Монголд улсад ревматизм өвчин бодитойгоор заналхийлж байна

Учир нь бид хоолойн мах нийллээ гээд хүйтэн сэрүүний улиралыг хүлээж байгаад л хэнэг ч үгүй авахуулж орхидог. Гэтэд хамгийн ашиг тустай, элдвэ нян орохоос сэргийлж байдаг дархлаагаа авахуулчихдаг байна. Үүнээс үүдэлтэй ревматизм өвчин хүнийг тахир дутуу болгож насаар нь хүнийг бага багаар идэж байдаг байна. Харин энэ өвчнийг анагаах хүсэлтэй эмч нар нэгдэн ревматизмын холбоог байгууласан байна.
Монголын ревматизмын холбооны тэргүүн И.Батзориг ийн ярьж байна
үideo1
Тус холбоо нь ревматизм өвчинийн талаарх судалгаа шинжилгээ хийх,т урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажилалгааг явуулдаг. Тэд эхний удаад Баянзүрх дүүргийн иргэдээс судалгаа авчээ.
Судалгааны асуулгад хамрагдсан нийт 4800 хүмүүүээс 69,7% нь хоолойны ангина өвчнөөр өвчилсөн дүн мэдээ гарсан байгаа. Судалгаанд 10-аас дээш насны хүмүүс хамрагдсан бөгөөд эдгээр хүмүүсийн ихэнх нь тодорхой хэмжээгээр хоолой нь өвдөг буюу гүйлсэн булчирхайгаа авахуулсан хүмүүс байдаг. Эндээс харахад насны ангиалалаас шалтгаалалгүй ангина ревматизм өвчинд нийт хүн амын 70 шахам хувь нь өртсөн үзүүлэлт тодорхой харагдсан байна. Жишээ болгож нийслэлийн баянзүрх дүүргийн 69-р дунд сургууль дээр ангина өвчний оношлогоо хийхэд нийт сурагчдийн 65% нь архаг тонзилит өвчнөөр өвддөг болох нь харагдсанбайна. Үүнээс хурц тонзиллит өвчнөөр 210 хүүхэд өвдсөн байгаа нь нийт өвчлөлийн хүүхдийн 15 хувь байгаа нь хурц тонзиллит өвчнөөр өвдсөн байсан ч эмнэлгийн байгууллагад ханддаггүйн тод жишээ гэнэ.
Тус холбооны гишүүн А.Ариунаа ийн ярьж байна
үideo2
Тэдний гаргасан судалгааны асуултад хоолойны өвчний талаар хэр мэдэх вә? Ревматизм өвчний талаар мэдэх үү? Хоолой өвдсөн үедээ эмнэлэгт ханддаг уу? танай гэр бүлд хоолой өвддөг хэдэн хүн байдаг вэ? Гэх зэрэг асуултууд багтаж байсан. Эндээс дээд боловсролтой хүмүүс дунд судалгаа явуулахад ангина өвчний талаар мэддэггүй 19,5% байхад дунд болон бага боловсролтой хүмүүсийн дунд ангина өвчний талаар огт мэддэггүй хүмүүс 40%-ийг эзэлж байна. Харин энэ өвчнөөр өвддөг архаг ангина өвчтэй хүмүүс энэ өвчнийхөө яаж хөдөлдөг, яавал намждаг талаар мэддэг болохоос биш ямар үр дагавартай гэдэг талаар төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь харагдаж байлаа. Эндээс харахад архаг ангина өвчин болон түүний хүндрэл ревматизм өвчний талаар ухуулан таниулах ажил бараг огт хийгддэггүй аж.
Санал асуулгаар ревматизм өвчнийг огт мэдэхгүй хүмүүс 82,5%-ийг эзэлж байхад, энэ өвчний тухай гадарлах төдий бага зэрэг мэдлэгтэй хүмүүс үлдсэн хувийг эзэлж байна. Үнэн хэрэгтээ ревматизм өвчний талаар хүн амын дунд өдөр тутам хандаж байдаг эмнэлгийн нэгж байгууллагын эмч нар маань туйлын хомс мэдлэгтэй байпаг байна. Тэр байтугай эрүүл мэндийн яамны статистик судалгаагаар ангина өвчнөөр өвчлөгсдийн тоог 10000 хүн амд 70 орчим байдаг мэтээр гаргасан байна. Гэтэл тус судалгаа амьдрал дээр тэс ондоо байдлыг харуулж байгаа.
Судалгаагаар 10000 хүн ам тутамд хоолойны ангина өвчнөөр өвддөг 6979 хүн байдаг нь 70 шахам хувь байдаг гэсэн бидний дээр хэлсэн тоо гарсан байсан.
Ангина өвчнөөр өвдсөн үедээ эмнэлгийн байгууллагад ханддаг уу? гэсэн судалгааны нэг асуултад 76,2% нь огт ханддаггүй гэсэн тоо баримт гарч байгаа нь мөн л энэ өвчний эрсдлийн талаархи мэдлэгтэй шууд холбоотой. Танай гэр бүлд хэчнээн хүн ангина өвчнөөр өвддөг вэ? Гэсэн асуултад ихэнхи нь бүгд гэсэн хариулт өгч байсан нь энэ өвчин ахуйн халдварт өвчин болохыг харуулж байгаа ажээ.
/Olloo.mn/
Б.Ану