Эрвийх, дэрвийхээрээ хөдөлсний хүчинд цианит номхров

Гэхдээ л яг одоо хаана, хэн гээч хэнэггүй нь Зүгээр л юм байна, гайгүй өнгөрлөө гээд цианит, мөнгөн уены уусмалд алт угаасаар суугааг хэлж мэдэхгүй.

Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь аюулын голомт бүхий хэдэн газрын хөрс, ус, агаарыг саармагжуулах ажил дууссан мэдээллийн дагуу уржигдар сэтгүүлчид очлоо. МИК компанийн эзэмшил байгаад 2007 оны хоёрдугаар сараас нинжа нарын алт угаах байр болсон тоосгон байшин, 18.5тонн цианы уусмал, түүнийг хадгалж байсан зургаан торх, гүний гурван худгийг саармагжуулагч химийн бодис Детокс -оор цэвэрлэжээ. Мөн алт угаасан ус урсгаж байсан 900 м урт бохирын шугамыг саармагжуулж, шороогоор дарж, мөнгөн усны уусмалаар угаасан 1192 тонн шлам шороог Бороо ГоулдХХК-ийн хаягдлын талбай руу зөөжээ. Шламыг Бороо Гоулд ХХК-ийн хаягдлын талбай руу 59 тэвшээр зөөсөн. Саармагжуулах ажилд 52.5 тонн усанд 60 литр детокс найруулан хэрэглэжээ. Аюул холдсоноор хүмүүсийн санаа, сэтгэл тайвшран уены машин амдан гүйлдэж, зарим нь Хаан банкнаас хүүхдийнхээ мөнгийг авахаар дугаарлачихсан харагдсан нь хамгийн түрүүн нүдэнд тусч байлаа. Биднийг очиход Онцгой байдлын газраас томилогдсон саармагжуулах ажлын хэсгийн ахлагч П.Даш ажил дуусан тул буцахыг завдан үлдсэн ажилтнууддаа үүрэг өгч байсан юм. Тэрбээр Саармагжуулах ажил дууссаны дараа хөрс, агаараас авсан дээжээс хорт бодисын хувь буурч, аюулгүй болсон нь мэдэгдлээ. Хонгор сумын нутагт өдгөө саармагжуулаагүй газар үлдээгүй хэмээн танилцуулсан. Уг ажил үүгээр дуусчихгүй орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага, онцгой байдлын ажилтнууд давтан шинжилгээ хийсээр байх болно гэж тэрбээр онцолсон.

Хоргүй болсон гээд худгийн уснаас ууж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна билээ. Тиймээс Хонгор сумынхан хэдий болтол зөөврийн ус уух нь тодорхойгүй байна. Цэвэр усны ундарга аль цэгт байгаа болон гүний худаг гаргаж болох эсэхийг судалсны үндсэн дээр мэргэжлийн байгууллага шийдвэр гаргах юм байна. Алт угааж байсан үйлдвэрийн байртай танилцах явцад тэнд ажиллаж байсан хоёр хятад, дөрвөн монгол иргэн саармагжуулах бодис хэрэглэж байсныг илрүүлсэн гэж Онцгой байдлын ажилтнууд ярилаа. Нинжа нар өөрсдийгөө хамгаалж саармагжуулах бодис хэрэглэчи-хээд алт угаасан усаа бохирын шугамаар урсгасан нь хальж ойр орчмын хөр-сийг бохирдуулсан. Түүнд нь үхэр, хонь хордож үхеэн нь уг хэргийг илрүүлсэн аж. Үхэр, хонь үхээгүй бол далд бизнес өрнөсөөр өнөөдөр Хараа гол төдийгүй Орхон, Туул, Сэлэнгэ гэх мэт манай орны том голын сав газрууд хөрсний бохирдолд орох аюул тун ойрхон байж. Цаашилбал, Хонгор сумын төдийгүй эдгээр голын сав газарт суурьшсан иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учрах байлаа.

БОРОО ГОУЛД ХХК байгаагүй бол

Юутай ч тус компани байгаагүй бол мөхөл ойртож ирээд буцчихлаа. Анх циан-тын асуудлаар Засгийн газар, Онцгой байдлын газар, Химийн үндэсний зөвлөлийн дэргэдэх ажлын хэсэг асуудал дэвшүүлж, хамтран ажиллахыг хүсэхэд тэд жаахан цааргалсан нь бий. Учир нь тэд цианитыг хоргүйжүүлэх асуудлаар хэрхэн ажиллах талаар туршлагатай ч мөнгөн ус хэрэглэж байгаагүй тул тулгамдаж сандарсан гэж тус компанийн үйлдвэрийн менежер Т.Оргодол ярьсан.

Гэвч тэд мөнгөн усны уусмалаар угаасан 1200 тоннн хаягдал шороог хаягдлын талбайдаа зөөж авчирсан бөгөөд түүнийг ашигладаг экспертүүд болон мэргэ-жилтнүүдээс зөвлөгөө авч буй гэнэ. Эхний ээлжинд авсан шинжилгээний хариу ирэх долоон хоногт гарах аж.

Тэгэхээр Бороо Гоулд-ын хаягдлын талбайд байршуулсан 1200тонн шороог хэрхэн хоргүйжүүлэх асуудал тэдний мэдэлд л байна гэсэн үг. Сэтгүүлчдийн хамгийн сүүлд танилцсан ажлын хэсэг нь Бороо ГоулдХХК-ийн хаягдлын талбай, ажилчдын байр, амьдрах орчин. Юутай ч тэд сайхан амьдарч буй нь анхаарал татсан. Бидний нэг хэсэг нь боломжийн цалин авч, боловсон амьдарч буйд баярлалаа гэж хэлмээр. Амьдрах орчин, ахуй хангамж, цалин хөлс, хоол хүнсийг нь бодож үзвээс хаа хол хилийн дээс алхаж байснаас эх орондоо амьдрах хамгийн сайхан боломж ойрхон байгааг хэлмээр санагдсаныг хэлэх юун.

Сэтгүүлчид аяллынхаа цөөн хоромдхэрвээ Бороо Гоулд ХХК байгаагүй бол үйл явдал цаашид хэрхэн өрнөж, юундхүргэх байсан тухай асуудал дэвшүүлж, санал солилцсон. Тус компанийг манайхан нүд үзүүрлэж Улс орны баялгийг татваргүйгээр залгигч хэмээн нэрлэсэн нь буй. Гэвч тэд хамгийн хүнд бэрх цагт тусалсан тул бодож үзүүштэй зүйлүүд буй. Цаашид ч тэгэх биз ээ. Мөнөөхөн Л.Гүндалай мэт улс төрчдийн үгээр хуйсарган загнасан бол өдгөө юу болох байв аа гэж…. Амралтын болоод тамхи татах өрөө, амьдрах орчин, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин гээд бүгд л сэтгэл татам гээч. Хамгийн гол нь тэд хэрэг явдлын гол болох цианы хүчлийг ашигладаг ч хэмжээ, хэрэглэх хүчин зүйл, мөрдөх журмыг хатуу баримталдаг учир буруу хазгай гишгээгүй гэнэ. Тэдний хаягдлын талбайд хийсэн сурвалжлагаар химийн элементүүдийн мөрдөх журмыг нарийн мөрдөж, цогц бодлого хэрэгжүүлеэн нь анзаардагдсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, химийн хорт бодист хэрхэн хандахыг нарийвчлан тогтоосон нь тэдэнд амжилт авчирчээ. Хамгийн сүүлд дурьдах зүйл бол Онцгой байдал, Үйлдвэр,худалдаа хариуцсан сайдуудын ажлын тайланд Монголчууд эрвийх, дэрвийхээрээ орол-цож, цианитын ар талд гарсныг хэлэх юун. Дээрхи ажилд химийн бодисоор тусламж үзүүлж, хаягдлын талбайгаа ашиглуулсан Бороо Гоулд ХХК, Алтан Дорнод Монгол ХХК -ийг мартах аргагүй. Энэ үгийг манай улсын Засгийн газар, Онцгой байдлын сайд С.От-гонбаяр, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж нар хэлсэн. Сэтгүүлч бид ч тэдэнд баяртай байгааг хэлэх юун. Бороо Гоулд ХХК байгаагүй бол гэх бодол эрхгүй төрнөм. Яамай, бид аврагдах хувьтай байж. Гэхдээ та ч, би ч болгоомжлох ёстой.

(Нийгмийн толь 120/212)

Ч.ҮЛ-ОЛДОХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button