Хохирогчид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв

Үүнээс гадна САПУ-гийн хохирогчдоос өлсгөлөн зарласан 13, эрх мэдэлтэй нөлөө бүхий хүмүүсийн танил тал, хамаатан болох 10 гаруй хүн л хохиролоо бүрэн барагдуулсан гэдгийг хэлж байлаа. Мөн 332 хүний 10-20 хувийн хохиролоо барагдуулахадаа 50 хувьд нь бэлэн мөнгө, үлдсэн хувьд нь архи өгч дахин хохирол нэхэхгүй гэсэн гарын үсэг зуруулж авч байсан аж. Нийт 700 гаруй хохирогчоос өдгөө 303 хүн ямар ч нөхөн төлбөр аваагүй байгаа аж. Гэтэл байдал ийм байхад Г.Алтан хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хохирогчдын хохиролыг бүрэн барагдуулсан мэт мэдээлэл цацаж байгаа нь зүйд нийцэхгүй байна хэмээн мэдэгдсэн юм. САПУ-гийн хохирогчдын үйлдвэрчний эвлэлийн хорооноос хийсэн судалгаагаар Г. Алтан нь 70 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд Монгол Улсын хууль мөнгөтэй хүнд үйлчилж буй нь шударга бус гэж байран, Тиймээс Г.Алтанг иргэний шударга шүүхээр шүүж, яллах, хэрэв хохирогчдын гурван тэрбум төгрөгийг төлөхгүй хэмээвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ тэд мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button