Боловсролын шинэчлэл хэний хэрэгцээ вэ?

Энэ хэлэлцүүлэгт БСШУЯ-наас дээд боловсролын агуулга, үнэлгээ стандарт, магадлан итгэмжлэлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн П.Батринчин, боловсролын салбарын хүний нөөцийн бодлого, менежментийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Нэргүй нар оролцов. Тэд Монголын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө-ны талаар мэдээлэл тайлбар хийлээ.
Мөн хэлэлцүүлэгт оролцсон ХБНГУ-аас манай улсын боловсролын салбарт ажиллаж байгаа доктор Eike Zschacke нь Монгол улсын боловсролын байдлын талаар өөрт төрсөн сэтгэгдэлээ хуваалцаж цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв. Хэлэлцүүлэгт оролцогсод нь цаашид хамтран ажиллах талаар шийдэлд хүрч, ажлын хэсэг бүрдүүлэх санал солилцов. Ирэх 7 хоногын Лхагва гарагт дахин уулзахаар болжээ.
/Оллоо.МН/