Анааш богино хүзүүтэй байж

Дэлхийн цаг агаар сэрүүссэнээс амьтай бүхэн аргагүйдэж, мөхөл нүүрлэх шахсан цаг. Ногооны ургалт багассан нь өвсөн тэжээлтнүүдийн амьдралд хүнд байдал авчирчээ. Байгалийнааш аягт зохицон хувьсаж, үр удмаа үлдээж чадсан амьтдын нэг бол анааш. Газраас жимс, өвс түүж иддэг хөг нь өнгөрсөн ч, намхан моддын навчсаар хооллох болжээ. Ингэж түүний хэл, хүзүү сунасан аж. Анааш гэдэгнь Zibrah буюу хамгийн өндөр гэсэн утгатай араб үг юм байна. Бусад өвсөн тэжэәлтний нэгэн адил долоон үе бүхий хүзүүтэй энэ амьтны толгой 10 гаруй килограмм татна. Урт хүзүү, хөлнийхөө лайд зохицож, маш бага ус уудаг. Урд хоёр хөлөө бараг л чинээнд нь тултал тэлж байж усанд хүрдэг учир энэ нь амь өрссөн агшин. Яг энэ үед нь амьтан дайрвал яаж ч чадалгүй бариулна. Өдрөөр унтахдаа урт хүзүүгээ арагш тахийлган эргүүлж, хойт хөлийнхөө шилбэн дээр тавиад, 1-12 минут дуг хийдэг.

Хав хар өнгө бүхий 50 сантиметр орыйм урттай хэлээр модны навч ороож үмхлэхдээ сурмагшсан, 280 см өндөртэй энэ амьтан босоогоороо тугалладаг гэнэ. 55 килограмм лагс атлаа хоёр метр шахам өндрөөс чөлөөт бус уналтаар газардагч хөөрхий тугал нэг сартайгаасаа эхлэн навч, ногоонд орж гарна. Цусны даралт нь хүнийхээс даруй гурав дахин их энэ амьтан удаан гүйвэл багтардаг. Зүрх нь 11 кг жин дардаг болохоороо энэ юм бодов уу. Эрчүүд нь хааяа 15 минутаас ч удаанаар хүчээ үзэн сүрийг бадруулдаг хэдий ч, ерөнхийдөө их дөлгөөн, эвсэг амьтан гэнэ.

(Нийгмийн толь 120/212)

Р.МӨНХТУЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button