Х.Наранхүү 55 тэрбумыг Эрдэнэт үйлдвэрт хуваарилна

Зөвлөлийн хурлын талаар Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Х.Наранхүүтэй уулзаж сонирхоход

-Зөвлөлийн хурал өмнө нь жилд нэг удаа болдог байсан. Одоо жилд хоёр удаа буюу хавар, намар хуралдаж байхаар болсон. Бид ирэх арваннэгдүгээр сард дахин хуралдана. Энэ нь хоёр улсын Засгийн газраас манай үйлдвэрийн үйл ажиллагаанд урьд урьдынхаасаа илүү ач холбогдол өгч, их анхаарал, хяналт тавьж ажиллаж байгаагийн илрэл.

Энэ хурлаар үйлдвэрийн 2006 оны ажлын тайланг сонсч, 2007 оны төлөвлөгөөг эцсийн байдлаар баталлаа. Өнгөрсөн он Эрдэнэт үйлдвэрийн хувьд 30 жилийн түүхэндээ байгаагүйгээр дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр байснаараа онцлог юм. Ийм өндөр орлоготой байгаагүй. Төгрөгөөр яривал триллион руу ойртсон. Тиим учраас энэ их хөрөнгийг үйлдвэр хэр зэрэг ашигтай зөв зарцуулж байна, хоёр талын Засгийн газарр ямар хэмжээгээр оногдож байна, Монголын эдийн засагт хэр хувь нэмэр оруулж байна гэдгийг авч үзэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн үзүүлэлт нь ямар байгаад дүн шинжилгээ хийсэн хурал боллоо.

Ашгийн 250 тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдлийг хуваарилах асуудал яригдсан. Үүнээс 55 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрт хуваарилах байр сууриа хамгаалсан. Үүнийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үндсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд зориулна. Үйлдвэрээс Орхон аймагт бурхны сэрэг дүр цогцолбор байгуулах, шинээр баригдах долдугаар хорооллын дэд бүтцийн асуудал, хотод шилжүүлсэн /20 гаруй жил болсон/ шугам сүлжээнд, Оросын талаас санал болгосон Улаанбаа-тарт ариун сүсэгтний сүм байгуулах үйл хэрэгт хөрөнгө гаргах болсон. Дээр нь нийгмийн асуудлууд байна. Үйлдвзрийн хмралтын баазын тохижилт, соёлын спортын ордны зарим тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

Мөн үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилж буй асуудлыг авч хэлэлцээд шинээр тендер зарлаж хэд хэдэн компаниудыг сонгон шалгаруулж авахаар болсон. 2008 онд Эрдэнэт үйлдвэрийн 30 жилийн ой тохиож байгаа. Ойн баярын үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэхэд нэг тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гаргалаа. Түүнчилэн 2007 оны бизнес төлөвлөгөөг баталлаа гэж ярив.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button