У.Мөнх-эрдэнэ Дохад ялагдсан тамирчнаасаа дагаа нэхэх бололтой

Ирэх сарын 6-нд нээлтээ хийх уг тэмцээнд оролцохоор одоогоор БНХАУ, Афганистан, Энэтхэг, Кувейт, Тайвань, Унгар, Япон, БНСУ, Филиппин, Катар, Киргиз зэрэг 23 улсын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Тэдгээрээс хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирэх орныг 18 тамирчинтай ирэх Казакстаны баг тэргүүлж байгаа бол БНСУ 16, Тажикстан 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараа бичигдэж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголд ирэх тамирчдын амжилтаас дурдвал Афины олимпийн мөнгөн медальт, 2003 оны ДАШТ-ний мөнгө, 2005 оны дэлхийн аварга, өнгөрсөн онд болсон Дохагийн Азийн спортын наадмын аварга БНХАУ-ын тамирчин Цу Жимин /48 кг/, мөн БНХАУ-ын тамирчин, Дохагийн наадмын 60 кг-ын жингийн аварга Ху Кинг нар багтаж байна. Тэрээр Дохагийн Азийн наадамд манай тамирчин У. Мөнх-Эрдэнийг ялж байсан бол одоо У.Мөнх-Эрдэнэ түүнээс даагаа нэхэх бололтой.
(Ардын эрх 104/636)
Б.ЭНХ