж

Энэ бид хоёрын

Сэтгэл цуг урсдаг юм

Нутгийн минь гол ширгэвэл

Хамтдаа ангах загас

Нуурын минь хөвөөг түймэрдвэл

Хамтдаа шатах зэгс

Таван сарын есөнд хэдүүлээ

Жижигхэн өрөөнд маань

Намын зүтгэлтнүүд шиг цуглаж

Толгойтын цахилгаан станцын

Зуухан цехийн Төмөртогоо

Том сонинд ирсэн

Тэр өдрийг тэмдэглэдэг юм

Зудтай цагийн

Чоно олширсон энэ үед

Цуг байхад хүртэл

Сэтгэлд илч өгдөг эд нар минь

Авъяастай, чадалтайд нь бус

Амьдралын ухаанд нь биширдэг юм би

Эрдэмтэй, боловсролтойд нь бус

Элэгний нь зөөлөнд шүтдэг юм би

Өнчин зүүний ч наймаа мэдэхгүй

Өвдөг цоорхой нөхөд минь

Өрөөлийн аманд бүтнээрээ багтах

Өр нимгэн эд нар минь

Хорвоогийн хатуу алганаас

Олдсон нөхөд минь энэ

Хонь хонио дагаж Бэлчихийн үлгэр энэ

Арга, билгийн зураг

Арга, билэг хоёроор

Амьдралын дугуй эргүүлсэн

Ардын минь их ухааны

Алтан оньс гацжээ

Бэлхүүс, гуя шалдан

Бээлийн чинээ охид

Үдшийн цэнгээний газрын

Үүд гижигдэж эргэлдэнэ

Өмдний шуумаг шиг үрчийтлээ

Өвгөнт-д түлэгдсэн архичид

Өмөрсөн элгээ базлан

Өмнөх зам дээр эвхэрнэ

Ноостой туранхай ингэ шиг

Ноорхой хувцастай хөгшчүүд

Толгой, цувдай хайж

Тоостой гудамжаар маймчина

Үнийн өсөлтийн ганд

Үдээр болтлоо хатсан

Үр, эх хоёроос

Үмх талх дайжна

Хөгнөтэй хурга шиг номхон

Хөөрхий миний малчид ч

Хөдөөгийн уул талдаа

Хөдсөн дээлтэйгээ хатжээ

Эрээн хотын зах дээр

Эвэр, чив ханцуйлсан

Хятад, монгол хоёр

Халз жаа эргүүлнэ

Гавал, чүүгээр ухар

Гарсан чавганцаар цохдуулж

Ганзага суларсан монгол

Тадаа хоноод буцна

Хойт хилээс халгасаар

Хоёр сугаа холгосоор

Холын европ руу зарим нь

Хонда, Ямаха чирнэ

Оготно зуусан муур

Оросын гааль дээр ирээд

Огцорсон генералын авгайн өмнө

Олзны япон шиг зогсож

Сүв бүхнээ нэгжүүлж

Сүнсээ гартал шатаж

Улаан шоргоолжны үүр /найраглал/

Сүг болсон золбин

Сүүдрээ дагуулж ирнэ

Гэрэлд цохиулсан хальс шиг

Гэрийн минь хоймор энэ

Уруугаа харсан амтай

Уутны амьдрал энэ

Бидний дотор гэвч

Бэрд, хувалз мэт амьтад

Оршин оршин буй

Олон олон буй

Бугуй, сарвуу алтарсан

Булган хэвнэгтэй баячууд

Буодын замаас даялан

Буруу харж зөрнө

Овсгоо зальтай дарга нар

Онгоц унаж сүнхийн

Олны буянд булхаж

Од, cap тэмтчинэ

Хүрээстэй морьд шиг холбоотой

Хээл xaxyyrtҮiiw мафи

Хэнхдэг цээж дэлдэн

Хил, гаалиар сүлжинэ

Пүүс, компани нэрээр

Бүхий л үйлдвэрийг эзэгнэсэн

Бүлэг бүлэг хүмүүс

Бүрэн эрхтэй даналзана

Засаг төрийн зүрх

Хуулийн ширээнд оршдогсон бол

Цаазын хатуу тавцан дээр

Мөн ч олон хүн зогсохсон

Гэвч манай төрийн

Гэрийн хоймор эзэнгүй

Илдээ сугалаад босох

Их Чингис байхгүй

Дэггүй цагийн араншин

Үүрийн цагаан туяа угтан

Үүлсээ тайчаад ханхайсан

Үлгэр домгийн чимээ ажирдан

Үүдээ нээгээд манхайсан

Ээжийн энэрэлтэй

Элбэрлийн буянтай

Эргэл мөргөлийн

Эрээн уул минь

Алаг дэлхийд та намайг

Арга, билэг хоёроор бүтээсэнсэн

Би арга, би билэг

Эх орныхоо өнөөдрийн зургийг

Эмзэгхэн зүрхэнд халаглан буулгая

Унги сууриараа баавгайд самардуулсан

Улаан шоргоолжны үүр бөлгөө

Өөр зуураа эвдрэлцэхийн гайг

Өрлөг түүх сэнуулсээр ахуйд

Өрнийн боловсролт сэхээтний балгаар

Өрхний оосор тасарч магадгүй нь

Хар хэрүүлийн бузар шүглэж

Хатавч дотроо хавиргаа хэмлэлцсэн

Эрлийз ухаантай

Дарга нарын барцдаар

Эмээлийн бүүрэг цуурч магадгүй нь

Түүнээс биш ард монголчууд

Түүхийн хүрдийг буруу эргүүлэхгүй

Ачаанд холгосон нуруун дээрээ

Амьдралын хүндийг үүрэхээс буцахгүй

Нүглийн даллагатай өдөр хоногууд

Нүүдлийн замд хоцорсоор байвч

Угалз-шуурганд төөрсөн янзага мэт

Улс орон минь туйлдан тэмтэчсээр

Ядуучууд, баячууд хэмээн хуваагдаж

Ямаа, тэмээ шиг ялгарна л гэнэ

Эзэн боолын нийгэм байгуулах нь

Эх орны ирээдүй л гэнэ

Худал, үнэн хоёр

Хутганы ирэн дээр хальтчиж

Аль чухам зөвийг

Ард түмэн ойлгохгүй

Одоо яг миний

Ойлгож буй юм гэвэл

Шалдан бүсгүйн бөгсөн дор

Шархадсан шүлэг ёолж

Авралын дээд-төрөөсөө

Амь гуйвч ойлгохгүй

Ногоон нэртэй дойлуурт урхидуулан

Ногттой юм шиг охид нь цувсаар

Интернациональ цустай ач гуч

Эсгий гэрийн минь баганыг түших нь

Хүн-чоно сүргээр үржсэн

Хүйтэн харгуйн босго дэрлэж

Ад бугласан намаг самардсаар

Алаг нүд аньсага хамхих нь

Мэргэн өвгөдийнхөө өнөөгийн удмыг

Мэхээрийн бор хулгана гэвэл

Үлий сахидаг анчин бүргэд

Үүрэн дээгүүр минь эргэлднэм бус уу

Үүдний цаахнаас бараан муур

Үдшийн бүрийгээр гэтнэм бус уу

Дэггүй цагийн хар салхинд

Дээвэрт гэрийн минь бүслүүр тасарч

Дээдсийн шүншигт монгол минь

Дэлхийн данснаас хасагдвал яана

Сүх жанжны их монголын

Сүлд хийморь цавтаж сэвтсээр

Сүйрлийн хар ангал руу

Сүүдрээ дарж унавал яана

Бодохсон, бодохсон

Бодоод олохсон

Арга, билэг хоёрынхоо

Арал дунд бодохсон

Арга, билэг хоёрынхоо

Арал дунд бодож олоод

Амьдрал хэмээх ноёны нүүрэн дээр

Ацан шалж ялахсан, ялахсан

Жаргаах үг

Намаг нь ширгэсэн тойрмын энтээд

Өнчин ботго буйлах ажгуу

Газар минь хөөрхий

Наран хиртсэн үүлэн тэртээд

Өвгөн шувуу уйлах

жгуу

Тэнгэр минь хөөрхий

1993 он.

(Утга зохиол)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Яруу найрагч агсан Бат-Очирын Төмөртогоо

Айраг, найраг дунд өссөн бага нас нь түүний унаган авъяасыг өдлүүлж, Улаанбаатар хотын Политехникумд суралцаж ахуйдаа яруу найргийн онгон хүлэгт дөрөөлөн Цасны өнгө шүлгийн номоороо одоогоос 40-өөд жилийн тэртээ эсгий туургатны яруу найргийн ертөнцөд орж ирсэн гздэг. Б.Төмөртогоо 1970 оноос Хөдөлмөр сонинд сурвалжлагч болсноор сэтгүүл зүйд хөл тавьж, хэдхэн жилийн дараа Монголдоо гарын арван хуруунд тоологдох найрууллын мастерын тоонд багтсан нь түүний хөдөлмөрч, авъяас билгийг нотолно. Манай хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгч Самбуугийн Надмид багшийнхаа сургаалаар хүүхдийн зохиол бичиж, бас л цөөн хэдэн жилийн дотор сургууль, цэцэрлэгийн багш нарын сургалтын хөтөлбөрт заавал оруулах шүлэг, дуу олныг бүтээснээр барахгүй яруу найрагч, сэтгүүлч мэргэжил дээрээ хүүхдийн зохиолч хэмээх алдрыг хүртсэн билээ.

Үеийнх нь зохиолч, уран бүтээлч нөхөд нь түүнийг Их Монгол гэж дууддаг байсан юм. Ерөөсөө Б.Төмөртогоогийн уран бүтээлийн цараа, хүн чанарыг үүнээс өөрөөр тодорхойлох аргагүй буй за. Өвөрхангай нутагт үнэхээр хоёр Их Монгол байжээ гэдэг нь цагийн уртад тодорсоор буйг түүний Цасны өнгө, Сарны цас, Өндөр хүчдэл, Сэрүүн булаг түүвэр, найрууллын Чулуутай газар, хүүхдийн Цэнхэр морь зэрэг арав гаруй ном зохиолыг амтархан уншиж байсан тэр үеийнхэн нотлон хэлэхийн сацуу өнөө цагийн уншигчид ч мэдэрсээр амуй. Түүний туурвилд томоохон байр суурь эзэлдэг нэгэн найраглалыг толилуулж байна. Таалан болгооно уу! Түүхч, зохиолч Онход Т.Мандир

Тотго үг

Би- улаан шоргоолж

цагаан нарны илчинд

Нас бие гүйцэхийн цагт

Далавч юугаа

Шүхэр мэт дэлгэн ниснэ гэж

Далан жил бодсон, зүүдэлсэн

Би- улаан шоргоолж

Би- тэмээн тэрэгний дугуй

Гэгээн орчлон намайг

Гэрэл, сүүдэр хоёроор бүтээсэн

Би тэнэг, би цэцэн

Тэнэг, цэцэн хэмээх

Хоёр ачаандаа түүртэж яваа

Тэмээн тэрэгний

Хар модон дугуй би

Өөрийгөө би

Өндөрт өргөхийг хүсдэггүй

Өрөөлийн амнаас магтаал горьдож

Өлмий аяар нь гөлөг шиг өнхөрдөггүй

Харц боолттой бул тойрсон

Хамгийн сүүлчийн хэнз илжиг

Бэлчээрийн адуу дагаж догонцсоор

Бэрэвхийгээ холгосон чөдөртэй морь

Эцсийн амьсгал хэзээг мэдэхгүй

Эвдэрхий үүртэй улаан шоргоолж

Яруу найргийн оршуулгын цуваанд

Явган бүдэчсэн монгол шүлэгч

Орчлонгийн дээдэд явсан мөртөө

Одоо нэг эргээд харахнаа

Оддын баримжаагүй манан дунд

Олон шүлэг бичсэн байх юм

Учралт сайн ханийхаа тухай

Уяран бахархан бичээгүй мөртөө

Энэрэлт ээжийнхээ бүүвэйн дууны

Эгшиг яруухан аяыг зээлдэн

Эмзэг, гэнэхэн сэтгэлээ хөглөж

Эв хамтыг магтсан байх юм

Би тэнэг, би цэцэн

Тэнэг, цэцэн хэмээх

Хоёр ачаандаа түүртэж яваа

Тэмээн тэрэгний хар модон дугуй

Гэвч би Мунхаг ухааны мэс ирлэж

Мухар эрэг рүү бусдыг түлхээгүй

Мулгуу нэгнийг үгээр илбэдэж

Муруй замаар алдар горьдоогүй

Ээж, төрсөн нутаг хоёроо

Элбэрэл буяны соронз гэвэл

Эс, ширхэг бүхнээрээ татагдсан

Энгийн нэг төмрийн үрдэс ээ

Үйл, заяа ээдэрсэн харгуйд

Үдийн нарнаар хальтарч мэднэ

Үлийн цагаан оготны нүхэнд

Үүрийн жингээр шургаж ч мэднэ

Хүн арддаа миний

Түгээх бэлэг минь шүлэг

Хүй тасарсан тоонотдоо

Босгох хөшөө минь ч шүлэг

Амьдад минь л надаас

Зуун шүлэг авахгүй юм бол

Авсанд орсон хойноо

Ганц ч шүлэг бичихгүй ээ

Хонь, хонио дагаж бэлчинэ

Жаран нэгэн оны

Попийн гэгээн танхимаас

Чацаар богинохон

Багшийгаа би олж авсан

Дундговь, Сайнцагаан.

Зохиолч Самбуугийн Надмид

Дурдатгал номын минь

Эхний гарчиг энэ

Гурван цэнхэр хангайн оргилыг

Харж хатирдаг

Гучин гурван говийн зэрэглээг

Хэрж хатирдаг

Гувай цэцгийн цагаан зам

Эсгэж хатирдаг

Гуниг, баярын эцэг сэтгэл

Асгаж хатирдаг

Багш минь

Багш минь

Ховдын Мянгадын Онхдой

Тангад өвөө

Хожим надад

Мандирыг тушаагаад явсан

Барзгар шар чулуу

Толгойн тушаа босгохын цагт

Бат-Очирын хэмээн түүн дээр

Нулимсаараа бичих хүн энэ

Антарктид хэмээх цагаан тивд

Оцон шувуу өрөвдөж жижгэрсэн

Ардчиллын өлгий дотор

Социал-демократаар сэтгэж томорсон

Радио, цаг уур хоёрын

Ацан дунд босоо яваа

Дамбын Шагдарсүрэн хэмээх

Даруухан нэгэн эр бий

Эрээн, Дулаан, Шанх

Гурван уулын бэлчир дагаж

Энэ бид хоёрын

Сэтгэл цуг урсдаг юм

Нутгийн минь гол ширгэвэл

Хамтдаа ангах загас

Нуурын минь хөвөөг түймэрдвэл

Хамтдаа шатах зэгс

Таван сарын есөнд хэдүүлээ

Жижигхэн өрөөнд маань

Намын зүтгэлтнүүд шиг цуглаж

Толгойтын цахилгаан станцын

Зуухан цехийн Төмөртогоо

Том сонинд ирсэн

Тэр өдрийг тэмдэглэдэг юм

Зудтай цагийн

Чоно олширсон энэ үед

Цуг байхад хүртэл

Сэтгэлд илч өгдөг эд нар минь

Авъяастай, чадалтайд нь бус

Амьдралын ухаанд нь биширдэг юм би

Эрдэмтэй, боловсролтойд нь бус

Элэгний нь зөөлөнд шүтдэг юм би

Өнчин зүүний ч наймаа мэдэхгүй

Өвдөг цоорхой нөхөд минь

Өрөөлийн аманд бүтнээрээ багтах

Өр нимгэн эд нар минь

Хорвоогийн хатуу алганаас

Олдсон нөхөд минь энэ

Хонь хонио дагаж Бэлчихийн үлгэр энэ

Арга, билгийн зураг

Арга, билэг хоёроор

Амьдралын дугуй эргүүлсэн

Ардын минь их ухааны

Алтан оньс гацжээ

Бэлхүүс, гуя шалдан

Бээлийн чинээ охид

Үдшийн цэнгээний газрын

Үүд гижигдэж эргэлдэнэ

Өмдний шуумаг шиг үрчийтлээ

Өвгөнт-д түлэгдсэн архичид

Өмөрсөн элгээ базлан

Өмнөх зам дээр эвхэрнэ

Ноостой туранхай ингэ шиг

Ноорхой хувцастай хөгшчүүд

Толгой, цувдай хайж

Тоостой гудамжаар маймчина

Үнийн өсөлтийн ганд

Үдээр болтлоо хатсан

Үр, эх хоёроос

Үмх талх дайжна

Хөгнөтэй хурга шиг номхон

Хөөрхий миний малчид ч

Хөдөөгийн уул талдаа

Хөдсөн дээлтэйгээ хатжээ

Эрээн хотын зах дээр

Эвэр, чив ханцуйлсан

Хятад, монгол хоёр

Халз жаа эргүүлнэ

Гавал, чүүгээр ухар

Гарсан чавганцаар цохдуулж

Ганзага суларсан монгол

Тадаа хоноод буцна

Хойт хилээс халгасаар

Хоёр сугаа холгосоор

Холын европ руу зарим нь

Хонда, Ямаха чирнэ

Оготно зуусан муур

Оросын гааль дээр ирээд

Огцорсон генералын авгайн өмнө

Олзны япон шиг зогсож

Сүв бүхнээ нэгжүүлж

Сүнсээ гартал шатаж

Улаан шоргоолжны үүр /найраглал/

Сүг болсон золбин

Сүүдрээ дагуулж ирнэ

Гэрэлд цохиулсан хальс шиг

Гэрийн минь хоймор энэ

Уруугаа харсан амтай

Уутны амьдрал энэ

Бидний дотор гэвч

Бэрд, хувалз мэт амьтад

Оршин оршин буй

Олон олон буй

Бугуй, сарвуу алтарсан

Булган хэвнэгтэй баячууд

Буодын замаас даялан

Буруу харж зөрнө

Овсгоо зальтай дарга нар

Онгоц унаж сүнхийн

Олны буянд булхаж

Од, cap тэмтчинэ

Хүрээстэй морьд шиг холбоотой

Хээл xaxyyrtҮiiw мафи

Хэнхдэг цээж дэлдэн

Хил, гаалиар сүлжинэ

Пүүс, компани нэрээр

Бүхий л үйлдвэрийг эзэгнэсэн

Бүлэг бүлэг хүмүүс

Бүрэн эрхтэй даналзана

Засаг төрийн зүрх

Хуулийн ширээнд оршдогсон бол

Цаазын хатуу тавцан дээр

Мөн ч олон хүн зогсохсон

Гэвч манай төрийн

Гэрийн хоймор эзэнгүй

Илдээ сугалаад босох

Их Чингис байхгүй

Дэггүй цагийн араншин

Үүрийн цагаан туяа угтан

Үүлсээ тайчаад ханхайсан

Үлгэр домгийн чимээ ажирдан

Үүдээ нээгээд манхайсан

Ээжийн энэрэлтэй

Элбэрлийн буянтай

Эргэл мөргөлийн

Эрээн уул минь

Алаг дэлхийд та намайг

Арга, билэг хоёроор бүтээсэнсэн

Би арга, би билэг

Эх орныхоо өнөөдрийн зургийг

Эмзэгхэн зүрхэнд халаглан буулгая

Унги сууриараа баавгайд самардуулсан

Улаан шоргоолжны үүр бөлгөө

Өөр зуураа эвдрэлцэхийн гайг

Өрлөг түүх сэнуулсээр ахуйд

Өрнийн боловсролт сэхээтний балгаар

Өрхний оосор тасарч магадгүй нь

Хар хэрүүлийн бузар шүглэж

Хатавч дотроо хавиргаа хэмлэлцсэн

Эрлийз ухаантай

Дарга нарын барцдаар

Эмээлийн бүүрэг цуурч магадгүй нь

Түүнээс биш ард монголчууд

Түүхийн хүрдийг буруу эргүүлэхгүй

Ачаанд холгосон нуруун дээрээ

Амьдралын хүндийг үүрэхээс буцахгүй

Нүглийн даллагатай өдөр хоногууд

Нүүдлийн замд хоцорсоор байвч

Угалз-шуурганд төөрсөн янзага мэт

Улс орон минь туйлдан тэмтэчсээр

Ядуучууд, баячууд хэмээн хуваагдаж

Ямаа, тэмээ шиг ялгарна л гэнэ

Эзэн боолын нийгэм байгуулах нь

Эх орны ирээдүй л гэнэ

Худал, үнэн хоёр

Хутганы ирэн дээр хальтчиж

Аль чухам зөвийг

Ард түмэн ойлгохгүй

Одоо яг миний

Ойлгож буй юм гэвэл

Шалдан бүсгүйн бөгсөн дор

Шархадсан шүлэг ёолж

Авралын дээд-төрөөсөө

Амь гуйвч ойлгохгүй

Ногоон нэртэй дойлуурт урхидуулан

Ногттой юм шиг охид нь цувсаар

Интернациональ цустай ач гуч

Эсгий гэрийн минь баганыг түших нь

Хүн-чоно сүргээр үржсэн

Хүйтэн харгуйн босго дэрлэж

Ад бугласан намаг самардсаар

Алаг нүд аньсага хамхих нь

Мэргэн өвгөдийнхөө өнөөгийн удмыг

Мэхээрийн бор хулгана гэвэл

Үлий сахидаг анчин бүргэд

Үүрэн дээгүүр минь эргэлднэм бус уу

Үүдний цаахнаас бараан муур

Үдшийн бүрийгээр гэтнэм бус уу

Дэггүй цагийн хар салхинд

Дээвэрт гэрийн минь бүслүүр тасарч

Дээдсийн шүншигт монгол минь

Дэлхийн данснаас хасагдвал яана

Сүх жанжны их монголын

Сүлд хийморь цавтаж сэвтсээр

Сүйрлийн хар ангал руу

Сүүдрээ дарж унавал яана

Бодохсон, бодохсон

Бодоод олохсон

Арга, билэг хоёрынхоо

Арал дунд бодохсон

Арга, билэг хоёрынхоо

Арал дунд бодож олоод

Амьдрал хэмээх ноёны нүүрэн дээр

Ацан шалж ялахсан, ялахсан

Жаргаах үг

Намаг нь ширгэсэн тойрмын энтээд

Өнчин ботго буйлах ажгуу

Газар минь хөөрхий

Наран хиртсэн үүлэн тэртээд

Өвгөн шувуу уйлах

жгуу

Тэнгэр минь хөөрхий

1993 он.

(Утга зохиол)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button