Газраа байраар солих зургаан алхам

БҮРТГЭХ
– Улаанбаатар хотын гэр хорооллын өрх бүр өөрийн хашааны газрыг (0.07 га) эзэмших, өмчлөх гэрчилгээгээ авч бүртгүүлсэн байх.
– Хашаанд хоёр ба түүнээс дээш өрх байгаа бол тэр талбайг хувилж тэнцүү хувааж эзэмших гэрчилгээг олгож болно.
– Нэг өрхөд олгох байрны талбайн хэмжээг бүртгүүлсэн газрын үнэлгээтэй уялдуулан тооцох.
– Газраа өмчлөн авсны дараа зэргэлдээ хашаа гудамжны оршин суугч иргэд хоршин ажиллах зарчим нөхцөлөө тохирно.
– Зам талд өөрийн үйлчилгээтэй нүүрэн талын хашааны эзэн мөн зам талын нэгдүгээр давхрын байрыг авах давуу эрхтэй байх гэх зэргээр хэн, ямар зарчмаар байр авах журмыг тохиролцон шийднэ.
ТӨЛӨВЛӨХ
– Хоршоод хамтран хуралдаж тухайн газар дээр барих хорооллын орон сууцны барилга, олон нийтийн үйлчилгээний газрын ерөнхий төрхийг хотын нэгдсэн төлөвлөлттэй уялдуулан зөвшилцөнө.
– Ямар хийц загварын байр, хороолол, орчин, сургууль соёлын газартай байх, нийтийн тээвэр үйлчилгээг хэрхэн зохион байгуулах тухай төлөвлөгөө, техник эдийн засгийн тооцоог гаргахад хоршоод өөрийн сонгосон төлөөллөөр дамжуулан оролцоно.
САНХҮҮЖҮҮЛЭХ
– Иргэдийн газар өмчлөх эрхийн бичгүүд нь тухайн газар дээр баригдах барилга, хорооллыг санхүүжүүлэх баталгааны нэг хэсэг болно. Нөгөө хэсгийг Хотын захиргаа, баригдах дэд бүтцийн хөрөнгөө барьцаалан хамтарсан өрийн бичиг гаргах замаар санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх юм. Газраа байраар сольсны дараа, үлдсэн байруудыг зах зээлийн ханшаар чөлөөтэй арилжаалах замаар төслийг бүрэн санхүүжүүлж, өрөө буцаан төлөх боломжтой.
БАРИХ
– Орон сууц, хороолол барих аж ахуйн нэгж компанийг ил тод, шударгаар сонгох бөгөөд тухайн гэр хорооллын оршин суугчдаас барилгын ажилд сургаж, барилгын компаниуд сонгогдон ажиллах боломж олгоно. Хорооллыг бариулах ерөнхий захиалагч нь хот, хоршоодын төлөөллөөс бүрдсэн зөвлөл байх бөгөөд ажлын явцыг тодорхой хугацаанд иргэдэд тогтмол тайлагнана. Гүйцэтгэлд хоршоодын төлөөллөөс бүрдсэн хороо тогтмол хяналт тавина.
ХӨРШИЙН ХОЛБОО
– Барилга, хороолол баригдсаны дараа нийтийн хөрөнгийн хэвийн ашиглалтыг баталгаажуулах, орон нутгийн иргэд өөрийн удирдах ёсыг хэрэгжүүлж байх хамтын захиргааны нэгж Хөршийн холбоо дүүргийн удирдлагатай хамтран гаргаж ажиллана.
/Оллоо.МН/