Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус Зүүн Хойд Азид нөлөөгөө тэлнэ

Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн түншлэлийн Зүүн хойд Азийн салбарын бусийн хуралдаан өчигдөр Гадаад хэргийн яаманд ажлаа эхэллээ. Энх тайвны завь, Цэн-хэр сүлд зэрэг төрийн бус байгууллагуудын зохион байгуулж буй энэ хуралдаанд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Шинэ Зеланд, Канадын төлөөлөгчид оролцож бүс нутгийн аюулгүи байдлын асуудпыг хэлэлцэж байна. Ази тивд маргаан, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд төрийн бус байгууллагуудын үүргийг нэмэгдүүлж, тэднийг татан оролцуулах, Хойд Солонгосын цөмийн хөтолбөрийн асуудлаар хийдэг зургаан талт хэлэлцээрийн явц, үр дүн зэрэг асуудлаар оролцогчид санал бодлоо солилцож байгаа юм. Монгол Улс Цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолыг НҮБ-аар батлуулж, 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуультай болсон нь бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн аюулгүи байдалд чухал үүрэг гүйцэтгэсэн тул хуралдаәныг Улаанбаатарт хийхээр сонгожээ. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус Зүүн Хойд Азид нөлөөгөө тэлж, түүнийг дэмждэг олон түнш, найз нөхөдтэй болж буйн илрэл нь бүс нутгийн нөлөө бүхий олон орны төлөөлөгч ийнхүү чуулж байгаа явдал гэж хуралдаанд оролцогчид тэмдэглэж байлаа.
Энэ хуралдаанаар ирэх зурга-дугаар сарын 21-22-нд Улаанбаатарт Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлаар бүсийн хурал зохион байгуулахад бэлтгэж, санал зөвлөмж боловсруулах зорилготой аж.
Хуралдаанд Бээжин, Нанжин, Шанхай, Тайпей, Токио, Киото, Сөүл, Улаанбаатар, Владивосток хотын төлөөлөгчид санал бодлоо илэрхийлэв. Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах, газар зүйн бәйршлын улмаас цөмийн зэвсэггүй бүсэд багтах боломжгүй орон Монгол Улсын жишээгээр дангаараа цөмийн зэвсэггүй бүс байгуулах санаачлагыг дэмжих, цөмийн зэвсэгтэй таван гүрнээр аюулгүи байдлын баталгаа гаргуулах зэргийг гол болгон ярилцлаа.
Дан ганц цөмийн аюул занал ч биш, авилга, хээл хахууль, хууль бус цагаачлал, татварын дарамт зэрэг нь аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй болохыг ч дурдацгаав. Тайваньд л гэхэд эх газрын Хятад, Зүүн өмнөд Азиас 600 мянга гаруй хүн цагаачлан суурьшжээ. Филиппинд улс төрийн узэл бодлоор нь иргэдээ ялгаварлан гадуурхаж хүний эрх зөрчдөгийг хуралдаанд оролцогчид жишээ болгож байлаа. Хуралдаан өнөөдөр үргэлжилж Хойд Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэх, уг хэлэлцээрт оролцогч улс орнуудын байр суурийн харьцуулсан судалгааг хийх зэрэг сэдвээр оролцогчид санал солилцох гэж байна.
(Ардын эрх 105/636)
(Д.ЦЭЦЭГ)