Хан Юнг Сан Танайд жүдо бөх маш сайн хөгжиж байна

Тэрээр ирэх наймдугаар сард Бусан хотноо болох 1984 оны Лос-Анжелосын олимпиин аварга а Hyong Joo-гийн нэрэмжит олон улсын тэмцээнд Монголын тамирчдыг иеээн тэтгэн оролцуулах талаар ярилцахаар иржээ.
-Танай хотод болох олон улсын тэмцээний талаар танилцуулаач. Хэзээ Монголд ирэв?
-Би энэ долоо хоногийн эхээр Монголд ирлээ. Гол нь танай улсын жудо бөхийн холбооныхонтой уулэаж, Монголын залуу жүдочдыг дэмжих бодолтой байгаа юм. Бид Бусан хотод болдог На Hyong Joo-гийн нэрэмжит олон улсын тэмцээнийг зохион байгуулаад гурван жил болж байна. Монголын та-мирчдын хувьд энэ жил анх удаагаа оролцох гэж байна. Япон, ОХУ, Казакстан, Кыргызстан, БНХАУ зэрэг арав гаруй орны тамирчид оролцдог боловч манай холбооныхон ярилцаж байгаад Монголыһ тамирчдын зардлыг 100 хувь дааж, энэ тэмцээнд оролцуулахаар шийдвэрлээд байгаа юм.
-Ганцхан Монголын тамирчдыг уу?
-Танай улсад жүдо бөх сүүлийн хэдэн жил маш хурдацтай хөгжиж байгаа. Шииэ залуу тамирчид ол ноор төрж байна. Тэр утгаараа манай удирдлагууд зөвхөн Монголын тамирчдыг сонгосон байх. Ер нь танай тамирчид Азийнхны анхаарлын төвд байгаа шүү.
-Манайхаас ямар тамирчдыг оролцуулах юм бол?
-Залуу тамирчдыг сон-гож байгаа. Би сая ирээд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Бат-тулга болон холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бөхбат нартай уулзлаа. Тэдэнтэй ярилцаж байгаад зургаан тамирчныг наймдугаар сард болох тэмцээнд оролцуулахаар болсон. Мэдээж зардлыг нь 100 хувь даана. Дараа нь бас хамтарсан бэлтгэл хийх талаар ярилцаж байгаа.
-Таныг өмнө нь чөлөөт бөхөөр хичээллэж байсан гэж сонслоо. Монголд таны найз нар бий юу?
-Би олон жилийн өмнө чөлөөт бөхөөр хичээллэж, тэмцээнд оролцож байлаа. Орос, Монголын тамирчид-тай их найз байсан. Жишээ нь, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болд, Оросын алдарт тамирчин, дэлхийн аварга Борис Будаев гээд та бүхний сайн таних хүмүүсийг нэрлэж болно.
-Тэмцээн яг хэдний өдрүүдэд болох билээ?
-Наймдугаар сарын 15-16-ны хооронд болно. Тэмцээний дараа хүрэлцэн ирсэн бүх тамирчдыг бид Бусан хотод хэд хоног амраана. Мон оролцох бүх орны жүдогийн холбооны ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн дарга нарыг урьж байгаа. Танай улсын жүдогийн удирдлагуудыг ч бас хүрэлцэн очно гэдэгт итгэлтэй байна.
(Ардын эрх 104/636)
Б.БАЯСАХ