Д.Зоригт Эрдэнэс MGL төрд зөвлөгөө өгөх зорилготой

УИХ-ын гишүүн Б.Батбаяр өчиг-дөр Тавантолгой-н 70-80 хувийг төрд өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлээд Сү.Батболдын байр суурь ч ийм байгаа хэмээснийг мэдээлсэн. Энэ бол төрийн хөрөнгөөр хайгуул хийн нээж илрүүлсэн орд газрын 50 хүртэлх хувийг төр хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээгээр эзэмшинэ гэсэн Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг өөрчилж, хувийг нэмэх хэрэгтэй гэж буй хүмүүсийн хувьд тун таатай мэдээ байх нь гарцаагүй. Тэгээд ч Засгийн газраас томилсон ажлын хэсэг Цагаан суварга, Тавантолгой-н орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн анхны хувилбарыг боловсруулах ажилд ханцуй шамлаад буй энэ үед шүү дээ.
Мөн стратегийн орд газар дахь төрийн мэдлийн хувийг хариуцаж, удирдлага, менежментээр хангах үүрэгтэй төрийн өмчит Эрдэнэс MGL компанийг байгуулаад байгаа. Тус компанийн эрх үүргийн талаар ерөнхий захирал Д.Зоригт нь Ашйгт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлж, уул уурхайн салбарт төрийн оролцоог бий болгох бэлтгэлийг хангахын тулд Эрдэнэс MGL компанийг байгуулсан. Энэ компани стратегийн ач холбогдолтой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрд зөвлөгөө өгч, боломж бололцоог нээх зорилготой юм гэж байна. Харин Таван-толгой-н орд газрын 70-80 хувийг төрд өгөхөд бэлэн гэсэн Б.Батбаяр гишүүний байр суурийн талаар дараах хүмүүсийн саналыг сонслоо.
Л.Гүндалай Ашигтай гэвэл хэн ч хөрөнгө оруулалт хийнэ
Аль ч ордоос монголчууд дийлэнх хувийг хуртэх хэрэгтэй. Учир нь ашигтай гэвэл хэн ч гэсэн хөрөнгө оруулалт хийх нь гарцаагүй. Шууд 51-ээс дээш хувь нь гэж оруулах хэрэгтэй. Гэхдээ төрд өгч байна гээд шууд төсвийн тогоонд хийгээд хаячихаж болохгүй.
С.Авирмэд Монголд Ашигт малтмалын хууль байхгүй байна
Өнөөдрийн байдлаар Монгод Ашигт малтмалын хууль байхгуй байна. 1997 оны хууль Монголын ард түмэнд их гай авчирсан. Өнгөрсөн онд баталсан Ашигт малтмалын тухай хууль ч өмнөх хуулийн үзэл баримтлалыгдавтсан олигтой хууль болж чадаагүй. Иймд одоо дахин хууль боловсруулж, Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг зүйлийг ор тас байхгүй болгож, улсын ч бай, хувийн ч бай орд газрыг боломжит дээд хувилбараар нь төрийн мэдэлд авах ёстой.
(Ардын эрх 104/636)
г.энхлэн