ТYЦ-ийг түргэн устгая

Одоо ч xaa сайгүй л Түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-үүд хэн хүний замыг тосч байх болжээ. Угаасаа залхуу монголчуудад гараад л үүдэнд нь байх үйлчилгээнээс дургүйцнэ гэж юу байхав. Ойр зуурын цай, кофе, талх, жигнэмэг гэх мэтчилэн цөөн хэдэн нэрийн бүтээгдэхүүнийг борлуулдаг ТҮЦ хэмээх бөмбөгөр савыг магтан сайшаах хүн захаас аван цөөнгүй.

Өглөө оройгүй, үдэш шөнийн зәаггүй үргэлжийн мөнхөд ажиллаж байдаг энэ л ТҮЦ-ийн эргэн тойронд олон мянган хүн амьдрал ахуйгаа залгуулж байна Тэтгэврийн хэдэн төгрөгөө өсгөж, хоол ундандаа нэмэрлэх гэсэн нэгэн байхад гэртээ тэргүй орлого олоод сурчихсан хашир бурхинууд ч ТҮЦ ажиллуулах нь бий. Хүнсний бүтээгдэхүүнийг ТҮЦ-ээр борлуулах нь эрүүл ахуйн хувьд зохимжгүй гэж мэргэжлийн байгууллагууд үздэг боловч тэглээ гээд зарж борлуулахыг нь хориглоод байсан зүйл үгүй.

Тамхийг ширхэглэн зарж борлуулах тал дээр хэний ч үгийг авахаа байсан газар бол эдгээр ТҮЦ-үүд. Уг нь Монгол Улсын Тамхины эсрэг хуульд тамхийг ширхэглэн зарахыг бүрэн хориглосон байдаг. Хэрэв хуулиа бариад тамхи ширхэглэн зарахыг хориглох л юм бол эдгээр ТҮЦ-үүд бүрэн дам-пуурах нь тодорхой. ТҮЦ-үүд өд-рийн орлогынхоо 60-70 хувийг зөвхөн тамхи ширхэглэн зарж борлуулснаас олдог болохыг судалгааны дүн харуулж байна.

ТҮЦ-ийн байрлалаас хамаарч ямар төрлийн тамхийг яаж борлуулдаг нь ялгаатай байдаг гэнэ. Хотын төвд бол харьцангуй үнэтэй, оригнал тамхи бүтэн хайрцгаараа голцуу зарагддаг бол хотын захын хорооллуудад хуурамч голдуу хулхи тамхийг ширхэглэн борлуулдаг ажээ. Тамхины наймаа нь овор багатай, мөнгө шингээлт сайтай, ашиг арвинтай байдаг учраас ТҮЦ-ийн тамхийг шүтэж амьдардаг гэвэл хэтрүүлэг болохгүй.

ТҮЦ-ээр үйлчлүүлдэгхүмүүсийн олонх нь насан хурээгүй хүүхэд багачууд байдаг. Тэд нар хэн нэгний зараалаар ширхгийн тамхинд гүйж яваа нэртэй болоөч замдаа ганц нэг ширхгийг нь шомбодож, сорж үзэх нь элбэг. Ингэж тэгсээр байгаад хүүхдүүд тамхинд өөрийн мэдэлгүй орцгоодог билээ.

Нийслэл хотод 2000 гаруй ТҮЦ байдаг бөгөөд тэд сард ердөө л патентын төлбөр гэж 4000 төгрөгийг татварын албанд төлөөд үйлчилгээгээ явуулдаг. Эндээс харахад татварын орлогын хувьд ТҮЦ-үүд улсад дорвитой нэмэр болдоггүй юм байна. Яахав 2000-4000 мянган хүний ажлын байрыг хадгәлдаг гэвэл харж үзэх талтай. Гэсэн ч тэднээс хэдэн арав.дахин олон хүнийг тамхины хорт утаанд байнга манаргаж байх нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас яавч эергээр хандах үндэсгүй.

Тамхидалт нь ядуурлыг дагуулж явдаг тул улс орны эдийн засагт байнга дарамт болдог ажээ. Тамхины хэрэглээ нь үндэсний хэмжээнд гадаад худалдааг алдагдалд оруулах, эрүүл мэндийн тусламжийн үнийг нэмэгдүүлэх, дээр нь өвчлөлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдах, ид насандаа нас барах тохиолдлыг ихэсгэх, орчны хор хөнөөлийг өсгөх гэх мэт олон уршигт үр дагавартай байдаг.

Тамхи ядуурал хоёр нийлээд хорлолын тойргийг үүсгэдэг гэж үздэг. Олонх улс орнуудад тамхины хэрэглээ нь ядуучуудын дунд маш өндөр төвшинд байдаг ба ядуу гэр бүлүүд орлогынхоо ихэнх хувийг тамхинд зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Тамхинд зарцуулагдаж байгаа мөнгө нь орон байр, боловсрол, эрүүл мэнд зэрэг хүний наад захын хэрэглээнд зарцуулагдаж чаддаггүй. Их Британид хийсэн судалгаанд амьдралын төвшин дээгүүр давхрагынхны дунд эмэгтэйчүүдийнх нь 10 хувь, эрэгтэйчүүдийнх нь 12 хувь нь тамхи татдаг ба дундаас доош төвшний хүмүүсийн дунд эмэгтэйчүүдийн 35 хувь, эрэгтэйчүүдийн 40 хувь нь тамхи татаж байна гэж дурджээ. Манайд ч гэсэн үүнээс өөрцгүй дүр зураг гарах биз. Магадгүй хөгжлийн хувьд дорой учраас бүүр ч доогуур үзүүлэлттэй байж мэднэ.

Монголчууд хүүхдээ энхрийлж мод толгой бэлтгэж өгөн эрхлүүлсээр байгаад хар багаас нь тамхинд оруулдаг байсан боп одоо хаа сайгүй сүндэрлэх модон ТҮЦ-ээс болж ханартлаа тамхинд орцгоох болох нь ээ. ТҮЦ-ийг түргэн устгая. Түүнгүйгээр бид болоод л ирсэн, болох л байлгүй дээ.

(Ардын эрх 105/636)

Г.ЭНХБААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button