Солонгос руу мэдэгдэл илгээлээ

Тус мэдэгдэлд Тадаадад ажиллах хүч эуучлан гаргах товчоо-г анх хэрхэн бәйгуулж улмаар Зуучлагч товчоо ХХК болсон, хувийн өмч давамгайлсан уг компанийн хэдэн хувийгтөр эзэмшиж байна вэ гэдгийг тусгасан байна. Түүнчлэн төрийн оролцоотой байгууллагаар ажиллах хүчин авна гэсэн солонгосын талын байры суурийг Засгийн газрын түвшинд хэрхэн шийдсэн, гаргасан тогтоолыг нь Төрийн өмчийн хорооны дарга яаж биел үүлээд Тадаадад ажиллах хүчин илгээх төв гэсэн шинэ байгууллага байгуулаад байгаагч дурдсан байна. Шинэтөвийн эрхийг Захиргааны хэргийн шүүх тудгэлзүүлж Солонгос руу ажиллах хүчин илгээх боломжийг нь хязгаарлаад байхад 15 мянган иргэний бүртгэлийгявуулсан байгаа. Тиймээс үүнээс уүдэх хохирлыг Зуучлагч товчоо ХХК хариуцахгүй гэдгийг мөн албан ёсоор дээрх мэдэгдлээрээ уламжилсан байсан.
Шинэ төв Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна. Учир нь төвийн эрхийг түдгэлзүулснээр өдгөө бүртгүүлээд байгаа 15 мянган иргэнийг хохирооход хүргэж байна гэнэ. Харин Зуучлагч товчоо ХХК-ийнхан олон мянган иргэн хохирхоос урьдчилан сэргийлсэн гэцгээж байгаа юм. Энэ маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар мәргааш хэлэлцэнэ.
(Нийгмийн толь 120/212)
Б.ТУУЛ