БНАСАУ-ын Ардын дээд хурлын депутатуудыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч Н.Энхбаяр, манай хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай. Зүүн Хойд Азийн хамтын ажиллагаанд хоёр тал идэвхтэй оролцоно гэж итгэж байна. Мөн БНАСАУ зургаан талт хэлэлцээ хийж бүс нутгийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаагаа илэрхийлээд ирэх жил тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг чухал ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ.
Ноён Ким Ван Сү БНАСАУ-ын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны удирдах зөвлөлийн гишүүн, Коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Үндэсний армийн ерөнхий командлагч агуу их удирдагч Ким Чен Ирийн болон Ардын депутатуудын хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намын мэндчилгээг уламжилъя. Ардын депутатуудын хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам Монгол улсад айлчлах урилгыг хүлээн авч, айлчлахаар болсон гээд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын талаар ярилцахаар Монгол улсад ирлээ. 1950-иад оны дайны үед БНАСАУ-ын ард түмэнд Монгол улс чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн. Манай Засгийн газар, ард түмэн үүнийг мартахгүй.
БНАСАУ ард түмнийхээ аж байдлыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгаа. Солонгосын ард түмэн нэгдсэн хүчээр эх орноо энх тайван замаар нэгтгэх хатуу зоригтой байна. Энэ талаар эв санааны нэгдэлтэй байгаагаа Монгол улс илэрхийлсэнд талархал илэрхийлье гээд Монголын ард түмний ололт амжилтыг анхааралтай ажиглаж байгааг уламжлав.
/Оллоо.МН/