Монголын Ногоон Нам гар аргаар алт олборлох тухай хуулийг хэлэлцэх асуудлыг эсэргүүцлээ

Хуулинд захирагдахаа больсон ийм үйлдлүүд нь байгаль орчинд ихээхэн сүйрэл авчирч буйн бодит жишээ нь саяхны Дархан-Уул аймгийн Хонгор суманд болсон хэрэг явдал. Янз бүрийн аргаар гаднаас оруулж ирсэн химийн хорт бодисын аюул Монгол улсад бодитойгоор нүүрлэсний эхний дохио л энэ болохоос болохоос үүгээр дуусгавар болохгүй. Хувиараа алт олборлогчдын цианид болоод мөнгөн усны замбараагүй хэрэглээг гаалийнхан, хяналтынхан болоод орон нутгийн эрх баригчид зогсоож дийлэхгүй байгаа ба ихэнхдээ гол усны эхэнд үйл ажиллагаагаа явуулдаг эдгээр хүмүүсийн үйл ажиллагааг хуульчилбал алсдаа засаршгүй эмгэнэлтэй үр дүнд хүрэх нь тодорхой.
Энэ талаарх МНН-ын гадаад бодлого хариуцсан дарга Ш.Пүрэвдорж ийн ярьж байна
үideo1
Гар аргаар алт олборлодог 100 гаруй мянган хүний эрх ашгаас нийт 2,5 сая иргэд, улс, үндэстний эрх ашгийг дээдлэх нь шударга ёсонд нийцэх нь мэдээж.
Эдгээр алт олборлогдыг өөр ажлын байраар хангах асуудлыг ажлын байр шинээр бий болгох Засгийн газрын хөтөлбөрт хамруулах нь зүйтэй гэж үзэж хэмээн МНН үзлээ. Монголын Ногоон Нам гар аргаар алт олборлох тухай хуулийг хэлэлцэх асуудлыг эрс эсэргүүцэж, улмаар энэ хэлэлцүүлэгийг зогсоохыг шаардаж байгаа.
Иймээс тэд УИХ-ын гишүүдэд хандан доорх анхааруулгыг гаргаж байна.
Монгол Улсын их хурлын эрхэм гишүүн танаа
Гар аргаар алт олборлогчдын тухай хуулийг их хурлаар батлуулахаар нэр бүхий хэсэг гишүүд санаачлаад байгаа талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр нилээд яригдах боллоо. Ард олны дунд нинжа хэмээн нэрлэгддэг эдгээр хүмүүс сүүлийн үед өдрөөс өдөрт олширч, өвөл зун, өдөр шөнөгүй шороо тоос ус шаварт хутгалдаад зогсохгүй, мөнгөн ус, цианид зэрэг химийн хорт бодисуудыг ямар ч хяналтгүйгээр эмх замбараагүй хэрэглэн, өөрсдийгөө тэр тусмаа бүр насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сүйрүүлж, байгаль орчныг хэмжээлгшүй ихээр бохирдуулан сүйтгэж байгаа билээ.
Алтны төлөө улангасалд автсан эдгээр хүмүүс тэр алтнаасаа илүү үнэтэй амиа янз бүрийн шалтгаанаар алдан эрэмдэг зэрэмдэг болцгоож, дээр нь архидалт, завхайрал, хүчирхийлэл гээд эрүүл саруул хүн нийгэмд байж болшгүй хэмжээнд гэмт хэргүүд тэнд гаарч байгаатай эвлэрэхийн аргагүй юм.
Хуулинд захирагдахаа больсон ийм үйлдлүүд нь байгаль орчинд ихээхэн сүйрэл авчирч буйн бодит жишээ нь саяхны Дархан-Уул аймгийн Хонгор суманд болсон хэрэг явдал. Янз бүрийн аргаар гаднаас оруулж ирсэн химийн хорт бодисын аюул Монгол улсад бодитойгоор нүүрлэсний эхний дохио л энэ болохоос болохоос үүгээр дуусгавар болохгүй нь ойлгомжтой.
Жишээ нь гэхэд, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байрших нэгэн контейнерт 500 гаруй кг цианид натри хадгалагдаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдан олныг цочирдууллаа. Хагас грамм хүрэхгүй цианид натри нь насанд хүрсэн хүнийг хоромхон зуур үхэлд хүргэдэг ба энэ хэмжээний хор нийслэлийн хүн амыг бүгдийг нь устгахад элбэг хүрэлцэнэ гээд бод доо. Одоогоор хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа гар аргаар алт олборлогчдын цианид болоод мөнгөн усны замбараагүй хэрэглээг гаалийнхан, хяналтынхан болоод орон нутгийн эрх баригчид зогсоож дийлэхгүй байгаа олон жишээ илэрч байна. Хэрэв эдний үйл ажиллагааг хуульчилбал ямар байдалд хүрэх нь хэнд ч тодорхой. Буруу хууль гаргах нь нийгэмд ямар үр дагавар авчирдгийн жишээ нь иргэдэд 66 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хадгаламж зээлийн хоршоодыг тойрсон асуудал.
Монгол орон бол дэлхийн усны хагалбар газар. Хангай Хэнтий нуруунаас авсан гол горхиуд нь говийн хуурай уур амьсгалыг зөөллөж цөлжилтийг сааруулан тогтоодгоос гадна Хойд мөсөн далай, Номхон далайд цутгадаг. Үүгээрээ монголчууд бид дэлхий нийтийн өмнө маш өндөр хариуцлага хүлээсэн ард түмэн. Өнөөдөр алт олборлож буй 140 гаруй аж ахуйн нэгжийн дийлэнх нь энэ голуудын эхэнд үйл ажиллагаа явуулж байгаа нь араасаа хэмжээлшгүй хор уршиг дагуулсан байж болшгүй гэмт үйлдэл.
Гар аргаар алт угаагчдын үйл ажиллагаа эмх замбараагүй эхэлснээс 170 жилийн өмнө Америкийн баруун эргийн байгаль орчин тэр чигээрээ сүйрсний гайг нутгийн оршин суугчид зуун зуун жилээр төлж, нөхөн сэргээлтэнд хэдэн тэрбум доллар зарсаар байгаа гашуун туршлагыг бид давтах ёстой юм гэж үү.
Хэрэв өнөөдөр ийм хууль таны оролцоотойгоор батлагдах юм бол ядуурлаар түрий барин хэдхэн грамм алтны төлөө юугаа ч золиослохоос буцахүүй болж буй хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа хуульчлагдаж, эх орон байгаль дэлхий, хүн ардын маань ирээдүйд хэзээ ч арилшгүй хар толбо учрах болно гэдгийг их хурлын эрхэм гишүүн танд анхааруулж байна.
Монголын ногоон нам гэжээ.
/Olloo.mn/
Б.Ану