Cany хуралдааны төвийн хохирогчид тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдэв

Сапу худалдааны төвийн хохирогчдын төлөөлөл Үйлдвэрчний эвлэлийн хорооныхон өчигдөр хэвлэлийн бага хурал хийж Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэнээ мэдэгдлээ. Учир нь Сапу худалдааны төвийн 303 хүн өнөөдрийг хүртэл хохирлоо бүрэн барагдуулж чадаагүй байгаа аж. Тэд хохирлоо барагдуулахын тулд Сапу худалдааны төвийн буурин дээр гэр барин тэмцсэн ч нийслэлийн Чин-гэлтэй дүүргийн 70 гаруй цагдаа ирж хөөн явуулжээ. Хэрэг явдал энэ сарын 12-13-нд шилжих шөнө болсон бөгөөд энэ үйлдлийг хохирогчид САПУ худалдааны төвийн захирал Г.Алтангийн захиалгәар хийсэнгэж мэдэгдсэн юм.
Үүний зэрэгцээ хохирогчид Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхий сайд
М.Энхболд, УИХ-ын дарга Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газар, нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст албан шаардлага хүргүүлжээ. Шаардлагад САПУ худалдааны төвийн захирал Г.Алтан түрээслэгчдэд учирсан хохирлыг барагдуулах хууль эрх зүйн бүрэн үндэстэй. Барилгыг ашиглах зөвшөөрлийг мэргэжлийн байгууллага өгөөгүй байхад хүчээр ажиллуулсан. Түүнээс улбаалж, гал гарсан. Түүний мэдэлд шатахуун түгээх станц, САПУ үйлдвэр, сүлжээ дэлгүүрүүд бий. Нийт 70 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн. Бидний хохирол харин гурван тэрбум тул барагдуулах бүрэн боломжтой гэж үзэж буй юм байна.
(Ардын эрх 105/636)
Г.НАРАН