33 сая пиксельтэй суперхайвижн

Энэ матриц нь 33 сая пиксельтэй бөгөөд суперхайвижн форматаар зураг авахад зориулагдсан юм байна.Шинэ матрициыг Эн-эйч-кей компаний технологийн институтад бүтээсэн байна. Хэдийгээр энэ төхөөрөмж нь туршилтын загварын түвшинд байгаа ч гэлээ боломжийг нь өргөн олонд танилцуулахаар шийджээ. Иймд үзэгчид өндөр шийдлийн ачаар хоёр метрийн холоос авсан сонины хуудсыг зурагтын дэлгэцэн дээрээс унших боломжтой.
Суперхайвижн –г 2025 онд зурагтын нэвтрүүлэг эхэлсний 100 жилийн ойг тэмдэглэх үеэр албан ёсоор ажиллуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж.