Yндэсний аюулгүй байдлын стратеги сэдэвтэй сургалт семинар боллоо

Сургалт семинарыг АНУ-ын Калифорни муж улсын Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургуулийн Цэрэг-иргэний харилцааны төвийн эрдэмтэдийн оролцоотой явуулж байгаа бөгөөд энэ нь аюулгүй байдлын асуудлаар тус төвтэй хамтран зохиож буй гуравдах удаагийн арга хэмжээ юм.

Сургалт-семинарт монголын талаас үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын ажилтан, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын төлөөлөл, ҮАБЗ-ийн шинжээчид оролцов. Сургалт-семинарт оролцогсод Үндэсний аюулгүй байдлын стратеги, Цэргийн стратеги, Үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллагууд, тэдгээрийн хамтын ажиллагаа, Стратегийн удирдлагын хэрэгжилт, Стратегийн харьцуулсан үнэлгээ зэрэг асуудлуудаар америкийн эрдэмтэдийн лекц сонсож, ярилцлага явуулж, санал бодлоо солилцон, бие биенээсээ харилцан суралцаж байгаад уг арга хэмжээний үр дүн, ач холбогдолтой боллоо.

Мөн хүн төрөлхтөний өмнө тулгарч буй уламжлалт бус заналхийлэл болох олон улсын терроризм, мансууруулах бодисын хууль бус наймаа, хүний наймаа, хууль бус цагаачлал, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүрээлэн буй орчны доройтол, экологийн тэнцвэргүй байдал, байгалийн болон хүний үйл ажилгаанаас үүдэн гарч буй гамшиг зэрэг асуудлууд ч сургалт-семинарын явцад хөндөгдөв. Үндэсний аюулгүй байдлыг хангах, учирч болзошгүй уламжлалт бус аюулаас сэргийлэх чиглэлээр тусгай үүрэг бүхий төрийн байгуулагуудын хамтын ажиллагаа, харилцан хүлээх хариуцлагыг сайжруулах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг шуурхай, боловсронгуй болгоход энэхүү сургалт-семинар тодорхой хувь нэмэр оруулна гэж уг арга хэмжээг хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button