МОХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан Шүүмжлэл биднийг хугалж, нугалж байгаагүй, харин ч хурцалж, ирлэдэг

Тэгвэл сүүлийн үед буюу 5 сарын 21-ны Нийгмийн толь сонины дугаарт Нийтлэгдсэн МОХ-ынхон автобусны билетнээс ашиг унагадаг хэмээх нийтлэлийн дагуу МОХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхантай уулзаж цөөн хором хөөрөлдлөө.

Сайн байна уу? Оллоо.мн сайтын уншигчидын өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргье.

– Сайн байцгаан уу

Тэгэхээр МОХолбоо сүүлийн үед олон олон ажил санаачилж зохион байгууласан байгаа. Энэ талаараа товчхон манай уншигчдад сонирхуулах уу

-Бид өөрийн үйл ажиллагаагаа 2005-аас 2010 он хүртэлх хугацаанд баримтлан хэрэгжүүлэх Оюутны хөгжлийн хөтөлбөр-ийг удирдлага болгон төлөвлөж, төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлсээр байгаа. МОХ-ны бусад 7.000 гаруй ТББ-аас ялгагдах онцлог нь Монголдоо л цорын ганц гэж хэлж болохоор иргэний нийгмийн байгууллагын олон жилийн зорилтот цогц бодлого дэвшүүлсэн хөтөлбөр, концепцийг батлан мөрддөг тогтолцоотой гэдгийг сануулахыг хүсэж байна. Оюутны байгууллага гэдэг бол зөвхөн урлаг, спортын төдий арга хэмжээ хийдэг байгууллага биш ээ, харин ч оюутны эрхийг дээд боловсролын салбарын бүхий л түвшинд хамгаалан ажиллах, иргэний хяналтыг бий болгох асуудал байдаг. Энэ ч хүрээнд бид бүхий л нөөцөө ашиглан ажиллаж Засгийн газар, салбарын яамдын бодлого, шийдвэрт оюутны асуудлыг тусгуулан шийдвэрлэх орчныг бүрэн бүрдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл Засгийн газартай гэрээгээр ажилладаг 5 ТББ-ын 1 нь болсон, Ерөнхийлөгчид зөвлөхийн статустай байгууллага болсон, БСШУСайдын зөвлөл, Магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн хяналтын хорооны гишүүн, төрийн өмчийн сургууль бүрийн Удирдах зөвлөлд гишүүнчлэлтэй болсон, төрийн зээл буцалтгүй тусламжийг оюутанд олгох ажилд оролцох албан ёсны эрхтэй субъект болсон зэрэг олон нөлөөллийн орчныг бүрдүүлж чадлаа.

Мөн оюутны оюуны болоод хөдөлмөрийн үнэлэмжийг нийгэмд дээшлүүлэх хүрээнд энэ жилд л гэхэд 50 гаруй салбарыг хамарсан эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөн, сургалтыг өөрийн нөөцөөр зохион байгуулж, нийгмийн сөрөг үзэгдлийг таслан зогсоох болон нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн оюутны олон нийтийн 190 орчим ажлыг зохион байгууллаа. Жишээ нь Архидалтын эсрэг, ДОХ-ын эсрэг, Донорын аян, хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг, сургуулиудын хичээлийн болон дотуур байрны орчныг сайжруулах, нийтийн тээврийн зөрчлийг арилгах гээд дурьдаад байвал их л олон ажил байна даа.

Нийгмийн толь сонины нэг дугаар дээр МОХ-ны тухай нийтлэл нийтлэгдсэн байсан. Тэгэхээр МОХ-ноос автобусны билетээр бизнес хийдэг нь үнэн үү?

-МОХ нь оюутны нийгмийн асуудлыг, ялангуяа төрөөс олгож буй оюутны хөнгөлөлт, үйлчилгээг сайжруулах хүрээнд олон жил ажиллаж ирсэн байгууллага. Өмнө нь байсан олон хүн үүнийг мэдэх байх. Энэ нийтийн тээврийн хөнгөлөлт чинь анх 1990 оноос эхлэн оюутанд олгогдож эхэлсэн. Энэ санаачлагыг МОХ гаргаж, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Анх энэ үйлчилгээг сонгосон оюутан зөвхөн автобусны 2 хон чиглэлийг сонгодог, сонгосон чиглэлдээ зорчихдоо оройн 18 цагаас өмнө л зорчих эрхтэй, зөвхөн ажлын өдрүүдэд л хүчинтэй үйлчилдэг, дээрээс нь сард 5.000 билет л гардаг, нийт жилийн төсөв нь 200 сая төгрөг л байлаа ш дээ. Харин энэ байгууллагын үе үеийн удирдлагуудын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд одоо цагийн хязгаарлалт алга болсон, чиглэл хамаардаггүй болсон, бүр хагас, бүтэн сайн өдрийг хамааралгүй зорчдог болсон, жилийн төсөв нь 1 тэрбум 400 сая төгрөг болгосон, мөн тэр цагаас хойш буюу 1997 оноос хойш үнийг нь нэмэгдүүлэлгүй барьсаар л байгаа ш дээ, эдгээрээс харахад энэ үйлчилгээ улам бүр өргөжин, сайжирсан уу гэхээс, муудаагүй байгаа биз дээ.

Тэгэхээр энэ асуудал үнэхээр бодитой биш гэдэгт нэгдсэн хариулт өгөх хэрэгтэй байх л даа.

-Ор үндэсгүй зүйл гэдгийг баталж байна. Яагаад ийм зүйл бичсэийг мэдэхгүй. Бид энэ талаар тус сонины редакцитай уулзсан. Биднээс албан ёсоор уучлалт гуйж, залруулга гаргана гэсэн.

Оюутны нийтийн тээврийн үйлчилгээний хүрээнд МОХолбоо бодитоор ямар асуудлуудыг шийдээд байна вэ ?

-Энэ үйлчилгээ бол нийслэлд суралцаж байгаа үе үеийн оюутан залуучуудын амин хэрэглээ байсан, байсаар ч байгаа. Ийм байлгах үүргээ МОХ амжилттай хэрэгжүүлж байгаа шүү. Цаашид ийм л байлгах, автобусны кондукторуудын харилцааны соёлыг дээшлүүлэх, шинээр сургуулиудруу чиглэл гаргуулах, зарим чиглэлүүдэд автобусны тоог нэмэгдүүлэх, оюутны билетний үнийг нэмэгдүүлэхгүй барих, жилийн төсөвийг нь дахин нэмэгдүүлэх, зэрэг дахиад л олон ажил байна. Эдгээрийг хийх, одоо мөрдөж байгаа оюутанд ашигтай сайн зүйлүүдийг нь хадгалах, улам боловсронгуй болгох үүргийг бид хүлээж, түүнийхээ төлөө хариуцлага хүлээн ажиллаж байна. Энэ нийтлэл бидний ажлын амжилтанд атаархсан бусад байгууллага, иргэдийн хоосон яриа болсон гэдгийг хэлчихье. Энэ үйлчилгээний ашигтай байгаа тухай захын оюутнаас асуугаарай, тэд биднийг дэмжиж ажилладаг. Оюутны сар бүрийн автобусны маркны захиалгын 300 төгрөгний 120 төгрөг нь тухайн сарын нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавих ажилд төсөвлөгдөн зарцуулагддаг, харин 65 төгрөгийг нь сургууль бүрийн оюутны холбоо, зөвлөл, итгэмжлэгдсэн төлөөлөгчид авдаг, харин 50 төгрөг нь Оюутны хөгжлийн сан-руу ордог тогтолцоотой болоод удаж байна. Бид жилд Оюутны хөгжлийн сан-аас 15, 16, 17, 18 дахь удаагийн тэтгэлгүүдийг хөгжлийн бэрхшээлтэй болон эрдэм шинжилгээний бүтээл туурвигч оюутнуудад 14 сая төгрөгийг олгоод байна.

Танай МОХ-ны Ерөнхийлөгч болон та нарыг мөнгө ашигладаг гэсэн байсан л даа. Ер нь аливаа үйл ажиллагаанаас мөнгө хувьдаа ашиглах боломж байгаа юу?.

-Манай байгууллагын талаар ямар ч мэдээлэлгүй хүн байна лээ. МОХ-ны одоогийн хүндэт Ерөнхийлөгчөөр Ц.Мянганбаяр, Бодлогийн Ерөнхийлөгчөөр Б.Ганхуяг нар ажилладаг. Тэдгээр хүмүүс МОХ-ны санхүүд орж, мөнгө авах нь битгий хэл өдөр тутмын ажилд оролцоогүй 2 жил хагасын нүүр үзэж байна. Өдөр тутмын ажлыг би болон Ерөнхий нарийн бичгийн дарга Гэрэлт-Од бид хоёр гүйцэтгэдэг. Санхүүгийн бүх харилцаа, гарын үсэг бүгд бидэнд байгаа. Энэ бол дүрмийн дагуу л зүйл. Харин Мянганбаяр, Ганхуяг гэдэг 2 хүн энэ байгууллагаас сохор ч зоос аваагүй, зөвхөн 2006-2007 оны хичээлийн жилд эдгээр хүмүүс өөрсдийн байгууллага болон бусад шугамаар 9 орчим сая төгрөгийг МОХ-д хандивласан, зарим ажлуудыг нь шууд санхүүжүүлсэн. Энэ 2 хүний нэр хүндэд энэ байгууллагаар дамжуулан халдах гэсэн бүтэлгүй оролдого болсон байна лээ. Эдгээр хүмүүсийн цаанаа юу хийдэг, ямар бизнес эрхэлдэг нь тэдний л асуудал, МОХ-той санхүүгийн хувьд ямар ч холбоогүй, холбогдох ч боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Хэрэв та бүхэн сонирхож байвал чөлөөтэй биднээс асуу, хэн нэгний хоосон үг, баримтгүй аман зохиол, жүжигт битгий итгээрэй. Биднийг хянадаг 300 орчим хүн байдаг, бид тэдэнтэйгээ байнга хамтарч ажилладаг, мэдээлэл солилцдог, жил бүрийн 11 дүгээр сараас 12 сар хүртэл хугацаанд бид тайлангаа бүх сургуулиудаар явж, нийт оюутнуудад танилцуулдаг, мэдээлж ажилладаг. Энэ жил гэхэд л бид 43.000 оюутантай нүүр тулан уулзаж тайлангаа тавьсан. Сонин дээр ч нийтлүүлсэн.

Тус мэдээллийг тавьсан мэдээллийг ХААИС-ын оюутны холбооны дарга залуу өгсөн юм бишүү? Тэгэхээр овоо босгоогүй бо шаазгай юунд суух вэ? л гэж асуугаад байна л даа.

-Манай ХААИС-ын оюутны холбооны дарга залуу, бид нэг зорилго, нэг үйлсийн төлөө зүтгэж байгаа нэг үеийн залуучууд, энэ асуудалд яагаад Сандагийг хутгаад байгааг ойлгохгүй байна. Бид найзууд, хичээлттэй, санаачлагатай сайн залуу. Биднийг хэн нэгэнтэй нь холбож, хооронд нь муудалцуулах гэсэн оролдого. Энэ сонин дээр хэн бичүүлсэн, ямар зорилгоор бичүүлснийг бид мэдэж байгаа. Бидний зорилго бол энэ байгууллагыг улс төр, бизнесийн бүлэглэлүүдээс ангид байлгах явдал, биднийг өөрийнхөө хувийн арчаагүй, тулга тойрсон ашиг сонирхолдоо ашиглах гэсэн хэнтэй ч бид тэмцэх, үгүйсгэх чадвартай байгаа, харин тэгээгүй нь төлөө, хувийн түмпэн, шанаганы ашиг сонирхолыг нь гүйцэлдүүлээгүйд шаралхсан, 2008 оны улс төрийн сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүсийн л хийж байгаа арга ядсан явуулга юм уу даа. Ер нь үйл ажиллагаа нь хэвийн байгаа, нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, эд эрхтэн нь жигд ажиллаж байгаа байгууллагаар оролдсон хүн өөрөө л хохирдог, ингэж хэвлэл, мэдээллээр гүтгэснээр МОХ-ны үйл ажиллагаа ганхах нь битгий хэл, бидний гаднах будганд ч сэв суулгаж чадахгүй гэдгийг дамжуулчихья.

Тэгэхээр МОХ-ын тийм олон дайсантай хэрэг үү?

-Yгүй дээ. Бид чинь оюутны эрх гээд олон л хүний дургүйг хүргэж байгаа. Биднийг ихийг хийх болгонд л ямар нэгэн хэмжээгээр эсэргүүцэлтэй тулгарч байдаг. Тэгэхээр МОХ-оор оролдохийг санаархаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ байгууллага бол та нарын мөрөөдөл байсан, амьдралын эцсийн зам хүртэлх мөрөөдөл чинь байсаар байх болно. Бид шүүмжлэлийг хүлээн авч хэрэгжүүлж чаддаг хүмүүс, дотооддоо ч ийм байдаг. Шүүмжлэл 2 тохиолдолд гардаг 1-т нь ямар ч ажил хийхгүй гэдсээ илээд хэвтэж байвал, 2-т нь ажлаа нүүр бардам хийчихээд гялалзаж байвал. МОХ-ны талаарх шүүмжлэл нь ажлаа хийж байгаа учраас гарч байгаа. Шүүмжлэл биднийг хугалж, нугалж байгаагүй, харин ч хурцалж, ирэлж байдаг. Гэхдээ эрүүл шүүмжийг авна, худал шүүмжийг хаяна.

Эцэст нь та юу хэлэх вэ.

Тус сонин дээр гарсан нийтлэлд үнэн зүйл байхгүй байна лээ шүү. Тэгээд ч тэр захиалж бичүүлсэн хүмүүс ядаж хүн итгэхээр зүйл бичиж өгөхөд яадаг байнаа. Ямар ч ТББ нь Монголын хувьд өөрөө, өөрсдийгөө л санхүүжүүлдэг, тэдэнд хэн ч мөнгө, хөрөнгө авчираад өгчихдөггүй ш дээ. МОХ-ны хувьд үйл ажиллагаандаа шаардагдах мөнгийг бусдын л адил гуйж, аргалж байгаад хандив, тусламж авна, мөн төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлсэн тохиолдолд үйл ажиллагааныхаа зардлыг авдаг байгууллага. Энэ байгууллагаар бизнес хийдэг, тэгээд ашиг олдог гэвэл итгэх хүн гарах уу. Бид сар, улирал бүр татварын албанд тайлангаа тавьдаг, татвараа ч төлдөг, хэрэв шаардлагатай гэж үзвэл Сүхбаатар дүүргийн татварын албанаас очоод асуу, зөрчил байна уу. Харин төрд татвар төлж байгаа гадаадынхны санхүүгийн дэмжлэггүй, тэдний гар хөл оролцоогүй бор зүрхээрээ амьдардаг цөөхөн ТББ-ын нэг нь МОХ юм шүү. Та бүхэнд зав болоод зай байдаг бол манай тайлантай танилц, тэгээд сонин дээрээ нийтлээрэй. Бидэнд болон манай оюутнуудад л хэрэгтэй мэдээлэл, буянтай ажил болно.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button