Монголын 11 иргэн Солонгост ял эдэлж байна

Р.Гончигдорж, С.Баярцогт, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд сэтгүүлчдийн хамт тус байнгын хорооны МАХН, АН-ын бусад гишүүдийг хоёр цаг гаруй хүлээсэний эцэст Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо хуралдахаар боллоо. Уг хуралдаанаар Монгол, Солонгос улс хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээг зөвшилцөх, эсэх асуудлыг авч хэлэлцэв. БНСУ-д гэрээгээр ажиллаж буй монгол иргэд гэмт хэрэгт холбогдож ял эдлэх тохиолдол байдаг. Тэд ялаа эх нутагтаа эдлэх хүсэлт тавьдаг учраас хоёр улс зөвшилцсөний үндсэн дээр ялтанг шилжүүлэх гэрээ байгуулах юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 28-30-ны өдрүүдэд Солонгос улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монгол, Солонгос улс хооронд ялтан шилжүүлэх тухай 15 зүйлтэй гэрээнд гарын үсэг зурах аж. Тус байнгын хорооны дарга Б.Мөнхтуяа асуулт асуух гишүүн байгаа эсэхийг лавлахад З.Энхболд гишүүн гараа өргөв.

З.Энхболд -Монголд байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн солонгосчуудыг нутаг буцаана гэсэн үг үү. Тэд олон хүнийг хохироосон. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ гэрээнд гарын үсэг зурах юм бол Монгол Улсад суугаа Солонгосын элчин сайд бүртгэл нэрээр баахан хүмүүсийг хашаад мөнгө луйвардаж байгаа асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Элчин сайдын энэ үйлдэл даварч байна?

Д.Одбаяр -Шүүхийн тогтоолоор гарч байгаа энэ гэрээ ял эдэлж байгаа хүмүүст хамаарна. Гэрээнд ял яаж эдлэх тухай тодорхой заагдсан байгаа. Солонгост монголын 15 хүн ял эдэлж байгаа. Харин манайд байхгүй.

З.Энхболд -Вако-гийн хэрэг яасан бэ. Ямар шатандаа явж байна. Хохирлыг нь яаж барагдуулах вэ?

Баясгалан -Хэрэг нь таслагдаагүй байгаа.

Д.Одбаяр -Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл багтсан байгаа. Тиймээс энэ тухай ярих шаардлагагүй.

Сү.Батболд -Ялтанг шилжүүлэхэд гарах зардлыг хэн хариуцах вэ?

Д.Одбаяр -Ялтанг шилжүүлэхэд хоёр тал зөвшилцсөн байна гэсэн заалт гэрээнд байгаа гэж дээр хэлсэн. Гэрээнд зааснаар гарах зардлыг ялтан өөрөө хариуцна.

С.Баярцогт -Энэ гэрээг хийж болно. Тэгэхдээ ялын төлөвлөгөөг хоёр хийх хэрэгтэй. Монголд байгаа солонгосчууд зохион байгуулалттай гэмт хэрэг хийх хандлагатай байгаа. Баар, саун, массаж ажиллуулж биеэ үнэлэх ажлыг хүчээр хийлгэдэг. Гэтэл солонгост байгаа монголчууд ихэвчлэн гэрээгээр ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогддог.Үүнд анхаарал тавьж байгаа юу?

Д.Одбаяр -Цагдаагийн байгууллага анхаарал тавьж байгаа. Зохион байгуулалттай баар, саун ажиллуулж байгаа газрыг хаах хүртэл арга хэмжээ авна.

Л.Одончимэд -Ийм гэрээ байгуулах олон улсын жишиг байдаг юм билээ. Харин солонгосын тал ижил төстэй гэрээгээ бэлэн болгосон уу?

Д.Одбаяр -Солонгосын талын гэрээ бэлэн байгаа. Анх 2004 онд гэрээ байгуулах нөхцлийг тавьж, хоёр тал зөвшилцсөн юм. Асуулт тавих гишүүд гүйцсэн учраас санал хэлэх гишүүн байгаа Зсэхийг тодруулахад, Р.Эрдэнэбүрэн салхийг нь хагалав. Тэрбээр горимын санал тавьж, Гадаад хэргийн сайдыг байлцуулж байгаад энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэлээ. Хурал даргалагч, намын нөхөд нь Н.Энхболд сайдын гар утас руу залгасан боловч холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн бололтой түүнийг ирэх боломжгүй гэв. Харин Ц.Мөнх-Оргил гишүүн Баярцогт гишүүний хэлдэг зөв. Гэрээг байгуулах ёстой. Тэгэхдээ цаашид цагдаагийн байгууллагад санал болгох нь зөв. 2002 онд Монголд зохион байгуулалттайгаар ажилладаг гурван бүлгийг тарааж арваад солонгосыг гаргаж байсан. Тэдний дөрөв нь иргэний үнэмлэхээ хуурамчаар бүрдүүлж дахин монголд ирээд үйл ажиллагаагаа үргэлжүүлж байгаа гэдэг. Тиймээс монголд бүлэглэлийн шинжтэй гэмт хэрэг үйлдэж байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй гэлээ. Гишүүдийн ихэнх нь нийгмийг хамарсан ноцтой хохирол учруулсан ялтанг шилжүүлэхээр болбол хохирлыг нь йарагдуулсаны дараа шилжүүлэхийг гэрээнд тусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа. Хэрэв Монгол, Солонгос улс хооронд ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахаар болбол монгол, солонгос, англм хэл дээр байгуулагдах аж. Уг гэрээг зөвшилцөхийг дэмжсэн санал хураахын өмнө К.Сайран гишүүн зарчмын санал тавилаа. Түүний тавьсан санал нь уг асуудлыг хойшлуулах байв. Учир нь, уг гэрээ чухал асуудал байгаа учраас заавал Ерөнхийлөгчийн айлчлалтай уралдуулж хэлэлцэх шаардлагагүй. Яарч шийдсэнээр хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлөх зүйл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нухацтай хэлэлцэх хэрэгтэй гэсэн юм. Гэвч түүний саналыг Хууль зүйн сайд Д.Одбаяр эсэргүүцэж, ийм байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ гэрээ байгуулагдвал манай талд ашигтай. Солонгост манай улсын 15 иргэн ял эдэлж бай;гаа. Тэд ялаа нутагтаа эдлэх санал тавьсныг тус байигын хорооны гишүүдзд уламжлав. Гэсэн ч АН-ын зарим гишүүд К.Сайран гишүүний саналыг дэмжиж, нэлээд маргалдсан. Гэсэн ч хуралд оролцсон 11 гишүүний зургаа нь ялтан шилжүүлэх тухай гэрээг зөвшилцөхийг дэмжлээ. Ташрамд дурдахад, манай улс 1997 онд гэмт этгээдийг харилцан шилжүүлэх гэрээг байгуулж байжээ.

(Өнөөдрийн монгол 102/523)

Ц.Хатнаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button