Ходоодны өвчнийг өвдөлтийн шинжээр нь тодорхолж болно.

Ходоодны хүчлийн нөлөөгөөр, ходоодны салалт цочирч өвдөж болох юм. Ходоодонд шарх үүссэн бол өвдөнө. Хавдар ургасан бол бас өвдөнө. Хоолны хордлого авах, гэдэсний халдварт өвчнүүдийн үед ходоод өвдөнө. Удмын шинжтэй аутоиммуны өвчний үед ходоод өвдөх тохиолдол бий. Эдгээрийн үед ходоод өвдөх шинж харилцан адилгүй илэрнэ. Тухайлбал Ходоодны шарх үүссэн үед ходоодны өвдөлт халуун оргин цоргих шинжтэй хатгуулж өвдөнө . Өлсөх үед өвдөлт улам ихсэнэ. Шарх үүсээгүй боловч ходоодны хүчил их бол ӨВДӨЛТИЙН шинж дээрхтэй нилээд төстэй өлсөх үед илүү өвдөнө. Ихэвчлэн кампилобактериар үүсгэгдэх ходоодны үрэвслийн үед ходоод их өвддөг. Энэ үеийн өвдөлт нь үрэвслийн шалтгаантай учраас халуун оргих цээж хорсох базлаж нухаж өвдөх шинжтэй байна. Гэхдээ ганцхан цэгт цоогиж хатгуулж өвдөх нь ховор. Хавдрын үед хүчтэй хатгуулж базлахгүй боловч байнга өвдөнө. Хоол идсэн ч идээгүй ч ходоодон дээр ямар нэг юм тээглээд байгаа юм шиг өвдөнө. Хоолны хордлого , гэдэсний халдварт өвчний үед түр зуурын шинжтэй ходоод өвдөхөөс бус байнга дахин давтан өвдөхгүй. Удмын шинжтэй аутоиммуны ходоодны өвчний үед гол төлөв ходоодны хүчил бага, хоолны шингэц муу, өвдөлт нь аюулхай орчим цанхайх шинжтэйгээс гадна хэхрүүлэх шинж харьцангуй их байна.
–Ямар шалгаанаар ходоод өвдөж вэ? гэдгээс шалтгаалж эмчилгээ өөр өөр байна. Жишээ нь Үрэвслээс шалтгаалсан бол амоксациллин, омепразол ууна. Хүчил их өнгөц улайлт буюу шархтай бол алмагель, насигель ууж ходоодны салстыг хамгаална. Хавдар ургасан бол өвчин намдаах эм тус болохгүй. Харин хэхрүүлэх шинжтэй, хоолоороо гулгиулдаг, өөрөөр хэлбэл улаан хоолой, ходоодны агшилт нь дээшээ гөрвөлзөх шинжтэй бол реглам, циметидин сайн. Хордлого халдварын улмаас ходоод өвдөж байгаа бол содын уусмалаар угаана. Удмын шинжтэй аутоиммуны өвчний үед ходоодны хүчил бага бол фермен, ходоодны хүчил ууна. Хүчтэй базлуулж өвдөх үед агшилт тавиулах ношпа ууна. Түр зуурын өвчин намдаахад шалтгааныг харгалзахгүйгээр новокайны уусмал ууж болох юм.
Хань (15)