Дуучин Т.Баясгалан Миний нэр намайг гоёж байдаг

Удахгүй болох 6 сарын 1-ний эх үрсийн баярыг тохиолдуулан Мөөмтэй энгэртээ үрээ эрхлүүлсэн ижий бүхэнд, Мөргөлийн оргилд эжийдээ сүсэглэсэн үрс бүхэнд зориулж Мөнхийн дэргэд ээж минь нэртэй тоглолтоо өргөн барихад бэлэн болоод байна. Тоглолтонд маань урлагийн олон сайхан авьяастнууд оролцоно. Зүс ааль хоёроороо зүрх бүхнийг уяраасан бүсгүй таныг хайрттайгаа ирж үзээрэй гэж урьж байна. Энэ тоглолтоо сюпризээр дүүрэн байна гэж би хэлэхгүй ээ. Харин ухаарлын халуун дулаан сайхан энергиэр дүүрэн байх болно.

Тоглолт бүхэн чинь цаанаа л нэг ухаарлын өнгә аястай, хүнд сэтгэлийк дэм.урам хайрласан байх юм аа?

– Улаанбаатар хотод би 10 дахь удаагаа тоглох гэж байна. Хөдөө орон нутаг болон Европ, Азийн орнуудад нийтдээ 170 гаруй бие даасан тоглол¬тоо хийсэн байна. Бидний амьдарч байгаа энэ нийгэм хатуу ширүүн уур амьсгалтай, хүмүүсийн сэтгэл санаа тайван бус, байнгын стресстэй байна шүү дээ. Тэр бүхнийг зөөллөж байдаг зүйл бол урлаг гэж би боддог. Тийм болохоор би урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг сайхан энерги харамгүй түгээдэг буянтай хүмүүс юм болов уу гэж бодож явдаг юм. Би уран бүтээлдээ аль болох ухаарлын үгтэй, өнгө аястай, аялгуутай бүтээлүүд оруулахыг их боддог. Миний дуулсан ухаарлын үгтэй сайхан дуунууд хүнд сэтгэлийн дэм хайрлаж, урам зориг өгч байгаасай гэж боддог. Энэ ч утгаараа би өөрийгөө хүнд хэрэгтэй дуучин байгаасай гэж хүсдэг.

Хэсэгхэн хугацаанд нам жим байхад Баясаа ойрын үед ямар уран бүтээл хийх бол, гээд фенүүд чинь үгүйлээд байдаг болчихсон байна

– Би нам жим байя гэж боддоггүй. Миний хувьд зав чөлөө гэдэг зүйл мартагдсан байна. Үнэнийг хэлэхэд надад хоногийн 24 цаг хүрэлцэхгүй л байна. Дууг минь сонсох дуртай ард түмнийхээ сонорыг уран бүтээлээрээ үргэлж хөглөж, мялааж явах болноо гэж амалъя.

Ардын дуугаар СD гаргачихлаа. Поп, Дуурьт ч гэсэн хүч сориод үзвэл яасан юм бэ. Адилхан амжилт гаргах ч юм бил үү?

– Би дуурийн дуулаачийн мэргэжил эзэмшсэн. Сонгодог тоглолтоо ирэх 10 сард хийхээр төлөвлөж байгаа. Саяхан Морин хуур чуулга сонгодог бүтээлийн тоглолт хийлээ. Тоглогдох уран бүтээлээ өгчихсөн. Одооноос эхлээд хувиргаж байгаа. Сүүлийн үеийн уран бүтээлүүдээс зарим нэг хайрын дуунуудад поп стиль орж ирсэнийг та бүхэн анзаарсан байх аа.

Өөрийн чинь тайзны дүр төрх улам л гоё болоод байх юм. Үүнд сэтгэл санаа ч их нөлөөлнө биз?

– Мэдээж нөлөөлөлгүй яахав. Дотоод ертөнцдөө сайхан энергитэй байгаа хүн гаднаа хүртэл гэрэлтэж харагддаг гэдэг дээ. Өөртөө итгэлтэй, урам зоригтой байж чадвал ямар ч хүн өөдрөг сайхан харагдана.

Баясгалан бүжиглээд дуулвал тайзыг бүр гоё эзэгнэж чадахаар юм шиг санагддаг…

– Захиалгаар бүжиглэж, дуулах дуу хийлгэж байгаа. Дуулах дуугаа клиптэй нь зэрэг цацна. Гэхдээ яг тэдэнд гэж цаг хугацааг нь би урьдчилж хэлмээргүй байна. Ямар ч байсан та бүхний сэтгэлд нийцэж чадах сайн бүтээл болно гэдэгт зуун хувь итгэлтэй байгаа. Сайн бүжиглэхийн тулд би ч гэсэн маш их хичээж байна.

Залуу дуучдаасаа таны хувцаслалт, имиж эрс ялгардаг. Өөрийн гэсэн стилист, дизайнертай ч гэж сонссон юм байна?

– Би Урлах Эрдэм Дээд Сургуультай түлхүү ажиллаж байна. Энэ сургуулийн багш дизайнер Э.Энхчимэг, Д.Сувд-Эрдэнэ нартай хамтарч байгаа. Энэ дашрамд та хоёртоо ажлын өндөр амжилт хүсээд маш их баярлалаа гэж хэлье. Сүүлийн үед дизайнер Э.Энхчимэгийн гоёлын даашинзуудыг өмсөж байна. Зевхөн өөртөө зориулж, дуундаа зориулж, тухайн тоглолтондоо зориулж хувцас хийлгэнэ гэдэг бол уран бүтээлч хүнд байх ёстой хамгийн чухал зүйл гэж боддог. Нэг платье хийлгэлээ гэхэд зөвхөн өөрөө сайхан харагдахаас гадна ямар тайз, ямар дуун дээрээ өмсөх вэ гэдгийг сайн бодож байж хийлгэдэг. Өөрийнхөө өмсдөг тоглолтынхоо хувцаснуудад би сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл энэ бол дэлхийд ганц гэдэг утгаар.

Шинэ дуутай СD дахиад гаргах гэж байгаа гэлүү?

– Би нийтдээ таван СD гаргалаа. Зургаа дахь СD-гээ ирэх сард Зүрх мартахгүй нэртэй гаргана. Энt СD-д маань олон чанартай уран бүтээл орж байгаа.

Таныг ажиглаж байхад зорьсон юмандаа хүрэхийг их хичээдэг хүн шиг санагддаг?

– Хүн зорилгогүй байвал мөхнө биз дээ. Гандангийн тагтаа шиг амьдраад байж болохгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хүн өөрийн амьдралын төлөө хичээж зүтгэдэг байх хэрэггэй. Хамгийн гол нь өөрөө өөртөө найдаж, итгэлтэй дотны сайхан найзуудтай, тэдэндээ тусалж чаддаг сэтгэлтэй байх хэрэгтэй. Найзууд нь ч гэсэн маш том зорилготой байх хэрэгтэй. Яг тийм л найзуудыг сонгож нөхөрлөх хэрэгтэй.

Хайрын тухай олон дуу дуулсан. Баясгалангаас хайрын тухай асуулгүй өнгөрч болмооргүй санагдлаа…

– Хүн өөрөө хайрын бүтээгдэхүүн. Тийм болохоор амьдралыг хайргүйгээр төсөөлөхийн аргагүй. Чамд энэ дэлхийн бүх зүйлийг өгье. Харин ганцхан чамайг хэн ч хайрлахгүй гэх энэ болзлыг хэн ч зөвшөөрөхгүй байх гэж би боддог. Тэгэхээр аль болох ойр дотныхоо хүмүүст Хайртай гэдэг үгийг харамгүй хэлж байгаарай. Хань сониноор уламжлаад ээждээ, аавдаа, багшдаа, намайг хайрладаг бүх хүмүүст, миний дууг сонсдог ард түмэндээ Хайртай гэж хэлмээр байна.

Хайр хүнийг эрч хүч, урам зориг, амьдрах итгэлээр дүүрэн болгодог гэдэгтэй санал нийлэх үү?

– Хайрлана гэдэг чинь сайхан шүү дээ. Сайхан хайр хүнийг, сэргээдэг, урам өгдөг, залуужуулдаг. Бүр өвчтэй хүнийг ч бостол нь эдгээдэг гайхамшигтай увдистай. Тэгэхээр хайрыг би хүний амьдралын хүчилтөрөгч гэж боддог.

Хайр зовлон жаргалыг араасаа дагуулдаг гэж яриад байдаг. Юу нь зовлон, юу нь жаргал болчихдог юм бэ?

– Бүтэлгүй хайр болгон зовлон болдог гэж би бодохгүй байна. Зарим хүнд бүтэлгүй хайр амьдралд нь маш том эргэлт өгөх ч тохиолдол байдаг. Өөрчлөх шаардлага гарвал өөрийгөө улам хүчтэй болгох гээд л. Сайхан хайрыг олвол алдаж болохгүй гээд Ч. Лодойдамба гуайн шүлгэнд байдаг биз дээ. Хэрвээ сайхан хайраа оллоо гэж бодож байвал хайртай хүнээ дэргэдээ байхад нь маш сайн ойлгож зөв хайрлаж байх хэрэгтэй. Тэгвэл хайр сайхнаараа байх болно. Хэн нэгний үгэнд итгэж, хардаад эсвэл хайрандаа хэт хайнга зан гаргаснаас хүмүүс өөрсдөө хайрыг эвддэг юм шигээ.

Хүмүүс яагаад бүтээгүй хайрын гэгдэх гунигтай дуртай, хайртай байдаг юм бол оо?

– Сэтгэл зүрхнээс ундарч байгаа нандин зүйлээ хүн тийм амархан мартана гэж үү. Хүн олон л зүйлийг мартдаг хэрнээ хайраа хэзээ ч мартаж чаддаггүй. Бүтэлгүй хайр ч хүнийг бас хөглөдөг хүчтэй шүү дээ.

Эмэгтэй хүн эр хүний нөмөрт явах ёстой гэдэг дээр таны бодол…

– Бүсгүйчүүд эрчүүдээ сайхан хүндэлж, эрчүүд ч гэсэн бүсгүйчүүдийнхээ хайрыг даадаг байх хэрэгтэй. Өөрсдөө хүндлүүлэх хэмжээнд байвал бүсгүйчүүд хайрлана шүү дээ. Би монгол бүсгүйчүүдийнхээ ухаалаг занг их үнэлдэг. Хамгийн гол нь эрчүүд эр хүн шиг байх хэрэгтэй.

Хэзээ гэрлэх бодолтой байна вэ. Хань, үр хүүхэдтэй болъё гэж бодож байгаа биз дээ?

– Хүн л юм чинь би хэзээ нэгэн цагт гэрлэнэ. Нэг сайхан нартай өдөр гэрлэнэ гээд догдлоод зогсож байх ч юм билүү. Үүнийг би өөрөө ч тааж мэдэхгүй байна.

Сайхан хайртай учирвал алдахгүйн төлөө тэмцэж чадах уу?

– Тэмцэж чадна.

Ирээдүйн ханиа…

– Өөртөө итгэлтэй, аливааг ойлгодог ухаантай, сэтгэлийн хөөрлөөр ямар нэгэн асуудалд ханддаггүй тийм л хүн байгаасай гэж боддог.

Эр хүн гэж хэлэхэд танд ямраар илүү төсөөлөгддөг вэ?

– Эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг ухаалаг зан, ноён нуруу, халамж түшгээрээ илүү төсөөлөгддөг.

Сэргэлэн хөдөлмөрч бас сайхан харагдъя гэвэл Баясгалангаас суралц гэх хүн ч байх юм билээ?

– Хүн хүний хувь заяа, тавилан төөрөг өөр өөр шүү дээ. Би Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгэнд их итгэж явдаг.

Бясалгал хийдэг үү. Сайхан харагдахыг ч бас үүнтэй холбоод байдаг шүү дээ?

– Саран багшийн шавь болоод би таван жил болж байна. Дотроо сайхан байгаа хүн гаднаа ч гэсэн сайхан харагддаг гэдэгт би итгэдэг. Бясалгал хийснээр хүн байгаагаасаа илүү сайхан харагддаг. Нэг бодлын бясалгал сэтгэлийн дотоод хүчний засал юм даа.

Гоо сайхандаа анхаар ч жингээ яаж барьж байна вэ?

-Төв усан бассейнд хичээллэдэг. Аэробик, фитнесст явдаг. Хоолны дэглэм маш сайн барьж байгаа.

Дуртай хоол, дуртай амттанаасаа татгалзсан удаа…

– Заримдаа л

Гоёх дуртай гоёл…

– Одоо бол би залуу нас. Уран бүтээлүүдээрээ гоёж байна. Миний нэр хүртэл намайг гоёж байдаг гэж би боддог.

Баясгалан өөрийнхөө давуу чанарыг ганц удаа ч гэсэн магтахгүй юу?

– Хөдөлмөрч зан маань л миний давуу чанар.

Бүсгүйчүүд жаахан атаархуу байдаг даа. Энэ зан бага ч гэсэн өөрт чинь байдаг уу?

– Атаархуу зангүй хүн гэж байдаг юм уу. Хамгийн гол нь тухайн цаг үед нь тааруулж зөв атаархах хэрэгтэй. Хэт их атаархаад байвал өөрийнхөө энерги, гэрлэн биеийг алдана биз дээ.

Өөрийг чинь ажаад байхад эрх чөлөө, бие даасан байдалд дуртай ч юм шиг…

– Эрх чөлөөнд дургүй хүн гэж байдаггүй байхаа. Би ч гэсэн тэдний л адил.

Бардам зан эмэгтэй хүнийг чимэх үү?

– Эмэгтэй хүнд өөртөө итгэлтэй бардам зан байх хэрэгтэй. Харин ийм зан эмэгтэй хүнийг чимдэг гэж би бодохгүй байна.

Баясгалан яг ямар хүн бэ?

-Би өөрийгөө шударга, сайхан сэтгэлтэй хүн гэж боддог.

Хэн нэгэн таны зөв гэсэн зүйлийг буруутгаад байвал…

– Яагаад буруутгаад байгааг нь мэдэхийг хүснэ. Магадгүй би бас буруу бодсон байж болно шүү дээ. Яагаад гэдэг асуултыг л их тавина даа.

Найз чинь гомдоовол уучилж чадах уу?

– Би дотны цөөн сайн найзуудтай. Тэр найзууд маань намайг гомдоохгүй байх гэж бодож байна. Амьдрал дээр бол уучлалт байх ёстой. Уучлана гэдэг чинь оюун ухааны өндөр мэдрэмж, соёл, том буян. Тийм болохоор би Уучлалтаар шагнаач гэсэн шинэ дуу дуулсан. Хайртай хосууд нэгнийгээ санамсаргүй байдлаар гомдоочихсон тохиолдолд энэ дууг сонсчихоод уучлах байх гэж бодож байна.

Ажлын нэг өдөр яаж эхэлж, яаж дуусдаг вэ?

– Өглөө 7 цаг 30 минутаас эхлээд шөнө 24 цаг болж байхад гэрийн бараа харна.Нар мандахаас эхлээд нар жаргатал хоногийн 24 цаг надад хүрэлцэхгүй байна. Зарим үед би тоглоом шоглоомоор Хоногт 27 цаг байдаг ч болоосой гэж хэлдэг юм.

Яруу найраг сонирхдог гэж байсан. Хайрын тухай шүлгийн мөртүүдээс тэмдэглэж авдаг уу?

– Би гоё шүлэгнүүдийг шууд цээжилчихдэг. Шүлэг бичдэг хүмүүс жирийн биднээс тусдаа өөр ертөнцтэй юм шиг надад санагддаг. Амьдрал дээр байгаа зүйлийг тийм сайхан үгээр урлана гэдэг хэн болгоны хийгээд байдаг зүйл ч биш бололтой.

Хааяа нэг гарсан зөв чөлөөг…

– Жаахан зав гарвал ээж рүүгээ очих дуртай.

Олны танил байх нэг бодлын хэцүү биз?

– Олны танил байна гэдэг чинь амаргүй. Тодорхой хэмжээнд байнгын шаардлагатай юманд орчихоод байгаа юм шиг санагддаг. Гэхдээ нэг л амьдрах нас юм чинь өөрийнхөөрөө амьдрахыг би хичээнэ.

Ирээдүйдээ тавьсан томоохон зорилго бий юу?

– Байгаа. Би Монголынхоо авьяастай хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаагаар Мон¬голын Хүүхдийн Ордон шиг соёл боловсролын цогцолбор байгуулна гэж бодож байгаа. Чадна гэдэгтээ өөртөө их итгэлтэй байгаа шүү.

Нэр хүнднээс танд юу эрхэм санагддаг вэ?

– Эрүүл мэнд.

Иргэн хүний хувьд улс орныхоо юунд санаа зовж явдаг вэ?

– Бид өмнөө үлдсэн байгалиа хайрламаар байна. Хайргүй гамгүй их ч хандлаа. Одоо болох юм бишүү хүн ардаа. Өөрсдөө бид чинь лусын хүмүүс шүү дээ. Тийм болохоор лусыг хилэгнүүлэх вий гэж эмээж явдаг.

Хань сонины уншигчдад хандаад…

– Монголын ард түмэн бүүвэйн дуу сонсож өссөн, бүлээн сүү залгилж өссөн болохоор нинжин сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг гэж би боддог. Тэгэхээр бие биедээ Хайртай гэдэг үгийг харамгүй хэлж, сайхан харц, сайхан инээмсэглэлээр нэг нэгнээ шагнаж, урам хайрлаж байгаарай гэж хэлье.

Таны уран бүтээлийн алтан шар зам өөдрөг байх болтугай.

Хань (15)

Г.Батцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button