Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйн зорилтууд

Өнөөгийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 200 гаруй компани, аж ахуйн нэгж, иргэд газрын тосны бүтээгдэхүүний 100 гаруй агуулах, 1100 гаруй шатахуун түгээх станцаар дамжуулан хангамжиин үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
2006 онд улсын хэмжээнд 60 гаруй компани, аж ахуйн нэгж 640 шахам мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон ба НИК ХК, Петровне ХХК, Магнай трейд ХХК, УБТЗ-ын хэрэг эрхлэх газар, Шунхлай ХХК, Жаст ХХК, Алт-жин ХХК, Сод-монгол ХХК, Ойн бирж ХХК зэрэг 12 компани нийт импортын 87.2 хувийг эзлэж байгаагийн зэрэгцээ 2007 оны нэгдүгээр улйралд улсын хэмжээгээр 11 гадаад орноос 145.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.
Магнай трейд Петровис, НИК, Шунхлай, Жаст зэрэг томоохон компаниуд дотоодын шатахууны хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж дотоодын болон олон улсын стандартын шаардлагад нийцсэн өнгө үзэмж сайтай агуулах, шатахуун түгээх станцуудыг барьж байгуулах замаар газрын тосны хангамжиин салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
АМГТХЭГ газрын тосны бүтээгдэхүүний импортыг дэмжих, үйлчилгээгээ хэрэглэгчдэд ойртуулах, тэднийг олон улсын чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнээр хангах зорилтынхоо хүрээнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт, Дорнод, Дорноговь аймгийн Замын-Үүд, Ховд, Увс, Завхан, Говь-Сүмбэр, Эр-дэнэт, Дархан-Уул аймгуудад төлөөлөгчийн газар, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын лаборатори байгуулсны зэрэгцээ цаашид Ховдын Булган, Говь-Алтайн Бургастайн боомтод чанарын хяналтын лаборатори байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
БНХАУ-аас импортлох шатахууны хэмжээ, хилийн боомтын шатахуун импортлох хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт болон Европын холбооны буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Замын -Үүд боомтод хоногт 2000 тонн шатахууныг шилжүүлэн ачих, нэг удаад 4500 тонн шатахууныг хүлээн авч хадгалах хүчин чадал бүхий олон улсын стандартын шаардлага хангасан шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг 2004 онд ашиглалтад оруулсан.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамжиин хамгийн найдвартай эх үүсвэр бол импортын хараат байдлаас гарч газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн гаргах асуудал байгаа юм.
Дорноговь аймгийн Зүүн-баянгийн сав гәзрын түүхий тосны ордод тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг 1950-иад оны эхээр байгуулж уг сав газраас олборлосон тосыг Сибирийн хөнгөн тостой хольж нэрэн автобензин, дизелийн түлш үйлдвэрлэн гаргаж байсныг Монгол улсад газрын тос боловеруулах үйлдвэр хөгжих үндэс суурь болсон гэж үздэг. Уг үйлдвэр 1968 он хүртэл ажиллаж байгаад уг үйлдвэрт гарсан аваарийн улмаас болон түүхий эдийн хомедолоос шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Монголын Петролеум про-дакшн компани Киргиз улсын хувийн компанитай хамтран 50 мянган тонн хийн конденсатыг боловсруулж 33.5 мянган тонн автобензин, 14 мянган тонн дизелийн түлш, 2.35 мянган тонн мазут гаргах төслийн хүчин чадалтай бага оврын үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулан 2002 оны зургаадугаар сараас эхлэн ажиллуулж 2003 оныг дуустал 12000 тонн хийн конденсатыг импортоор авч боловсруулан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байсан байна.
Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь MIC ХХК-ийн инженерүүд жилд 60-120 мянган тонн түүхий тос боловсруулах хүчин чадал бүхий орчин үеийн технологид тулгуурласан бага оврын нефть боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зохион бүтээж 2004 оны эцсээр үйлдвэрийнхээ туршилтыг амжилттай хийсэн байна.
Эдгээр үйлдвэрүүд одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын хомедолын шалтгаанаар ажиллахгүй байгаа боловч үндэсний газрын тос боловсруулах үйлдвэрийн анхдагч болохыг цохон дурдах нь зүйтэй юм.
Дээрх бага оврын үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ашиглавал газрын тосны бүтээгдэхүүний улсын хэмжээний хэрэглээний хорь гаруй хувийг хангах нөхцөл бүрдэх учраас тэд-гээрийн үйл ажиллагааг дэмжихэд төр, банк санхүүгийн байгууллагууд болон бизнес эрхлэгчдийн зүгээс зохих хэмжээний анхаарал шаардлагатай байгаа юм.
Газрын тосны салбарт 2010 он хүртэл баримтлах чиглэл-ийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөв-лөгөөнд Зүүнбаянгийн болон Тамсагийн орд газруудыг түшиглүүлэн газрын тос боловеруулах бага оврын үйлдвэрүүдийг байгуулах асуудлыг бодлогоор дэмжинэ. гэж заасны дагуу эхний ээлжинд Зүүнбаянгийн сав газраас олборлож байгаа түүхий тосыг түшиглүүлэн уг үйлдвэрийг суурилуулан ажиллуулах асуудлыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Үйлдвэр худалдааны яам анхааралдаа авч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд жил тутамд 30 орчим мянган тонн газрын тосыг хайгуулын шатанд туршилтын журмаар олборлон экспортолж байгаа ба энэ оноос эхлэн олборлолтын хэмжээ нилээд өсөх хандлагатай байна.
Үүний үр дүнд 2007 оноос Тамсагийн сав газарт олборлох түүхий газрын тосны нийт хэмжээ урьдчилан тооцоолж байгаагаар 180.6 мянган тоннд хүрч Монголын талд ногдох тосны хэмжээ жилд 40 мянган тонн болох магадлалтай. Газрын тосны хайгуул олборлолт хийж байгаа компаниудын олборлосон бүх түүхий тосыг Монголын зах зээлд нийлүүлэх талаар тохиролцсон нөхцөлд жилд 100-150 мянган тонн дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг зүүн бүсийн аймгуудын хэрэгцээг хангах зорилгоор байгуулах боломжтой болох юм.
Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд Я. Равдандорж, Монгол улсын Худалдааны гавьяат ажилтан Ж. Оюунгэрэл, Тээврийн яамны нефть хэлтэс, Нефть хангамжиин удирдах газар, НИК ХК болон газрын тосны бүтээгдэхүүний хангамжиин бусад компаниудыг удирдах ажлыг дөч шахам жил хийж байгаа ахмад инженер Ж. Маньбадар, Нефть хангамжийн удирдах газрын нэгдүгээр орлогч дарга бөгөөд ерөнхий инженерийн ажлыг хашиж байсан Л. Сандаг, улсын тэргүүлэх төсөв-чин Ц.Цэдэв, Зүүнбаянгийн нефть боловсруулах заводын дарга, НИК ХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан, эдийн засгийн ухааны дэд доктор Ц. Багмид, инженер А. Жамбал, АМГТХЭГ-ын орлогч дарга О.Даваасамбуу, газрын тосны салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд үр бүтээлтэй ажиллаж байгаа доктор профессор Ж. Цэвээнжав, докторант Ц.Алтанцэцэг, магистр Ч. Рима нарын олон арван хүний нөр их бүтээл зүтгэлээрээ газрын тосны хангамжийн салбарыг үүсгэн хөгжүүлэх, материал техникийн баазыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан юм.
(Ардын эрх 104/636)