О.Магнай Ц.Нямдорж даргыг сайн дураараа огцорно гэдэгт итгэж байна

-Цэц зөв шийдвэр гаргалаа. Улс төрч хүн гэдэг бол өндөр ёс суртахуунтай байх ёстой. Ц.Нямдорж дарга өөрөө шударга имижтэй хүн шүү дээ. Тиймээс УИХ дээр санал хураалт явуулалгүйгээр өөреө сайн дураараа огцрох ёстой байх. Одоо түүнийг ямар шийдвэр гаргахыг нь л хүлээж байя. Санал хурааж, хууль батлах цагаас хумслах хэрэг байхгүй гэж бодож байна.
Би өнгөрсөн гурван жилд зөндоө жагссан. Одоо асуудлыг ширээний ард сууж, ойлголцох замаар шийдэхийг боддог болсон. Ц.Нямдорж даргын хувьд өөрөө сайн дураараа огцрох байх гэж итгэж байна.
(Ардын эрх 104/636)
г.хишиг