Гэр бүлийн бүдгэрсэн харьцаагаа сэргээх 6 арга

1. Ээж, эмээгээрээ хүүхдээ харуулан хоёул гадагш гарч үзвэр үзэх, найз нөхөдтэйгээ уулзах. Урьд нь орж байсан танил кафе, ресторанд очиж нэгэн үдшийг өнгөрүүл. Энэ нь харьцаа сэргээх төдийгүй хүчээ сэлбэх, стресс тайлахад тустай. Судлаачдын үзэж байгаагаар байнга гэртээ байх нь ямар ч эвтэй гэр бүлийг бухимдуулдаг гэнэ. Тиймээс долоо хоногт ганц удаа ч болов хүүхдийн асуудлыг зохицуулж гадагш гар ч сэтгэлээ сэргээх нь чухал.
2. Хүүхэд хөлд орсон бол түүнийг дагуулж хамтдаа айлд очих, үзвэр үзэх боломжтой болно. Энэ орчинтойгоо танилцахад хүүхдэд тустай.
3. Хоёулахнаа байгаа романтик болзооны үед ямар нэгэн шүүмжлэл, дүгнэлт хэрэггүй. Энэ үед зөвхөн сайхан дурсамж, гэгээтэй зүйл ярихыг хичээгээрэй.
4. Эцэг эхийн үүргээс чөлөөтэй байгаа үед, хэрэв шаардлагатай бол үл ойлголцол, гомдол тунирхалын шалтгааныг тодруулж болно. Гэхдээ ийм яриаг эргээд зөрчил, маргаан болгон хувиргахгүйд анхаарч болзол тавиарай.
5. Та хоёрт ховорхон тохиолддог чөлөөт цагийг бүрэн дүүрэн ашигла. Хүүхдээсээ болгоомжлон бие биенээ олигтойхон үнсчихэж зүрхэлдэггүй бол таны өмнө боломж байна. Энэ үед бие биедээ хэлж амжаагүй халуун дулаан үгээ хэлээрэй.
6. Үзвэр, ресторан төдийгөөр хязгаарлалгүй найз нөхдийн хамт салхинд гарах нь нэн тааламжтай. Эрчүүд улс төр, бөхөө яриад, хүүхнүүдэд бол ярих зүйл (бас ховжив) мундах биш дээ.
Хань (15)